Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   08 сарын 14, 2018

Апп тойм: Tik Tok - Хөгжилтэй видеог хялбархнаар

Дуунууд дээр амаа хөдөлгөөд дууриаж дуулж бичлэг та зөндөө л үзсэн биз дээ? Тэрхүү хөгжилтэй бичлэгүүдийн ард Тик Ток шиг аппууд байдгийг тэгвэл мэдэх үү? Өнөөдөр бид Азидаа богино бичлэгийн хамгийн сайн апп гэж тооцогддог Тик Токийг онцолж байна. Хэрэглэгчдийг бүтээгч болгоход чиглэсэн уг апп дуртай дуундаа клип бүтээх боломжийг олгодог юм. 2018 оны долоодугаар сарын байдлаар сард 500 сая, өдөрт 150 сая хүн идэвхтэй хэрэглэж байгаа аж. Мөн энэ оны эхний хагаст 45.8 сая таталтаар дэлхий дээрх хамгийн их татагдсан аппаар шалгарчээ. 

Яагаад туршиж үзэх ёстой вэ?

Тик Ток хэрэглэж үзсэн бараг бүх хүмүүс хөгжилтэй, бас сонирхолтой гэсэн хоёр үгийг хэлэх байх. Учир нь үргэлж сонсдог дууныхаа аянд бяцхаан жүжиглэлттэй хамт дуулах нь гоё биш гэж үү? Мэдээж эхлээд ам зөрнө, эсвэл бүр чадахгүй юм шиг санагдах ч энэ нь өөрийгөө өөрөөр дахин харах нэг жижигхэн алхам болно гэдэгт итгэж байна.

ЯМАР онцлог, давуу талУУДтай вэ?

Хамгийн товчдоо дуртай дууныхаа клипэнд өөрөө тоглох боломжийг танд олгох болно. Тэд хэрэглэгчдэд өөрийн хүссэн дууг сонгох өргөн цар хүрээтэй жагсаалтыг санал болгодог бөгөөд хэрвээ хүсвэл та зүгээр л дууны цомгоосоо чирээд оруулчих боломжтой. Нэг удаагийн бичлэг хамгийн уртдаа 60 секунд үргэлжлэх нь богинод тооцогдохгүй. Үнэндээ маш олон зүйлийг хийж амжуулж болно гээч.

Анх удаа туршиж үзсэн миний хувьд видео засварлах гэж олон апп татаж байснаас богино хэмжээний видеог үүгээр хийвэл илүү сонирхолтой, бас хялбар санагдлаа. Мөн эффектийн олон төрөлтэйгөөс одоо трэнд болж буй Raindrop-ийг та туршаад үзээрэй. Энэ нь борооны дуслуудыг агаарт зогсоочихдог эффект юм. Бүрхэг өдөр туршиж үзвэл яг л жинхэнэ мэт харагдана.
Урьд нь хийсэн видеогоо оруулаад янзлахад ямар ч асуудалгүй, илүү хурдан эсвэл бүр удаан болгосон ч болно. Ер нь богино хэмжээний бичлэгтэй Фэйсбүүк л гэсэн үг.

Ямар сул талтай вэ?

Уг аппаар видео хийгээд зөвхөн нийтэлсний дараа л бусадтай хуваалцах, эсвэл утсандаа татах боломжтойг сул тал гэж тооцвол бусад зүйл нь их таалагдсан. Хэрэглэхэд сонирхолтой, хөгжилтэй, хүнээс бяцхан жүжиглэх авьяас шаарддаг болохоор найзуудтайгаа туршаад үзээрэй.

Unread-ийн үнэлгээ

Хамгийн хурдацтай өсөж буй апп хэмээн дэлхийн видео бичлэгийг зах зээлд хүлээн зөвшөөрөгдөөд буй Тик Ток апп-д бид 8 оноо өгч байна.

15610   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.