Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 08, 2018

Гэрэл зургийн цомог: HUB Инновацийн төвийн өнгөлөг, шинэлэг нээлт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилсан HUB Инновацийн төвийн нээлт өнгөрөгч лхагва гарагт буюу 6 сарын 6-нд амжилттай болж өнгөрлөө. Гарааны бизнесүүдийг бойжуулах, бүтээлч санаа, инновацилаг шийдлүүдийг дэмжих, залуучуудыг ажлын таатай орчноор хангах зорилготой тус төвийн нээлтэд төр, хувийн хэвшлийн томоохон төлөөлөгчид хийгээд 2000 гаруй залуус ирж, будаг нь ханхалсан өрөө танхимуудтай танилцан, бүтэн өдрийн турш үргэлжилсэн сонирхолтой арга хэмжээ, яриа илтгэлүүдийг үзэж сонирхсон юм. Ингээд эхнээсээ дуусталаа үнэхээр өнгөлөг, шинэлэг байж чадсан нээлтийн арга хэмжээний гэрэл зургуудаас хүргэе.

Нээлтийн ёслолыг Улаанбаатар Чуулгын уран бүтээлчид хөгжимдөн эхлүүлэв.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Инновацийн төвийн нээлтийг үгийг хэлэв.

Том компаниуд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл болж Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр хувийн хэвшлийнхэнтэй үр дүнтэй хамтран ажиллаж буй Нийслэлийн засаг даргад талархаж, цааш энэ хэвээрээ эрчээ алдалгүй ажиллахыг хүсэв.

Гарааны бизнесийнхний төлөөлөл болж гадаадын 5 улсад бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж буй Lhamour-ийн Д.Хулан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр 4 жилийн өмнө компаниа эхлүүлж байсан үеийг өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулж, өнөөдөр залуучуудад боломж хавьгүй их болсныг онцлон тэмдэглэсэн юм.

HUB Инновацийн төвийн нээлт улаан тууз хайчилдаг улигт ёслолоор эхэлсэнгүй. Тус төв нь өөрийн гэсэн амжилтын хонхтой бөгөөд энд бойжигч гарааны компаниуд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, сайн борлуулалт хийх гэх мэтээр амжилттай алхам хийх бүртээ тус хонхыг цохиж байх гэнэ. Нийслэлийн засаг дарга С.Батболд амжилтын хонхыг анх удаа цохисноор Инновацийн төв албан ёсоор үүдээ нээлээ.

Хонхны дуу хүнгэнэж, өнгийн шарууд хөөрч, барилгын дээврээс HUB-ийн лого дэлгэгдэн унах баярт мөч.

HUB Инновацийн төвийн нээлтэд төр, хувийн хэвшлийн лидерүүд, нөлөө бүхий хүмүүс олноор ирсэн байлаа. Эдийн засагч, нийтлэлч Дефакто Д.Жаргалсайхан гуай хотын даргатай HUB-ийн үүдээр орж ирж байна.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ ирсэн зочдод Инновацийн төв хэрхэн бүтсэн талаар тун сонирхолтой танилцуулга хийсэн юм.

Нээлтэд ирсэн зочид тайзан дээрх хүмүүсийн яриаг UB Passport-ийн чихэвчээр сонсож байв.

Нээлтэд ирсэн хүндтэй зочдын нэг бол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар.

HUB Инновацийн төвийн албан ёсны анхны эвент нь манай "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага байлаа. Зочин нь хотын дарга. Энэхүү ярилцлага ирэх 7 хоногт нийтлэгдэхээр та бүхэн сонирхон уншаарай.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал ирж, инновацийг дэмжсэн ажлуудад өндөр ач холбогдол өгөх болно гэдгээ илэрхийлэв.

Нээлтийн үеэр 2000 гаруй залуучууд ирж, Инновацитай төвтэй танилцаж, өдрийн турш үргэлжилсэн яриа илтгэлүүдийг шимтэн сонсов.

Инновацийн төвийн нээлтэд шинэлэг санаа бүхий гарааны бизнесүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэв. Уламжлалт наадгай шагайг эргээд хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж буй Шагайчин.

Гурван үгийн хувьсгал буюу инновацилаг хаягжилтийн систем What3words.

Монголын анхны биорганик дэлгүүр BioAmidral Store бүтээгдэхүүнүүдээ дэлгэв.

Содон хийц бүхий модон тавилга үйлдвэрлэлийн УРГА брэнд шинэ бүтээгдэхүүн болох шувууны үүрээ танилцуулав.

VR+Zone хүмүүсийг гайхамшигт виртуал ертөнцөөр аялуулав.

Creative Bamboo зочдоор зураг зуруулах мэтээр сонирхолтой зүйлсийг хийлгэж, #HUB хэмээх бичиг бүхий томоохон бүтээлийн нэг хэсэг болох боломжийг олгосон юм.

Lightboard

Нээлтийн үеэр урдаа бариад зургаа авахуулах урам зориг өгөх үгс, сонирхолтой байршлууд олон байлаа. Та HUB Инновацийн төвөөс сансарт гарахад бэлэн үү?

Баруун гараас: Тогтох Трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Мэргэн, Мандал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан, M+ аппийг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр

Залуучууд амрах хэсгээс илтгэгчдийн яриаг тухтай гэгч нь сонсож байлаа.

22 настайгаасаа эхлэн үүргэвчтэй аялж, одоогоор дэлхийн 32 улсад зочлоод буй "Nomadic Soul" компанийн үүсгэн байгуулагч Б.Сарантуяа өөрийн туршлагаас хуваалцлаа.

Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нээлтэд энгийн хувцастай ирж, залуучуудтай чөлөөтэй яриа дэлгэж байлаа.

UB Passport, Tomujin Academy-ийн Б.Батжин АНУ-д хэрхэн суралцах талаар сонирхолтой яриа хийв.

Жавзандамба хутагт төвийн багш Д.Нямсамбуу лам зөв амьдрахуйн талаар яриа хийсэн нь оролцогсдыг соронзон мэт татав.

Call Pro, Faro Education-ийг үүсгэн байгуулагч, стандап комедиан Б.Идэр-Од залууст гарааны бизнес эхлүүлэх, амжилттай авч явах туршлагаасаа хуваалцав.

Steppe Tech компанийн үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаа

Дэлхийн банкны зөвлөх Г.Энхболор

What3words-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал М.Уянга

Тогтох Трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Мэргэн

"Бизнес өрөг" нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болорчимэг манлайлагч хүмүүсийн 6 нийтлэг шинжийн талаар ярьсан нь тун сонирхолтой байлаа.

Penta Space студийн үүсгэн байгуулагч Э.Амартүвшин

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Гэрэл зургийг:

Студи 3

Хандалт / Сэтгэгдэл:

19935   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.