Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 27, 2018

Онцлох бизнес: Take.mn - Дэлгэцнээс дэргэд

Зайлшгүй хэрэгцээт зүйлсээ цуглуулах гэж дэлгүүрийн кассын урт дараалалд зогсох шаардлагагүй болжээ. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ үнэт зүйл болгож, худалдан авсан барааг 24 цагийн дотор үнэгүй хүргэж өгдөг онлайн дэлгүүр Take.mn-ийг бид өнөөдөр онцолж байна. Тэднийх бүхий л бараагаа албан ёсны эрхтэйгээр оруулж ирдгээс гадна үнэнч хэрэглэгчдэдээ зориулан байнгын урамшуулалт хөтөлбөр явуулдаг. 

Онцлох бүтээгдэхүүн: Take.mn” онлайн худалдааны дэлгүүр
Үйл ажиллагааны чиглэл: Гэр ахуйн барааны онлайн худалдаа, хүргэлт
Үүсгэн байгуулагч: Анунгоо ХХК
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Цахим хуудас: Take.mn, Facebook

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Их хотын иргэд замын түгжрэл, зогсоолын хомсдол, үйлчилгээний соёл зэрэг асуудлуудаас болоод дэлгүүр хэсэн зайлшгүй хэрэгцээт зүйлсээ цуглуулахад маш их хугацаа зарцуулдаг. Гэтэл улам л завгүй, улам л хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд цаг хугацаанаас илүү үнэтэй зүйл үгүй. Харин бид өөрт байгаа нөөц боломжоо ашиглан хүмүүсийн дэлгүүр хэсэх цагийг хэмнэж, илүү чухал зүйлсдээ анхаарлаа хандуулах боломжийг олгох гарц байгааг олж харсан юм. Ингээд бидний албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрээс биш, гэрээсээ худалдан авч, 24 цагийн дотор хүргэлтээр хүлээн авах боломжийг олгох Take.mn онлайн худалдааны сайтыг эхлүүлээд байна.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Интернет худалдааны хамгийн том хөшүүрэг бол бүтээгдэхүүний чанар ба түүнд суурилсан хэрэглэгчдийн итгэл байдаг. Бид худалдаалж буй бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь шууд үйлдвэрээс нь албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүний чанарт эргэлзэх шаардлагагүй болохыг бид итгэлтэй хэлж чадна. Ялангуяа Монголд маш олон байгууллага, хувь хүмүүс онлайн дэлгүүр ажиллуулж, хүргэлт хийж байгаа үед бүтээгдэхүүний чанар, баталгаатай байдалд эргэлзэх нь энгийн зүйл. Харин манай бүтээгдэхүүнүүд энэ тал дээр асуудалгүй.

Мөн бид захиалга авснаас хойш 24 цагийн дотор хүргэлт хийж, бараа эзэндээ очсоны дараа төлбөрөө авдаг. Ингэснээр хэрэглэгчид маань захиалсан бүтээгдэхүүнээ яг бодитоор харж, барьж үзсэнийхээ дараа мөнгө төлөх эсэхээ шийдэх сонголтыг өгч байгаа гэсэн үг юм.

Одоохондоо 30,000-аас дээш үнийн дүнтэй барааг хүргэж өгч байгаа. Бид хүргэлтээ үнэгүй байлгах гэсэн зорилгодоо тулгуурлан үүнээс бага үнийн дүн бүхий барааг гаргахгүй байгаа ч яваандаа энэ асуудлыг шийдвэрлэж, ямар ч үнэтэй зүйл байсан хүргэж өгдөг болгохоор ажиллаж байна.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО? 

Бид интернет банкны адилаар хэрэглэгчдийн цаг завыг өөрсдийн бизнесээр дамжуулан хэмнэхийг зорьдог. Энэ ч утгаараа ойрын хугацаанд Take.mn-ийг хэрэглэхэд илүү хялбар болгох, гар утасны аппликэйшн хөгжүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу бүтээгдэхүүний төрөл болон тоо хэмжээг олшруулах, хүргэлтийн хурд болон хамрах хүрээг нэмэгдүүлэх гэх мэт ажлуудыг төлөвлөсөн байгаа. Ийнхүү үйл ажиллагаагаа сайжруулахад манай хэрэглэгчдийн санал сэтгэгдэл онцгой ач холбогдолтой байдаг бөгөөд бид өөрсдийн Facebook хуудсаараа дамжуулан хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцдаг.

Алсдаа Take.mn-ийг хүмүүсийн бүхий л хэрэгцээг хангасан, цаг завыг нь хэмнэсэн онлайн худалдааны төгс хэлбэр болгон хөгжүүлэхээр зорьж байна. Хүмүүс ажилдаа, гэр бүлдээ, дуртай зүйлстээ илүү их цаг зарцуулдаг болох нь цаашлаад улс орны бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засагт оруулах үр өгөөжийг өгсөнө гэж бид харж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАлДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бидний хамгийн чухалчилдаг үнэт зүйл бол манай хэрэглэгчид. Хэрэглэгч бүрийн цаана настан буурлууд, нялх хүүхэдтэй болон жирэмсэн гэрийн эзэгтэй нар, цаг наргүй ажиллаж байгаа өрхийн толгойлогчид, улсынхаа төлөө үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээн суралцаж буй оюутан залуус байгаа гэдгийг ухамсарлан, хэрэглэгч бүрийнхээ хүсэл хэрэгцээнд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулахыг хичээж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид одоогоор үнэнч хэрэглэгчдэдээ зориулж Лояалти хөтөлбөр эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хэрэглэгчдийн байнга худалдан авдаг бүтээгдэхүүнүүд дээр тулгуурлан, ижил төрлийн хэрэгцээт бүтээгдэхүүний багц, хөнгөлөлт зэргээр урамшуулал олгох хөтөлбөр юм. Жишээлбэл, нэг хэрэглэгч нярайн живх байнга авдаг бол бид түүнд зориулж хүүхдийн хувцас хэрэглэл бэлэглэх зэргээр хэрэглэгчид ямар бүтээгдэхүүнийг хэр давтамжтай худалдан авдгаас хамааран урамшуулал олгох болно. Иймд манайхаас байнга худалдан авалт хийснээр үйлчлүүлэгч нэг бүр сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

E-Commerce буюу онлайн худалдааны бизнес нь Монголд хөгжлийн шатандаа явж байгаа учраас үйлчлүүлэгчдийн хэрэглээний мэдлэг дутмаг байх, мөн бидний зүгээс суралцах зүйлс их байна. Мөн энэ салбарыг дэмжсэн ложистик, хууль эрх зүйн нөхцөл хангалттай биш байгаа. Гэвч энэ нь түр зуурын асуудал. Бидний хувьд нялх хүүхэдтэй ээжүүд, эсвэл хэт завгүй амьдралтай хүмүүсийн цаг завыг хэмнэж, илүү чухал зүйлсэд анхаарал хандуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь манай бизнесийн хамгийн эерэг чанар юм.

Нэмж дуулгахад энэхүү нийтлэлийн зургийг авч (Screenshot) Take.mn хуудас руу явуулаад эхний худалдан авалтаасаа 10% хөнгөлөх эрхийн код аваарай.

35308   5


НИЙТЭЛСЭН:

Munkhbayasgalan D.

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.