Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   09 сарын 04, 2018

Апп тойм: Stepik - Хүссэнээрээ суралц

Хүн насан туршдаа тасралтгүй суралцсаар байдаг. Асар хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд бид ч бас хурдтай суралцах чадварыг өөртөө бий болгох нь олон давуу талыг үүсгэнэ. Орчин үед ихэнх зүйлс үүлэн технологи, дижитал ертөнцөд шилжиж буй тул хүссэн газраасаа ажиллах,суралцах боломж бүрдсээр байна. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл болох онлайн курсуудийн нэгтгэсэн платформ Stepik аппыг Unread апп тойм булангаараа онцолж байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Интернэт, лаптоп, гадаад хэл байх төдийд л юуг ч тодорхой түвшинд суралцах боломж бүхий цаг үед бид аж тѳрж байна. Тэрхүү хил хязгааргүй орон зайгаас хэрэгтэй зүйлсээ нэг дороос сурах боломжийг Stepik олгоно. Уг апп дотроо 550 гаруй онлайн курсыг агуулсан ба нийт 20 гаруй төрлийн хичээлүүдтэй. Математик, байгалийн ухаан,нийгмийн ухаан, сэтгэл судлал, код бичих гэх мэт төрөл бүрийн хичээл уг аппд бий. Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, суралцах хүсэлтэй хүн бүрт уг апп таалагдах нь гарцаагүй.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Зөвхөн хичээл заагаад зогсохгүй тууштай суралцахад тань туслах олон зүйлс энд бий. Бид зарим зүйлсийг сурахыг үнэхээр их хүсдэг боловч тууштай суралцах чанар дутагддаг. Тийм ч учраас Stepik аппыг бүтээгчид уг асуудлыг тооцоолон суралцахад хэрэгтэй олон функцуудыг оруулж өгчээ. Жишээлбэл сэдвийн ангилал маш цэгцтэй тул та өөрийн хайж буй хичээлээ тун амархан олно. Мөн суралцах цагаа тааруулж, хичээлийн цаг болоход сонордуулга авах боломжтой.

Та нийтийн (public) тохиргоотой бүх хичээлийг ямар нэгэн нэмэлт тѳлбѳргүй хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог. Хүсвэл сарын хураамж тѳлѳн сертефикат олгодог онлайн дамжааг тѳгсѳх боломж бий. Мѳн хичээлүүдийг нь татаж авсан бол интернэтгүй үедээ ч суралцаж болно.

Хэлний хувьд Англи, Орос хэл дээр суралцах боломжтой. Таны хэлний мэдлэг сайн биш бол санаа битгий зовоорой. Энд англи хэлээ сайжруулах тѳрѳл бүрийн онлайн хичээлүүд бий. Ялангуяа үг цээжилж, дүрмээ сайжруулахыг хүссэн хүн бүрт ихээхэн таалагдах болов уу. Тогтмол хугацаанд үнэгүй хэлний курст суралцах боломж таны ѳмнѳ байна гэсэн үг.

Үүнээс гадна ѳѳртѳѳ урам зориг ѳгч,улам сайжрахын тулд хувийн тэмдэглэл хөтлөн сурах хүслээ бадрааж, тогтмол ямар хурдтай урагшилж байгаагаа хянаж болдог нь их тааалагдлаа. Сурсан, мэдсэн, ойлгосон зүйлсээ олон нийтийн сүлжээнд хуваалцахаас гадна LinkedIn-дээ тэмдэглэн CV-дээ нэмээрэй.

Мөн онлайн курсын ихэнх хичээлүүд нь видео хэлбэрээр тѳдийгүй видеонийхоо хурдыг ихэсгэж, багасгаж болно. Догь биш гэж үү?

Ямар сул талтай вэ?

Ѳѳрийн онлайн курсийг үүсгэхэд бага зэрэг тѳвѳгтэйг эс тооцвол уг аппд өөлөх зүйл тун бага.

Unread хэдэн оноо өгөх вэ?

Хүссэн зүйлсээ хүссэн газраасаа суралцах боломжтой уг аппд Unread 8 оноо ѳглѳѳ

Татаж авах

15349   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.