Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 22, 2018

RISE: Шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг танилцуулах нь

Unread, ХААН Банк Сантай хамтран шинээр оюутан болж буй залууст зориулж "Шинэ Оюутны Хөгжлийн" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Тус хөтөлбөр нь оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залууст бие даан оюутны амьдралд суралцахад нь туслах зорилготой хөтөлбөр юм. Шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр нь амьдралын гараагаа эхлүүлж, оюутны амьдралд хөл тавих гэж буй хүүхэд залууст орчиндоо хурдан дасах, төрөл бүрийн соёлд суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь хөтөч болох юм.

Орчин үед боловсрол гэдэг зүйл зөвхөн их сургуулийн дипломтой байхаар хязгаарлагдахгүй өргөн агуулгыг хамрах болсон. Боловсролтой хүн гэдэг нь академик боловсрол эзэмшсэн байхын зэрэгцээ хувь хүний чадварууд, наад захын соёлуудыг эзэмшиж, эерэг зөв хандлагыг өөртөө бий болгож байж боловсролтой хүн хэмээн тодорхойлогддог цаг үе иржээ.

Манай улсад жилд дунджаар 40 мянган хүүхэд багачууд шинээр оюутан болж, их сургуульд элсдэг. Эдгээр хүүхэд залуус амьдралын шинэ үеэ эхлүүлэн шинэ амьдралтай танилцаж буй үе гэж ойлгож болно. Ийнхүү шилжилтийн үед шинэ оюутнуудад мэдэхгүй, тодорхойгүй олон асуулт урган гарч ирдэг бөгөөд нийгэм, олны дунд харилцаанд орж хүмүүстэй зөв харилцах, өөрийгөө зөв илэрхийлэх, эргэн тойрон орчиндоо зөв хэвшилтэй амьдрах гэх мэтчилэн анхны гэсэн тодотголтой агшин бүрийг бүтээх амьдралын шинэ үе нь эхэлж буй олон мянган хүүхэд залуус бий.

Бид энэ хөтөлбөрийн хүрээнд олон залууст шинэ орчин, шинэ хамт олон дунд хурдан дасан зохицох, биеэ зөв боловсон авч явах, санхүүгийн хэрэгцээгээ зөв зохицуулах, эерэг дадал хандлагуудыг өөриймшүүлэх, мөн урлаг, спортын ойлголт, мэдлэгтэй болоход нь туслахаар ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуусын сурах ажлыг улам хялбарчилж, ирээдүйн амжилтын хөтөч нь болохыг эрмэлзэж байгаа юм. Хөтөлбөрийн бүртгэл 8 сарын 14-нөөс 9 сарын 7 хүртэл явагдах бөгөөд та бүхэн энд дарж бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Фэйсбүүк эвент

11728   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.