Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 17, 2018

Апп тойм: Орчуулга хийх 3 апп

Гадаад хэлтэй байхыг орчин үе биднээс нэхсээр буй. Мэдээлэлтэй байх, гадаадад ажил, аяллаар явахад хоёр дахь хэл зайлшгүй хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй, бас нөлөөтэй болсон цаг иржээ. Өнөөдрийн нийтлэлээр гадаад хэл сурахад, гадаад хэлээр нэвтрэлцэхэд хэрэг болох орчуулгын аппуудыг танилцуулж байна. 

GOOGLE TRANSLATE

Яаралтай үед хэрэглэж болох хамгийн энгийн, хялбар бөгөөд хэрэгтэй апп бол Google Translate. Энд Монгол хэлээс бүх хэл рүү орчуулж болох ба эргүүлээд бүх хэлээс bонгол хэл рүү орчуулах бүрэн боломжтой. Ойр зуурын үг хэллэг орчуулахад тустайгаас гадна аливаа текст дотор ямар санаанууд гарч байгааг баримжаалах боломжтой. Гэхдээ урт өгүүлбэрийг алдаа мадаггүй нарийн буулгахгүй гэдгийг анхаарууштай. Дуу хоолой, бичгээр орчуулахаас гадна утсан дахь мессежийг орчуулах хэсэг ч бий. Google Translate-ийн апп нь хэрэглэхэд амраас гадна та сонгогдсон 59 хэлийг утсандаа татаад интернэтгүй үедээ ашиглаж болно. Харин монгол хэлний хувьд зөвхөн интернэттэй үед л орчуулга хийх боломжтой гэдгийг анхаараарай.

Татах: iOS, Android

microsoft translator

Орчуулгын бусад апптай харьцуулахад хамгийн өнгөж үзэмж сайтай нь Microsoft Translator. Миний хувьд энэ апп хамгийн их таалагдсан. Хэдийгээр монгол хэл байхгүй ч өөр нэг хэлтэй бол таатай сонголт байх болно. Апп руу нэвтрэх үед дуу хоолой, камер, харилцан яриа, бичих гэсэн дөрвөн сонголт гарч ирэх ба харилцан яриа хэсэгт дэлгэцийг хоёр тийш хуваан хэрэглэж болно. Хэл солих, харагдах өнцөг, ашиглахад хялбар гээд л бусад апп-д байдаг сайн талыг бүгдийг нь өөртөө шингээхийг зорьсон Microsoft-ийн бүтээл нийт 50+ хэлээр орчуулдаг. Интернэтгүй үедээ ч ашиглах боломжтой.

Татах: iOS, Android

PAPAGO

Олон дүрст ханзыг дууриалган бичих, ялган унших, орчуулахад түвэгтэй байдаг. Хэрвээ танд ч бас ийм асуудал байдаг бол Papago-г санал болгож байна. Энэхүү апп нь солонгос, япон, хятад хэлний уламжлалт буюу хялбаршуулсан хэлбэрээр орчуулдаг бөгөөд зураг дараад тодруулах төдийд л сонгосон хэлээр тань орчуулж өгнө. Үүнээс гадна англи, испани, франц, вьетнам, итали, индонези хэл дээр орчуулга хийх боломжтой. Догь байгаа биз.

Татах: iOS, Android

41891   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б. Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.