Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   07 сарын 03, 2018

Яг одоо туршиж үзэх Google Chrome-ийн шилдэг нэмэлтүүд (extensions)

Өнөө цагт интернэтгүйгээр бид амьдралаа төсөөлшгүй бол интернэтийг вэб хөтөчгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл вэб хөтөч нь биднийг вэбсайтууд рүү чиглүүлэхээс гадна ажил амьдралыг хөнгөвчлөх extensions буюу нэмэлтүүдийг санал болгодог. Өнөөдөр бид хамгийн их хэрэглэгчтэй хөтөч болох Google Chrome-ийн зарим шилдэг нэмэлтийг танилцуулж байна.

1. Momentum

Интэрнет хэрэглэж байгаа хүн бүр зайлшгүй шинэ таб хуудас нээдэг. Бүр өдөрт хэдэн зуун удаа нээдэг биз. Энэ нь заримдаа нэг л уйтгартай байдаг шүү дээ. Магадгүй цэлийсэн цагаан хуудас хэний сэтгэлийг хөдөлгөж, сэтгэгдэл үлдээх билээ. Тэгвэл ажлаа хийхдээ ч эрч хүч өгөх үгстэй хамт цаг агаар болон чухал ажлыг жагсаалтаа харах боломжийг Momentum олгодог. Зуны халуун өдрүүдийг ажил дээрээ ч зугаатай хайрлам өнгөрөөх өргөтгөлийг татаарай.

ТАТАХ

2. Boomerang for gmail

Бид заримдаа хариу и-мэйл илгээхээ мартчихдаг шүү дээ. Boomerang өргөтгөл нь таньд и-мэйл илгээх эсвэл эргэж хариу ирэх хугацааг товлох боломжийг олгодог ба Gmail-дээ шууд тэмдэглэсэн ч болно. Boomerang for gmail нь чухал имэйлд хариулахгүй байхаас сэргийлэхээс гадна хэдийн цаг товловол таньд үргэлж сануулах болно.

ТАТАХ

3. Save tO Pocket

Юу ч байсан халаасандаа хадгалаад л боллоо. Өөрөөр хэлбэл танд хэрэгтэй байгаа вэб хуудас, холбоосоо маш хялбар хурдан хадгалах боломжтой өргөтгөл юм. Pocket таньд цахим хуудас, зураг, файл болон бусад зүйлсийг нэгдсэн жагсаалтанд хадгалах боломжийг олгож, бүх төхөөрөмждөө татаж авахад ямар ч асуудалгүй. Хадгалахдаа хүссэн хаштагаа үүсгэн татах боломжтой юм.

ТАТАХ

4. Highlight web marker

Хүссэн мэдээллээ маш их тэкстээс эргээд олоход төвөгтэй байдаг. Highlight Web Marker нь вэб хуудсан дах хэрэгтэй мэдээллээ яг л дэвтэр эсвэл ном дээр тодруулдаг шиг тодруулж хадгалах боломжтой юм.

ТАТАХ

5. TYPIO

Хэрэгтэй материалаа устгаад хамгийн муухай мэдрэмжийг бүгд мэдэрч үзсэн гэдэгт итгэлтэй байна. Магадгүй хамгийн урт ажлын анкетыг илгээхэд алдаа зааж бүх зүйлс тэгээс эхлэх хэрэгтэй болдог. Харин та TYPIO ашигласанаар тухайн өгөгдөл устах эсвэл илгээгдэхээс өмнө таны төхөөрөмж дээр хадгалагдаж эрсдэлээс сэргийлж чадах юм.

ТАТАХ

6. Stylish

Үзэхэд тааламжгүй вэб хуудсыг өнгөт бүдүүвчтэй шинэ харагдуулахад энэ өргөтгөл таньд тусална. Зарим вэб хуудсууд хэрэгтэй мэдээллүүдтэй ч үзэхэд өнгө үзэмжгүй байдаг. Үүнийг өнгөлөг эсвэл харахад тааламжтай болгох боломжтой. Хэдийн байршсан загварыг хэрэглэх боломжтой. Мөн зөвхөн өөртөө зориулан шинэ, өнгөлөг, бүтээлч шинэ Stylish CSS засварлагчийг өөрийнхөөрөө үүсгэж болох юм.

ТАТАХ

Танд байнга хэрэглэдэг, ашиглах дуртай ямар нэмэлтүүд байдаг вэ? Өөрийн дуртай-хэрэглэдэг нэмэлтүүдээ сэтгэгдлээр дамжуулан бидэнтэй хуваалцаарай.

9621   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.