Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 05, 2018

"Rise" Шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн илтгэгчдийг танилцуулах нь

Unread, ХААН Банк Сантай хамтран шинээр оюутан болж буй залууст зориулан "Шинэ Оюутны Хөгжлийн" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг өмнө нь бид та бүхэнд дуулгасан билээ. Оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залууст бие даан оюутны амьдралд суралцахад нь туслах зорилготой уг хөтөлбөр маань эхлэхэд ердөө 2 хоногийн хугацаа үлджээ. Тэгвэл та бүхэнд энэ удаагийн нийтлэлээрээ уг арга хэмжээний хөтөлбөр болон илтгэгчдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Бид энэ хөтөлбөрийн хүрээнд олон залууст шинэ орчин, шинэ хамт олон дунд хурдан дасан зохицох, биеэ зөв боловсон авч явах, санхүүгийн хэрэгцээгээ зөв зохицуулах, эерэг дадал хандлагуудыг өөриймшүүлэх, мөн урлаг, спортын ойлголт, мэдлэгтэй болоход нь туслахаар ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуусын сурах ажлыг улам хялбарчилж, ирээдүйн амжилтын хөтөч нь болохыг эрмэлзэж байгаа юм. Хөтөлбөрийн бүртгэл маань 8-р сарын 14-өөс эхэлж 9-р сарын 7-нд дуусч байгаа бөгөөд та энд дарж бүртгүүлэх боломжтой.

Хөтөлбөр маань хоёр өдрийн турш буюу 9-р сарын 8-9 өдрүүдэд зохион байгуулагдана. Эхний өдрийн үйл ажиллагаанд хөтөлбөрт маань бүртгүүлсэн хүн бүр оролцох боломжтой. Тус өдөр нээлтийн арга хэмжээ, сурагчдад зориулсан хэлэлцүүлэг, "Би хэрхэн суралцдаг вэ?" ярилцлага зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа та бүхнийг хүлээж байна. Харин хөтөлбөрийн дараагийн өдөр хөтөлбөрт бүтргүүлсэн хүүхдүүдээс сонгон "Хаан банк цамхагт" хүлээн авч тусгай арга хэмжээ зохион байгуулах юм. Тиймээс та бүхэн мэдээллээ үнэн зөв бөглөөрэй.

Хэлэлцүүлэг 1: Сурах арга барилд суралцахуй

Хөтөлбөрийн маань хамгийн гол үйл ажиллагаануудын нэг нь хэлэлцүүлгийн хэсэг байх болно. Эхний хэлэлцүүлгийг Unread-ийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Ганзориг удирдан явуулах юм. Хэлэлцүүлгийн сэдэв маань "Сурах арга барилд суралцахуй" бөгөөд хэрхэн үр дүнтэй суралцах, өөрийн арга барилыг хэрхэн төлөвшүүлэх зэрэг агуулгуудын хүрээнд явагдана. Уг хэлэлцүүлэгт маань Хаан банкны картын бизнесийн захирал Д.Халиун, Томужин академийн үүсгэн байгуулагч Б.Батжин, СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Нандин-Эрдэнэ, "Гадаадад магистр суралцах арга зам" номын зохиогч Б.Хонгорзул нар панелистаар оролцох юм. Хүн бүхий л амьдралынхаа туршид суралцаж байдаг тул анхнаасаа сурах арга барилаа олж чадвал ямар ч зүйлийг хялбархан сурах боломжтой. Тиймээс уг хэлэлцүүлэг маань оюутан, сурагчдад олон хэрэгцээт мэдээллийг нь өгнө хэмээн бид итгэж байна.

"би хэрхэн суралцдаг вэ?" ярилцлага

Сайн суралцагч болохын тулд суралцах арга барил сайтай, үүнийг төлөвшүүлж чадсан туршлагатай хүмүүсээс үлгэр авах нь чухал. Тийм ч учраас манай арга хэмжээнд "Монголын оюун ухааны академи"-ийн захирал Х.Хатанбаатар ярилцлагын зочноор оролцож оюутан, сурагч дүү нартаа өөрийн туршлагаас хуваалцах юм. Бид Хатанбаатар захиралтай ямар арга барилаар суралцдаг, хэрхэн тууштай суралцдаг вэ зэрэг агуулгуудын хүрээнд "Би хэрхэн суралцдаг вэ?" ярилцлагыг хийнэ. Мөн бид уг ярилцлагынхаа өмнө нийт оролцогчдоосоо азтан шалгаруулна гэдгийг дуулгахад таатай байна.

хэлэлцүүлэг 2: хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхүй

Хичээлдээ шамдах нь оюутан, сурагчдын гол үүрэг хэдий ч хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлбэл үр дүн бүр ч сайн байх нь тодорхой. Урлаг, спортоор хичээллэх, дугуйлан секцэнд хамрагдах, клубын гишүүн болох, бие дааж өөрийгөө хөгжүүлэх зэрэг нь боловсролтой иргэн хүн болж төлөвшихөд чухал нөлөөг үзүүлдэг. Тиймээс хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх ямар арга замууд байдаг, аль нь илүү үр дүнтэй вэ зэрэг сэдвүүдээр панелистууд маань хэлэлцүүлгээ өрнүүлнэ. Уг хэлэлцүүлгийг Unread-ийн бизнес хөгжлийн менежер Н.Халиунаа удирдан явуулах юм. Харин панелистуудаар Хаан банкны санхүүгийн байгууллагын газрын захирал Ч.Азжаргал, спортын сэтгүүлч Б.Төмөр, 2016 оны Монголын мисс, жүжигчин А.Баярцэцэг, "Вагнер Ази Автомотив" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Вилсон нар оролцож өөрсдийн туршлагаас хуваалцана.

Боловсролтой хүн болж төлөвшинө гэдэг нь зөвхөн диплом, сертификатаар хязгаарлагдахгүй маш өргөн хүрээг хамрах болсон. Тиймээс уг хөтөлбөр маань олон залууст шинэ орчин, шинэ хамт олон дунд хурдан дасан зохицох, биеэ зөв боловсон авч явах, санхүүгийн хэрэгцээгээ зөв зохицуулах, эерэг дадал хандлагуудыг өөриймшүүлэх, мөн урлаг, спортын ойлголт, мэдлэгтэй болоход нь туслана гэдэгт бид итгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Фэйсбүүк эвент

30227   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.