Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 07, 2018

Social Media Week Ulaanbaatar 2018: Хамгийн үр дүнтэй сургалт, семинаруудыг онцлох нь

Сошиал медиа, маркетинг, технологийн салбарынхны уулзах талбар - Social Media Week Ulaanbaatar эвент эхлэхэд ердөө 6 хоногийн хугацаа үлджээ. Сошиал медиаг хувь хүн зөв зохистой ашиглах, байгууллагууд бизнестээ үр дүнтэйгээр ашиглахад зориулагдсан тус үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг Unread энэхүү нийтлэлээрээ онцолж байна. Дэлхийн 30 гаруй хотод болдог сошиал медиагийн хамгийн том арга хэмжээг Unread албан ёсны эрхтэйгээр монголд анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Өмнөх нийтлэлээрээ бид Social Media Week арга хэмжээний ерөнхий танилцуулга болон гол үйл ажиллагааны мэдээллий хүргэсэн билээ. Харин энэхүү нийтлэлээрээ бид Social Media Week арга хэмжээний голлох үйл ажиллагаануудыг дэлгэрэнгүй онцлон хүргэж байна. Дэлхийд 50,000 гаруй оролцогч, 10000 гаруй илтгэгчтэй сошиал медиагийн хамгийн том арга хэмжээ монголд анх удаагаа албан ёсны эрхтэйгээ зохион байгуулагдах гэж байна. Эдгээр үйл ажиллагаануудаас та бүхэнд хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа болох сургалт, семинаруудыг бид илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Insight lab: шинэ мэдээллийг нэг дороос

Өөрийн сонирхож буй, судалж буй салбарынхаа талаар гүн ойлголттой болно гэдэг маш чухал. Тухайн салбараа ойлгож, мэдэрч, гүнд нь орж байж тэрхүү чиглэлээр өндөр амжилтыг үзүүлэх учиртай. Тийм ч учраас манай арга хэмжээний Insight Lab сургалт медиа, маркетинг, технологийн салбарын мэргэжилтнүүд сошиал медиа тренд, технологийн чиг хандлагын талаар өөрсдийн туршлага, судалгаа, кейсүүдийг хуваалцаж, шинэ санаа, шинэлэг мэдээллийг түгээхээр энэхүү сургалтыг явуулах юм. Энэхүү салбарт өөрсдийн хүссэн үр дүнг олж авахын тулд энэхүү сургалт та бүхэнд маш их зүйлийг мэдүүлнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.

SKILLS MARKET: УР ЧАДВАРАА АХИУЛЪЯ

Сошиал медиа талбар дээр өөрийнхөө бүтээгдэхүүн, байгууллагыг тултал нь сурталчилахын тулд та зайлшгүй мэргэжлийн байх шаардлагатай. Үүнд удаан хугацааны оролдлого, туршлага хэрэг болох нь зайлшгүй. Тэгвэл манай арга хэмжээнд оролцож буй туршлагатай экспертүүд, байгууллагууд та бүхэнд сошиал медиа платформ дээр хэрхэн үр дүнтэйгээр өөрийгөө болон байгууллагаа зөв зүйтэй таниулан сурталчлахад туслах ур чадварын семинаруудыг орох болно. Ур чадвар, туршлага зэрэг нь таны цаашдын алсын хараанд маш их дэмж өгнө гэдэгт бид итгэж байна.

mASTER CLASS: ЭРХЭЛСЭН АЖИЛДАА МАСТЕР БОЛъё

Өөрийнхөө эрхлэж буй салбарт мэргэжилтэн болсон бол түүнээс ахисан түвшний мэргэжилтэн буюу мастер болохыг хүсч байна уу? Тухайн чиглэлийнхээ эксперт, мастер болно гэдэг хүн болгоны хүсэн мөрөөдөж явдаг зүйл гэдэг нь гарцаагүй. Тиймээс хэрхэн өөрийнхөө түвшнийг дээд шат хүртэл нь ахиулах талаар манай арга хэмжээний хамгийн туршлагатай экспертүүд хариулт өгнө. Өмнөх сургалтуудыг бодвол илүү нарийвчилсан, гүнзгий ойлголтуудыг өгнө гэдгээрээ бусад семинар, сургалтаас ялгарч байгаа юм.

INFLUENCERS' NETWORKING NIGHT: "сошиал нөлөөлөгчид"-тэй танилцах үдэш

Салбар бүрийн түчээ мэргэжилтнүүдний илтгэл, ярилцлага, зөвлөгөөг сонсох нь үр дүнтэй хэдий ч тулж ярилцах нь илүү их үр өгөөжийг танд үлдээж магадгүй юм. Тиймээс бид үүний хүрээнд "Influencers networking night" буюу сошиал нөлөө бүхий эрхмүүдтэй шууд харилцах нетворкинг үйл ажиллагааг зохион байгуулна. Сошиал медиа дээр ноёлоод зогсохгүй өөрсдийн салбартаа манлайлж яваа залуусын үнэт зөвлөгөө, санууштай туршлагыг "нүүр тулан" сонсох боломж танд бүрдэнэ. Өөрсдийн хүндэлж явдаг, суралцахыг хүсдэг манлайлагчидтай шууд ярилцах ховорхон боломжийг бүү алдаарай.

ТА ЭДГЭЭРЭЭС ЮУНД СУРАЛЦАХ ВЭ?

Та эдгээр бүх үйл ажиллагааны эцэст би ямар үр ашгийг өөртөө үлдээх вэ гэдэг дээр эргэлзэж байж магадгүй. Сургалт, семинар, илтгэл, хэлэлцүүлэг, нетворкинг зэрэг үйл ажиллагаануудаас танд сошиал медиаг бүрэн утгаар нь анх удаагаа гүн гүнзгий ойлгох боломж үүснэ. Бид өдөр дутамдаа сошиал медиаг хэрэглэж, амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон байдаг ч түүнийг максимум утгаар нь үр дүнтэй, зөв зохистой хэрэглэхэд бүрэн төгс суралцаагүй байдаг. Хэрвээ бид энэхүү "зэвсгийг" бүрэн утгаар нь ашиглаж чадах юм бол орчин үеийн технологи давамгайлсан энэхүү нийгэмд бусдаас ялгарч чадна. Сошиал медиа бол таны бизнест гол "зэвсэг", амжилтанд хүрэх гол арга хэрэгсэл байх учиртай. Тийм ч учраас Unread та бүхэндээ дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй Social Media Week арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр монголд анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Тасалбар худалдан авах: https://shoppy.mn/smw
Фэйсбүүк: https://www.facebook.com/events/627448420988795/

8691   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.