Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   07 сарын 31, 2018

Апп тойм: Дэлгэцээ ухаалгаар удирдах 4 апп

Энэ төрлийн аппуудыг ашиглан аудио болон видео дуудлага хийснээр нөгөө хүмүүсийнхээ компьютерийн дэлгэцийг шууд удирдах боломжтой болдог. Эсвэл өөрийн дэлгэцүүдийг зайнаас өөр дэлгэцээс юм уу гар утсаас удирдах боломжтой. Догь биш гэж үү? Тэгэхээр хэрэгтэй файлаа юмаа нэг газар аль нэг компьютер дотроо орхисон үед, эсвэл аль нэг дэлгэцийг ашиглан хурал уулзалт хийх шаардлагатай үед өнөөдөр танилцуулах аппуудыг ашиглаарай.

TEAMVIEWER 

Онлайн уулзалт, цугларалт хийхэд хамгийн тохиромжтой гэж үнэлэгддэг энэхүү апп-д дэлгэцээ хуваалцах цэс байдаг гэдгийг та мэдэх үү? TeamViewer нь Windows, iOS, Linux, Android системүүд дээр, 30 гаруй хэл дээр ажилладаг. Түрүүнд дурдсанчлан энэ апп аудио болон видео дуудлага хийж, дэлгэцээ хуваалцаж болдог. Хэрвээ та дэлгэцээ бүтнээр нь харуулахыг хүсэхгүй бол хэсэгчлэн буюу тодорхой програмыг хуваалцах боломжийг TeamViewer танд олгоно.

Татах: iOS, Android

SKYPE 

Видео дуудлагын хамгийн алдартай аппуудын нэг Skype өнгөрсөн жил дизайндаа томоохон өөрчлөлт хийж, чатандаа @ тэмдэглэгээг тавиад шууд дурьддаг болсон нь таньд таалагдсан уу? Тэгвэл саяхан Microsoft-ийн хамт олон Skype-даа 1920x1080 пиксел бүхий видео дуудлагыг 24 хүртэлх хүнтэй хийх болможтой болсныг манай тоймоос уншиж болно. Энэхүү шинэчлэл есдүгээрсарын нэгнээс албан ёсоор хийгдэх юм. Хувийн хэрэглээ, ажил бизнест өргөн ашиглагддаг энэ аппийг ч мөн ч бас цаад хүнийхээ дэлгэцийг удирдахад ашиглаж болдгийг харин та мэдэх үү?

Татах: iOS, Android

GOOGLE HANGOUTS 

Хэрвээ та Gmail хэрэглэдэг бол нэг дор 25 хүн холбогдож холбох Hangouts танд илүү тохирно. Уг апп мөн дэлгэцээ хуваалцах боломжтой байдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байж магадгүй. Та Hangouts руу Gmail-ээрээ нэвтэрвэлтаны имэйл дэх хүмүүсийн жагсаалт автоматаар гарч ирэх бөгөөд дуудлага хийх, чатлах боломжтой. Гэхдээ Hangouts нь бидний яг одоо танилцуулах апп-ийг дуу дүрсний хувьд хараахан гүйцэхгүй.

Татах: iOS, Android

 ZOOM

Zoom-ийн хамгийн гол давуу тал бол маш хурдан ачаалдаг. Өндөр хурдны интэрнэттэй, хүчин чадал сайтай нөүтбүүктэй байх эсэхээс үл хамааран таны дуудлагын дүрс, дуу тасрахгүй гэсэн үг юм. Тасрах зөвхөн ганцхан шалтгаан бий. Тэр нь нэг удаагийн дуудлага 40 минут л үргэлжилдэг. Үнэгүй хувилбар нь нэгэн зэрэг 25 хүн дуудлага хийж болох ба богино хугацааны хурал хийхэд маш тохиромжтой апп юм.

Хэрэглэхэд хялбар. Та апп-ийг татаж авч,уулзалтын шинэ өрөөг үүсгэн холбоосыг нь нөгөө хүн рүүгээ явуулахад л хангалттай. Тэд холбоос дээр дарж нэгдэхэд ердөө 20 секунд л зарцуулна. Уг апп-ийг Андройд болон iOS аль алин дээр хэрэглэж болно. Сарын 15 доллар төлөөд 50 хүнтэй нэгэн зэрэг, хязгааргүй хугацаагаар дуудлага хийх боломжтой.

Татах: iOS, Android

10705   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.