Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   06 сарын 12, 2018

Апп тойм: Artsy - Таны халаасан дахь музей

Хүн төрөлхтний ашиглаж, хэрэглэж буй бүх л зүйлийг хялбарчлах, хурдасгах зорилгоор маш хурдтай өрнөж байгаа  цахим хувьсгалын шуургаас уран зураг, урлаг ч зугтаж чадсангүй. Урлагийн бүтээлийг бодитоор нь харж мэдрэх нь цахим байдлаар үзэхээс тэс ондоо гэсэн шалтгаанаар олон жилийн турш уран бүтээлчид дижитал хэлбэрээс зайлсхийж байсан ч Artsy үүнийг өөрчилж чаджээ. Тиймээс урлаг соёлын холбогдолтой апп-уудын дунд анхаарлын төвд өртөөд буй энэхүү апп-ыг бид танд танилцуулахаар бэлдлээ.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Сүүлийн арван жилийн дотор уламжлалт галлерей үзэгчдийн тоо гучин хувиар буурчээ. Тавхан жилийн өмнө өөрийн биеэр харахгүйгээр урлагийн бүтээл худалдан авна гэдэг төсөөлөгдөшгүй байсан бол өнөөдөр 8000 орчим уран бүтээлчийн 800000 гаруй уран бүтээлийг үзэж сонирхон, таалагдсанаа шууд худалдан авах боломжтойгоороо энэхүү апп урлагийн худалдааны ертөнцөд хувьсгал хийсэн гэхэд болно. Мэдээж бодитоор нь харж байгаа шиг мэдрэмж авч чадахгүй ч гэсэн энэ аппын тусламжтай дэлхийн олон алдартай музей, галлерейд тавигдаж байгаа үзэсгэлэнг сайн чанартайгаар үзэх боломжтой.

Мөн хэрэглэгчид хүссэн уран бүтээлчээ follow хийх буюу дагах, уран бүтээлийг нь авахыг хүсвэл тэр хүнтэйгээ эсвэл галлерейтайгаа шууд харьцах боломжтой учраас галлерей хөлслөн авах боломжгүй урлаг бүтээгчид болон дижитал уран бүтээлчдэд дэлхий даяар өөрсдийн бүтээлээ харуулах хийгээд худалдан авагчтай болох боломж өгчээ. Дэлхий хавтгайрчихсан, нэг өнцөгт нь байгаа үйлдвэрлэгчийн барааг нөгөө өнцөгт байгаа худалдан авагч долоо хоногийн дотор захиалаад авчих боломжтой болсон үед манай орны уран бүтээлчид ч бүртгүүлж өөрийн уран бүтээлээ зарах боломжтой.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Мэдээж мэргэжлийн уран зураг цуглуулагчдын хувьд бодитоор нь харж чадахгүй, хуучны уран бүтээлийг хол замд зөөхөд гэмтэх магадлалтай гэж болгоомжилдог учраас тэр бүр хэрэглээд байдаггүй, эртний соёлын өвүүдийг оруулсан музей багтаагүй ч гэсэн сонгодог уран зургуудыг үнэгүй татан авах боломж, Берлин Токио гэх мэт 12 хотод байршилтай галлерейг цахимаар үзэх боломж зэрэг нь хүмүүсийн сайшаалыг хүртдэг.

Энэ апп нь freelancer буюу чөлөөт уран бүтээлчдийн хувьд хямдаар олон хүнд бүтээлээ хүргэх талбар юм. Уран зургийн онлайн зах зээл болсон энэ аппд бүртгүүлснээр сар бүрийн онлайн галлерей, үнэгүй татаж авах боломжтой 24000 орчим бүтээл болон зураачдын түүх, уран зургийн тухай үнэгүй хичээлүүдийг хүлээн авах эрхтэй болно гэсэн үг юм. Мөн зөвхөн биет уран зургаас гадна дижитал арт, гэрэл зураг гээд цахим бүтээлийг зардгаараа онцлог.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хүссэн уран бүтээлээ үнэ, цаг, хэв маягаар нь хайгаад зарж байгаа хүнтэйгээ шууд харьцан худалдан авдаг нь уран бүтээлч, худалдан авагч хоёрын хооронд үүсдэг зах зээлийн олон давхаргыг арилгаж чадсан гэж Artsy-н хэрэглэгчид хэлдэг. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн iOS системд зориулж л хувилбар гаргасан аж.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Харьцангуй цөөхөн урлагийн холбогдолтой апп-уудын дунд шинээр гарч ирсэн Artsy-д бид 6 оноог өгье.

Нийтлэлийг Г. Сайнбилэг

Татаж авах

7260   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.