Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   07 сарын 06, 2018

Таны амралтад: Дотоодын аялалд хэрхэн бэлдэх вэ?

Ковер зургийг: Б. Билгүүн

Бид 7 сарыг "Амралт, аяллын сар" болгон зарлаж, тав тухтай амарч аялах зөвлөгөөнүүдийг хүргэхээр төлөвлөөд байна. Үүний эхлэл болгон өнөөдрийн нийтлэлээр дотоодын аяллыг хэрхэн үр дүнтэй хийх талаар санаануудыг хүргэе.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Амьдралын зорилгогүй хүн хаана, ямар зүйл хийхээ ч ойлгохгүй явсаар дуусах эрсдэлтэй. Тэгвэл аялал ч үүнтэй адил. Нэг өдөр ч бай, нэлээд хэдэн өдөр ч бай, аялах л гэж байгаа бол хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлоорой. Гэр бүлээрээ аялах бол хамтдаа илүү их хайрыг мэдэрч, халуун дулаан дурсамжийг үлдээх, ганцаараа аялахаар шийдсэн бол өөрөө өөрийгөө танин мэдэх, эсвэл зүгээр л Монгол орныхоо байгалийн сайхныг мэдрэх гээд ямар ч зорилго байж болно.

АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГА

Жилжин хүлээсэн амралтын үнэтэй цаг мөчүүдээ бүрэн дүүрэн ашиглахын тулд аяллын төлөвлөгөөгөө нарийн гаргах хэрэгтэй. Аль замаар хэрхэн явахаас эхлээд хэзээ хөдөлж, хаана буудаллах, мөн хэн хэн юу авч явахаа сайн ярилцах нь аялал амжилттай болох нэг гол хүчин зүйл. Төлөвлөгөөгөө та цаасан дээр, эсвэл апп дээр гарах боломжтой.

Тухайн газар орны хүмүүстэй холбогдох, эсвэл тийш аялсан хүмүүсээс зөвлөгөө авах, сайн мэдээлэл өгөх ном товхимол олж авах зэргээр бэлтгэлээ сайн хангаарай.

Сайхан бүхнээ хуваалц

Хүн аяллаар яах гэж явдаг вэ гэх асуултад хамгийн товчоор хариулъя гэвэл "Дурсамж үлдээхийн тулд" гэж болох байх. Хүний амьдралдаа цуглуулсан сайхан дурсамжууд л эрч хүч, урам зоригоор тэтгэж байдаг шүү дээ.

Хэдий бидний тархи бүхнийг марталгүй тогтоох боломжгүй ч нөгөө талаар бид технологийн эрин зуунд амьдарч байгаа маань азтай. Гар утас, камериараа сэтгэл хөдөлгөм, алдаж болшгүй мөчүүдийг буулгаж, бичлэг хийж авч үлдэх хэрэгтэй. Тэгээд тэрхүү зураг, видеонуудаа хадгалж ч болно, эсвэл тухай тухайн үед нь сошиал медиад оруулж тэр дор нь бусадтай хуваалцсан ч болно. Ямартай ч Фэйсбүүк дээр тухайн аяллаараа шинэ цомог үүсгээд явах нь цэгцтэй бөгөөд хүн үзэхэд хялбар байдаг. Үүнтэй холбоотой нэг сайхан мэдээ дуулгахад, та Юнителийн шинэ хэрэглэгч болоод хагас жилийн турш Фэйсбүүкийг ямар нэг дата төлбөргүйгээр ашиглах боломжтой аж. Аялалдаа Фэйсбүүкийг үнэгүй ашиглана гэхээр догь байгаа биз?

АДАЛ ЯВДЛЫГ ЭРЭЛХИЙЛ

Хэрвээ найзуудтай хамт аялахаар шийдсэн бол өөрсдийн "Жуманжи"-г бодож олоорой. Өөрөөр хэлбэл янз бүрийн сорилтуудыг өөрсдөдөө тавьж, тэсвэр хатуужлаа шалгаж, нэг ёсондоо мартагдашгүй дурсамжуудыг бүтээгээрэй. "Залуу бас тэнэг байхдаа аял" гэдэг зүгээр ч нэг үг биш шүү. Явган аялах, дугуйтай аялах, шинэ маршрутаар явж үзэх, найзуудаараа маш хөгжилтэй гэрэл зургуудыг буулгах гээд төрөл бүрийн арга бий. Гэхдээ мэдээж аюулгүй байдлаа хангаж явах ёстой сануулах юун.

ХИЙХ ЗҮЙЛСЭЭ БАЗАА

Хол замд явахад хийх зүйл олддоггүй, амархан уйдчихдаг гээд хөдөө явах дургүй хүмүүс байдаг. Гэвч тийм биш. Жаахан л сэтгэж, бүтээлч байх юм бол огт уйдахгүй хол замыг хороож, урт аяллыг гүйцээж болно. Ном уншдаг бол уншина даа гэж удаан бодсон номоо худалдаж аваад яв. Хөгжим сонсох дуртай бол шинэхэн дуунуудаар дууны жагсаалтаа шинэчлээд замд гар. Кинонд дуртай бол Юнителээс шинэ дугаар аваад, дөнгөж шинэчлэгдсэн LookTV апп-ийг утсандаа суулгаарай. Тэд видео сандаа буй 8000 гаруй киног 6 сарын турш үнэгүй үзэх боломжийг олгоод буй. Бүгдийг нь эх хэлээрээ үзэж болно. Эсвэл, зүгээр л ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, дотор гижигддэг шинэ санаануудаа тайван тухтай бодох зэргээр бүх л цагаа үр ашигтай өнгөрүүлэх боломж бидэнд бий. Гагцхүү таны сонголт л мэднэ.

Эцэст нь, уншигч та бүхэндээ дэлгэр сайхан энэ зунаар мартагдашгүй аялал хийгээрэй хэмээн амжилт хүсье.

18009   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Б. Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.