Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   07 сарын 10, 2018

Апп тойм: Universe - 1 минутын дотор сайтаа бүтээе!

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Өнөөдрийн орчинд хувийн болон албаны вебсайттай байна гэдэг зайлшгүй шаардлага болжээ. Гэхдээ та хэрхэн энэ шаардлагыг хангаж, нүүр тахлах цахим хуудстай болохоо шийдэж чадсан уу? Тэгвэл танд бид Universe-ийг санал болгоё.

Universe бол гар утсанд тусгайлан зориулж бүтээсэн анхны вебсайт бүтээгч апп. Мэдээж олон өөр төрлийн хэрэгслүүдийг ашиглах, эсвэл мэргэжлийнхэн хөлсөлж сайтаа хийж болно. Гэхдээ Universe тэдгээрээс хамгийн хямд, хурдан сонголт байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Вебсайт бүтээх хэзээ ч ийм хялбар байсангүй.

Зуны урт амралт, баяр наадмын урт завсарлага эхэлж байгаа энэ цаг мөчид яагаад өөрийн вебээ хийж, туршиж болохгүй гэж?

ямар онцлог, давуу талтай вэ?

Universe таныг гар утаснаасаа л цахим хуудсаа "хөгжилтэй" байдлаар бүтээхийг санал болгож байна. Гар утасны дэлгэцийг 3х5 хэмжээст хувааж, тэдгээр нүхийг бөглөх, түүн дээр нэмэлтүүдийг оруулах боломжоор хангасан нь өөрөө сайт бүтээх үйл явцыг ихэд хялбарчилж өгчээ. Маш хялбар гэдэг тэдний хамгийн том давуу тал. Цаг хэмнэх талаар ярих ч хэрэггүй. Зөөх, хөдөлгөх, бичих зэрэг энгийн элементүүд л энд бий.

Эвент бүтээгчид, уран бүтээлчид, жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн тохиромжтой. Өөрсдийн зургийг хуваалцах, бусад сошиал хуудсуудынхаа холбоосыг оруулах зэрэг нь таны сайтыг чимээд л явчихна.

Заавал техникийн мэдлэгтэй байх шаардлагагүй. Universe-ээс санал болгож буй бэлэн темплэйт, цэснүүдээс санаа авах, эсвэл тэдгээр дээр шууд суурилан сайтаа бүтээх боломжтой. Explore цэснээс уг апп-ийг ашиглах бүтээсэн хамгийн шилдэг бүтээлүүдтэй танилцах боломжтой. Мэдээж бүр хоосноос шинийг ч хийж эхэлж болно.

ямар сул талтай вэ?

Onuniverse гэсэн домэйн хуудсан дээр сайтаа бүтээх нь үнэ төлбөргүй. OK.onuniverse.com гэсэн өргөтгөлтэй болно гэсэн үг. Хэрвээ та өөрийн хүссэн нэрэн дээрээ сайтаа байршуулахыг хүсвэл сарын 2,99 доллараар худалдаж авах эсвэл аль хэдийн авчихсан домэйнээ холбоход л хангалттай. Сайтаа илүү боловсронгуй, хурдтай, үзүүштэй болгохыг хүсвэл нэмэлт төлбөр төлөх сонголтууд мөн бий.

Нэг хуудаст вебийг шууд сайт гэж хэлэх нь учир дутагдалтай байж мэднэ. Таны хүссэн шиг төвөгтэй, олон үйлдэлт, олон цэст вебийг Universe-ээр хийх зарим талаараа хязгаарлагдмал байж мэднэ.

Мөн зөвхөн iOS дээр л ашиглаж болно. Гэхдээ тэд энэ ондоо багтаан Андройд үйлдлийн системд зориулсан хувилбар гаргахаар ажиллаж байгаа аж.

unread-ийн үнэлгээ

Вебсайт хийх, угсрах гэдэг ойлголтыг нэг байтугай хэд хэдэн түвшин хялбарчилж чадсан Universe-д Unread 7 оноог өгч байна

Татаж авах

8746   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.