Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   08 сарын 18, 2018

Жефф Безос, Билл Гэйтс, Уоррен Баффет, Марк Зукерберг нарын уншихыг зөвлөж буй 25 ном

Амжилтад хүрсэн удирдах ажилтнууд үргэлж суралцсаар байдаг. Тэд төрөл бүрийн аргаар шинийг сурч болох ч ихэнхдээ завгүй ажлаасаа хэсэг амсхийж ном уншихыг суралцахыг илүүд үздэг байна. Тэд номоор өөрсдийгөө хөгжүүлэхээс гадна хамтрагчид, шинэ ажилтнууддаа таалагдсан номуудаа санал болгож, бэлэглэдэг. Өнөөдөр бүгдээрээ дэлхийн топ компаниудын удирдах ажилтнууд ямар ямар номыг таашааж, бусдад зөвлөдгийг сонирхъё.

Монголоор орчуулагдан гарсан номыг нэрсийг хаалтанд оруулав.

1. The Remains of the Day
Амазоны үүсгэн байгуулагч, CEO Жефф Безосын дуртай номуудын нэг нь Нобелийн шагналт Казуо Ишигурогийн "The Remains of the Day" бөгөөд тус бүтээлийн амьдрал хийгээд харууслын тухай ойлгуулах чадварыг нь үнэлдэг аж.

2. The Boys in the Boat: Nine Americans and Their Epic Quest for Gold at the 1936 Olympics
Morgan Stanley-ийн CEO Жэймс Горман гайхалтай амжилтад хүрсэн хүсэл тэмүүлэлтэй "сонирхогчид"-ын түүхээс урам зориг авдаг аж.

3. The End of Power
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 2015 онд 2 долоо хоног тутамд нэг ном унших зорилт тавьж, манлайллын тухай ойлголт өнгөрсөн 100 жилд хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг судалсан энэ бүтээлээр мөнөөх жагсаалтаа эхлүүлж байсан билээ.

4. The Innovator's Dilemma
Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдэн жил болж байгаа ч та бидэнд урам зориг өгсөөр буй. Клэйтон Кристенсений энэ бүтээл бол Жобс-д гүнзгий нөлөө үзүүлсэн, дуртай номуудынх нь нэг юм.

Unlock Podcast #30: "The Innovator's Dilemma" номын тухай

5. Competing Against Time
Apple-ийн CEO Тим Күүк шинэ ажилтнууддаа энэ номыг санал болгож, заримдаа ажлынхандаа бэлэглэдэг гэнэ.

6. Napoleon
Oracle-ийн CEO асан Ларри Эллисон Винсент Крониний бичсэн Наполеоны намтраас ихээхэн урам зориг авдаг ажээ.

7. The Charisma Myth
Yahoo-ийн CEO асан Марисса Мэйер хэрхэн бусдыг өөртөө татах тухай сургах энэ номыг таашаадаг байна.

8. Search Inside Yourself
Zappos-ийн CEO Тони Шиэгийн бусдад санал болгох дуртай номуудын нэг нь өөрийн дотоод баяр баясгаланг олох тухай өгүүлсэн "Search Inside Yourself" ажээ.

9. The Intelligent Investor (Ухаалаг хөрөнгө оруулагч)
Уоррен Баффет дэлхийн хамгийн ухаалаг хөрөнгө оруулагч байж мэдэх ч ихэнх цагаа ном уншиж өнгөрүүлдэг. Тэрээр энэхүү номыг өөрийнх нь хөрөнгө оруулалтын философийг тодорхойлсон гэж үздэг.

10. Business Adventures
Microsoft-ийн Билл Гэйтс Уоррен Баффетийн зөвлөснөөр "Business Adventures"-ийг уншиж байсан бөгөөд Уолл Стрийтийн 1969 оны энэ эмхтгэлийг өөрийнхөө хамгийн дуртай бизнес ном хэмээжээ.

11. The Art of Happiness
LinkedIn-ий CEO Жефф Вэйнер Далай ламын энэ бүтээлээс энэрэл нигүүлслийн жинхэнэ утга учрыг олж мэдсэн аж.

12. The Prince (Хунтайж)
Blackstone группийн CEO Степен Шварцманы биширдэг номуудын нэг бол Никколо Макиавеллигийн алдарт "Хунтайж".

13. The Art of War (Дайтах урлаг)
"Behind the Cloud" номдоо Salesforce-ийн CEO Марк Бениофф өрсөлдөгчдөө ялахын тулд "Дайтах урлаг" номын ойлголтуудыг хэрхэн ашигласнаа дурдсан байдаг.

14. Lean In (Өөдөө тэмүүл)
Facebook-ийн COO Шэйрил Сандбергийг "Өөдөө тэмүүл" номоо гаргасны дараа Cisco-ийн Жон Камберс эмэгтэйчүүдийг урьд урьдаас илүүтэйгээр тушаал дэвшүүлэх болжээ. Тэрээр удирдах түвшний менежер бүртээ уг номыг гардуулсан гэдэг.

15. A Short Guide to a Happy Life
Шэйрил Сандберг өөрийнхөө номоос гадна эмэгтэйчүүдийн үүрэг роль, өөрсдийгөө хардаг хандлагын тухай өгүүлсэн энэ номыг санал болгодог.

16. How Will You Measure Your Life?
Нью Йорк хотын захирагч асан, бизнесийн магнат Майкл Блүүмберг Клэйтон Кристенсений өөр нэг бүтээл, бизнес, философийг хослуулахын чухлыг өгүүлсэн "How Will You Measure Your Life?" номыг унших дуртай.

Unlock Podcast #23: "How Will You Measure Your Life?" номын тухай

17. The Effective Executive
Жефф Безосын дуртай өөр нэг ном бол алдарт Питер Дракерийн удирдах ажилтан, менежерүүдэд зориулан бичсэн "The Effective Executive".

18. The Ascent of Money
Coca-Cola-ийн CEO асан Мухтар Кент урам зориг хайсан үедээ "дэлхийн санхүүгийн түүх" гэгддэг энэ номыг дэлгэдэг ажээ.

19. Playing to Win: How Strategy Really Works
Стратеги гарган мөрдөх нь амжилтад хүрэхэд нэн чухал байдаг тухай зөвлөсөн уг бүтээлийг HP-ийн CEO асан Мэг Уитмен компанийнхаа зуу зуун мянган ажилтны заавал унших номоор нэрлэж байжээ.

20. The Tipping Point
Ажилтнуудаа сэргээхийг хүссэн үедээ Lockheed Martin Corp-ийн Мариллин Хевсон Малколм Гладвеллийн The Tipping Point-ийг авчирдаг байна.

21. My Inventions: The Autobiography of Nikola Tesla
Google-ийн Ларри Пэйж амжилтад хүрсэн лидерүүдийн түүхээс урам зориг авдаг бөгөөд тэдгээр баатруудынх нь нэг нь алдарт зохион бүтээгч Тесла аж.

22. The Checklist Manifesto: How to Get Things Right
Twitter ба Square-ийн үүсгэн байгуулагч Жак Дорси Square-ийн шинэ ажилтнуудад энэ номыг гардуулдаг бөгөөд өөрөө үе үе эш татдаг гэнэ.

Unread: Шалгах хуудасны ид шид буюу "The Checklist Manifesto" номын тухай

23. The Catcher in the Rye

Өсвөр залуу насныхны сэтгэл зүй, бодол сэтгэхүйг тод томруун харуулсан энэ бүтээл бол Билл Гэйтсийн бас нэг дуртай ном.

24. The World Is Flat (Дэлхий бөөрөнхий биш)
JP Morgan-ийн Жами Даймоны дуртай номуудыг "Дэлхий бөөрөнхий биш" магнайлдаг гэнэ шүү.

25. Atlas Shrugged (Атлантын нуруу тэнийв)
"Атлантын нуруу тэнийв" бол энэ цагийн үеийн хамгийн нөлөө бүхий номуудын нэг гэж итгэдэг олон хүний нэг нь ExxonMobil-ийн CEO Рекс Тиллерсон юм.

Эх сурвалж: www.inc.com

Ташрамд дурдахад, Unlock Podcast-ийн Live Event 8-р сарын 22-нд HUB Инновацийн Төв дээр болох гэж байгаа билээ. Номын хорхойтнууд цуглах уг арга хэмжээнд та энд дарж бүртгүүлээрэй.

116850   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.