Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 09, 2018

Ажлын орчны ирээдүйн талаар хэлэлцэх Coworking Mongolia Unconference 2018-ийн тухай

Монгол улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтын оффисын соёл дэлгэрч, өдгөө 5-6 хамтын оффис бий болоод байгаа билээ. Дэлхий дахинд улам л эрчээ авсаар буй энэ соёлын талаар ярилцаж, цаашдын чиг хандлагыг таниулахаар Workcentral Mongolia хамтын оффисоос CoMo Unconference 2018 арга хэмжээг санаачлан энэ хагас сайн өдөр буюу 5 сарын 12-нд зохион байгуулах гэж байна. Азийн томоохон хамтын оффисыг үүсгэн байгуулагч, нэр хүндтэй хоёр ч эрхмийн зочноор ирэх энэ арга хэмжээний дэлгэрэнгүйг энэхүү нийтлэлээр хүргэе. 

CoMO Unconference 2018-ИЙН ТУХАЙ

Хамтын оффис бол амжилттай гарааны бизнесүүд бий болоход, хамтын төсөл эхлүүлэхэд хамгийн чухал талбар билээ. Эндээс мэргэжилтнүүд, энтрепренерүүд хамтрагчдаа олж, санаагаа улам хөгжүүлж, өөрийн төсөл буюу бизнесийг амжилттай хөөргөх нь элбэг. Өөрөөр хэлбэл, хамтын оффис бол гарааны бизнесийн экосистем, инновацийг хөгжүүлэх томоохон хүчин зүйл байдаг.

Нэг үеэ бодвол хэд хэдэн хамтын оффис Улаанбаатарт бий болсон ч тэдэнд суралцах зүйл их бий. Гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, гишүүддээ эргээд хангалттай үнэ цэн өгөх, бизнесийн хувьд үр дүнтэй ашигтай ажиллах гээд тулгамдсан асуудал цөөнгүй байдаг. Одоогоор Улаанбаатарын хамтын оффисуудад 200 орчим хүн гишүүнчлэлтэй, сардаа 1000-аад хүн арга хэмжээ, сургалтад суух байдлаар хамтын оффисоор үйлчлүүлдэг аж.

Тэгвэл Workcentral Mongolia хамтын оффисоос одоо ид үргэлжилж буй Инновацийн долоо хоногийн хүрээнд БСШУСЯ-тай хамтран CoMo Unconference 2018-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ. CoMo Unconference 2018 нь оролцогчдыг сэдэвт хэлэлцүүлэгт оролцуулах журмаар, мэдээллийг үр дүнтэй солилцох аргачлалаар явагдах шинэ загварын чуулган юм. Монголын хамтын оффисуудын анхдугаар чуулган гэгдэж буй CoMo Unconference-д олон улсад амжилттай яваа хамтын оффисыг үүсгэн байгуулагчид, Ази Номхон Далайн Хамтын Оффисуудын Холбооны (CAAP) тэргүүн зочноор ирж байгаа юм. Ингэснээр Монголын хамтын оффисуудад олон улсын туршлагаас суралцах томоохон боломж бүрдэж байна.

ИЛТГЭГЧИД

АРГА ХЭМЖЭЭНД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

CoMo Unconference 2018 чуулганаар:

-Хамтын оффис эрхлэгчид үр дүнтэй ажиллах талаар олон улсын туршлага судлах
-Гишүүд, оролцогчид хамтын оффисын соёлд суралцах
-Ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх үр дүнтэй аргуудын талаар ойлголт авах
-Дэлхий дахинаа ажлын орчны хөгжил, дэвшил хаашаа чиглэж байгаа тухай хэлэлцэнэ.

Тиймээс хамтын оффисд суудаг буюу суухаар сонирхож буй, мөн ажлын орчноо сайжруулах хүсэлтэй энтрепренерүүд, бизнес эрхлэгчид, чөлөөт мэргэжилтнүүд (freelancer), компанийн менежерүүд та бүхнийг урьж байна.

Эвентийн фэйсбүүк хуудас : COMO - Coworking Mongolia Unconference 2018
Үнэ: Workcentral Mongolia, SMS - Startup Marketing Office, Startup Terminal, Club Coworking хамтын оффисын гишүүдэд 35,000₮, гишүүн бус хүмүүст 60,000₮

ХӨТӨЛБӨР

13712   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.