Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 07, 2018

Хил давсан Unplug: Unplug Beijing-г гэрэл зургаар тоймлох нь

Cover зураг: Арга хэмжээний дараа зохион байгуулагч багийнхан

Бид жил бүр зохион байгуулдаг брэнд арга хэмжээ болох Unplug-ийнхаа хүрээг тэлж, анх удаа хилийн чанадад буюу БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Бээжинд Төгсөгч Монгол Оюутнуудын Холбоотой (MAAB) хамтран UNPLUG BEIJING + JOB FAIR 2018 нэртэйгээр өнгөрөгч 6 сарын 3-нд амжилттай зохион байгууллаа. Бүрэн англи хэл дээр явагдсанаараа онцлогтой тус арга хэмжээний оролцогчдын тал нь монгол оюутнууд, тал нь олон улсын оюутан залуус байсан юм. Startup Grind, BeHive, SCO Youth League зэрэг олон улсын байгууллагуудын хамтрагчаар ажилласан Unplug Beijing-г өнөөдөр гэрэл зургаар тоймлон хүргэе.

Unplug-ийн салшгүй хэсэг болох "утга учиртай хэлэлцүүлэг" энэ удаад ажлын орчны ирээдүй болон энтрепренер сэтгэлгээ гэсэн үндсэн 2 сэдвийн хүрээнд явагдлаа. Ажлын орчны ирээдүйн талаар буюу гадаад оронд ажиллахын давуу болон сул тал, аж үйлдвэрийн хувьсгалын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, ажилд ороход шаардлагатай ур чадвар, сүүлийн үеийн хандлага зэргийг хамруулан ярилцсан хэлэлцүүлэгт Алибабагийн дэд ерөнхийлөгч Алберт Лиу, Technode-ийн ерөнхий редактор Ж.Артман, China Admission-ий үүсгэн байгуулагч Р.Ковард, Wi Harper-ийн харилцаа холбоо эрхэлсэн захирал Ц.Намулун нар оролцсон юм.

Арга хэмжээ Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн номын сангийн байрны зааланд болсон билээ.

Энтрепренер сэтгэлгээ, зайлшгүй байх ур чадварууд, амжилтад хүргэх жор, алдаа оноогоо цэгнэх дадал, бүтэлгүйтлээ давах чадваруудын талаар мэдлэг туршлага, бүтээсэн түүхээ хуваалцсан дараагийн панелд Octoplus-ийн үүсгэн байгуулагч О.Алимов, SK сангийн төлөөлөгч Е.Косолапов, CirQ Technologies-ийн үүсгэн байгуулагч Б.Нажика, Culture Yard-ийн үүсгэн байгуулагч И.Черемник нар оролцож сонирхолтой хэлэлцүүлгийн өрнүүлсэн юм.

Unplug-ийн үеэр хийгддэг "Би хэрхэн ажилладаг вэ?" шууд ярилцлагын зочноор дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэг Алибабагийн дэд ерөнхийлөгч Алберт Лиу оролцсон юм. Цахиурын хөндийд 17 жил ажилласан, компьютерийн шинжлэх ухаан болон хуулийн зэрэгтэй Алберт компанийнхаа ирээдүй, онцлог, хэрэгжүүлж буй төслүүд, алсын харааг өөрийн ажлын арга барил, дадал хэвшлүүдийн хамтаар хүргэсэн нь тун сонирхолтой байв. Бид дэлхийн хэмжээний удирдах ажилтантай хийсэн энэхүү ярилцлагыг та бүхэнд удахгүй хүргэх болно.

JOB Fair буюу ажлын байрны үзэсгэлэнд гадаад дотоодын 20 орчим компани оролцож, сонирхсон залууст мэдээлэл өгсөн юм.

Арга хэмжээний үеэр зохион байгуулагчид, хамтрагч байгууллагууд 10 орчим азтан шалгаруулж, өөрсдийн нэрийн гарын бэлгээр урамшуулсан юм.

Unplug Beijing арга хэмжээ амжилттай болоход Бээжинд төгсөгч Монгол Оюутнуудын Холбооны хөдөлмөрч, хичээнгүй залуусын үүрэг роль асар их байв.

Unplug Beijing амжилттай дууслаа. Гадаадад болох дараагийн Unplug хаана бол?

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Хандалт / Сэтгэгдэл:

23783   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.