Хайх зүйлээ бичээд enter дарна уу

  05 сарын 08, 2018

Апп тойм: Эрүүл амьдрахад туслах 5 апп

Тавдугаар сарыг бид “Өөрийгөө хайрлах сар” болгон зарлаж, эрүүл буюу зөв амьдрахад уншигчдаа уриалж байгаа билээ. Технологийн хөгжил бидэнд эрүүл мэнд, гоо сайхан, амьдралын хэв маягтаа анхаарал хандуулах боломжийг олгодог болохоор энэ чиглэлийн аппуудыг өнөөдөр танилцуулъя.

Drink Water Reminder & Tracker - УС УУХАА БҮҮ МАРТААРАЙ 

Та өдөрт хангалттай ус ууж байгаа юу? Тогтмол ус уух нь эрүүл байхад, өдрийн турш эрч хүчтэй энерги байхад нөлөөлдөг гол хүчин зүйл. Гэвч завгүй хэмнэлээр амьдарч яваа бид чухал зүйлээ мартах нь их. Drink Water Reminder n Tracker бүх насныхан хэрэглэхэд маш хялбар ба таны нас, биеийн өндөр, жингээс хамаарч өдөрт уух усны зохистой хэмжээг гаргаж өгч, ус уухыг цаг тутам сануулах болно.

Татах: iOS

 Trixie - АМАР ТАЙВНЫГ ӨӨРТӨӨ БАС БУСДАД

Бие болоод сэтгэл санааны тайван тогтуун байдал эрүүл мэндэд чухал. Trixie нь хүнийг нойронд сайн, стресс багатай, аз жаргалтай байхад туслах зорилготой апп юм. Trixie танд аудио хичээлээр дамжуулан өдөр бүр өөртөө цаг гарган бясалгах, сэтгэл санааны байдлаас хамааран тохирсон хичээлүүдээс сонголт хийх боломжийг олгоно. Trixie апп үнэгүй бөгөөд илүү хичээл, зөвлөгөөнүүдийг авахыг хүсвэл сарын 5.99$ төлөх юм. Өмнө нь бид мөн үүнтэй төстэй Headspace-ийг тоймлож байсныг эндээс үзээрэй.

Татах: iOS, Android

Calorie counter by Fat secret - ЖИНГЭЭ ХЯНА

Хэрвээ та өөрийн жин, хоолны дэглэмд анхаарахаар төлөвлөж байвал Calorie Counter by Fat Secret апп-ийг татаж аваарай. Энэхүү апп нь таны идэж буй хоолны калори илчлэгийг гаргаж, зохих хоол хүнсийг санал болгон жингээ барихад тусална. Мөн тус апп хэрэглэгчид хоорондоо харилцаж туршлагаасаа хуваалцах хэсэгтэй тул ижил зорилготой хүмүүсийг олох боломжтой. Calorie Counter апп нь үнэгүй, ашиглахад тун хялбар.

Татах: iOS, Android

Sleep better - Sleep tracker - НОЙРНЫ ХЭМНЭЛЭЭ БАРЬ

Эрүүл амьдаръя гэвэл та гарцаагүй сайн нойр авах хэрэгтэй. Sleep Better-Sleep Tracker апп таныг унтаж байх үед ажиллаж, хэзээ гүн нойронд автаж, хэзээн сэрвэгнэж байгааг мэдрэх болно. Хүн гүн нойронд автаж байх үедээ сэрвэл тэр өдөртөө нозоорлын байдалтай болж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс сэргийлж Sleep Better апп таныг сэрүүлэг тавьсан цагаас наана, цаана 30 минутад багтаан хөнгөн нойронд автаж байх үед сэрээх аж. Энэхүү апп нь үнэгүй бөгөөд Apple-ийн Health-тэй холбогдон эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ нэгтгэж болдог байна.

Татах: iOS, Android

Нийтлэлийг О.Булган

7115   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Булган




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.