Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 07, 2018

Онцлох бизнес: Butter Spa & Salon - Өөртөө хайртай хүмүүсийн зорих газар

Гоо сайхны олон төрлийн цогц үйлчилгээг нэг дороос, тав тухтай орчинд, мэргэжлийн хамт олноос авах боломжийг олгосон "Butter Salon & Spa" хотын төвд үүдээ нээгээд удаагүй байна. Бид тус төвийг зорьж, урд хөршид мэргэжлийн арьс арчлагч, гоо сайханчаар төгссөн, үүсгэн байгуулагч Б.Энхзултай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Butter - Salon & Spa
Үйл ажиллагааны чиглэл: Гоо сайхны цогц үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Үүсгэн байлуулагч: Б. Энхзул
Ажилтны тоо: 18
Байршил: Улаанбаатар их дэлгүүрийн баруун урд өнцөгт, Rock Sugar ресторантай залгаа
Сошиал хуудас: Butter - Salon & Spa

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би бага байхын л нүүр, биеийн гоо сайхан, үс арчилгаа, хумс засал гээд гоо сайхны салбарыг ихэд сонирхдог байсан. Хүмүүсийг гоё сайхан, хөөрхөн болгодог газартай болно гэж янз бүрээр төсөөлж мөрөөддөг байлаа. Энэ хүслээ дагаад Шанхайн Уламжлалт Анагаах Ухааны Их Сургуулийг өөрийн мэргэжлийн анхны гадаад төгсөгч болж төгссөн. Уламжлалт арьс арчилгаа, гоо сайхны мэргэжилтэн гэсэн үг. Сургуулиа төгсөөд Шанхай хотын хамгийн өндөр зэрэглэлийн салонуудын нэг, Францын DECLEOR спа салонд мөн л анхны гадаад ажилтан болж, нэг жил ажилласан. Хятад хүмүүстэй, тэр дундаа өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцүүлэн ажиллахад амаргүй байсан ч гоо сайхны салбарын бизнес, үйлчилгээний салбарын онцлогийг ойлгох гэж их хичээсэн дээ. Ингээд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулаад, Монголдоо ирж мөрөөдлөө биелүүлэн өөрийн төвийг эхлүүлээд байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Энэ бол миний удаан төлөвлөсөн ажил учраас алхам алхмаар бэлдэж Butter Spa Salon-оо нээсэн. Хугацаа их орсон. Гэр бүлийн бизнесээсээ дэмжлэг авч, санхүүжилтээ шийдсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай Butter Spa & Salon хотын төвд цогц үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлог. Дараах үйлчилгээнүүд багтаж байгаа:
-Гоо сайхны буюу нүүрний үйлчилгээ
-Waxing
-Арома Спа үйлчилгээ
-Бариа заслын үйлчилгээ
-Хөлийн алжаал тайлах үйлчилгээ
-Үсчин
-Маникюр
-Педикюр

Гоо сайхны газар гэхээр хамгийн түрүүнд эмэгтэйчүүдэд зориулагдсан мэт сэтгэгдэл төрдөг шүү дээ. Манай салон гэр бүлээрээ, эсвэл найзуудтай хамт алжаал ядаргаагаа тайлан, олон төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Butter Spa & Salon-ий маань дотор зохион байгуулалт, дэд бүтэц, ерөнхий интерьерийн зургийг "Сая Санаа" компани гүйцэтгэж, бүх засал чимэглэлийг гаргасан зургийн дагуу хийсэн болохоор үйлчлүүлэгчдэд тав тухыг мэдрүүлнэ гэж найдаж байна. Улаанбаатар хотод зогсоол ховор, тэр тусмаа хотын төвийн бүсэд бүр ч хэцүү. Түгжрэлд баахан цаг алдсаны дараагаар зогсоол хайх, зогсоол олдохгүй байх асуудал өдөр бүр тулгардаг. Харин манай салоныг зорин ирсэн хүн бүрт зогсоол нь бэлэн, амар тайван үйлчлүүлэх боломжтой.

Бас манайх Rock Sugar ресторантай залгаа байрладаг тул идэж уух зүйлсээ захиалаад цаг хэмнэн, тав тухтай үйлчлүүлж болно.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа болохоор үйлчилгээний чанараа хадгалж ,салбартаа жишиг болсон цогц үйлчилгээний төв болгохоор зорьж байгаа.

Дэлхийн гоо сайхны салбарын чиг хандлага мэсгүй, химигүй тал руугаа шилжиж байна. Монголчууд бидний өвөг дээдсээсээ уламжлан авсан мэдлэг, арга ухаан ч дундаршгүй. Эрт дээр үеэс уламжлан ирсэн энэ чиглэлийн арга ухааныг, Ази хүний онцлог, тэр дундаа Монгол хүний онцлог хийгээд дэлхийн шинэ технологи, инновацитай уялдуулан бий болгох том зорилготой.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Гоо сайхны төв бол үйлчилгээ гэж ямар байх учиртайг харуулах бизнес байдаг. Олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх тул бид ур чадвартай, өндөр түвшинд ажиллах ёстой. Хамт олны бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ёс зүй, ур чадвар зэргийг онцгойлон анхаарч, хамт олноо байнга хөгжүүлэхийг зорьж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Шинэ эхлэл бүхэн амаргүй байдаг. Ажилтан тус бүрийн мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжил, баг хамт олноор ажиллах чадвар зэрэг дээр түлхүү анхаарч ажиллахын зэрэгцээ манай Butter Спа Салон одоогийн байдлаар гадны 2 компанитай албан ёсоор хамтын ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна.

Танайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчдийн сэтгэгдлээс хуваалцана уу

Үйлчлүүлэгчдээ ойлгож, тэдэнд тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлж сайхан сэтгэгдэл төрүүлэх нь манай бизнесийн зорилго. Олон үйлчилгээг хослуулсан цогц төв нээгдсэнийг хүмүүс таатайгаар хүлээж авч байгаа. Үйлчлүүлэгчдийн маань эерэг энерги, сэтгэгдэл биднийг их урамшуулж байгаа шүү.

Жишээ болгон, фэйсбүүк хуудсанд маань ирсэн нэг сэтгэгдлийг хуваалцъя:
“Нэг өдрийг өөртөө зориулан, алжаал ядаргаагаа тайлангаа арьсандаа тэжээл өгч, хумсаа янзлуулахад танай цогц үйлчилгээ амар санагдаад зорьж ирсэн. Олон цаг үйлчлүүлээд өлсөх үед залгаа байрлах ресторанаас салат захиалж идсэн нь амар байлаа. Бүх үйлчилгээг багтаасан цогц, машины зогсоолтой, хоолтой үнэхээр сайхан газар нээгдсэнд баяртай байна. Дахин үйлчлүүлнэ ээ.”

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Гоо сайхан бол дэлхий дахинд маш ширүүн өрсөлдөөнтэй, хөрөнгө оруулалт, мөнгөний эргэлт хамгийн ихтэй, өдөр бүр шинэ технологи танилцуулж, оюун ухаанаа ямагт уралдуулж байдаг хүчтэй салбар. Энэ салбарт ажиллахын эерэг тал гэвэл өдөр бүр суралцах, ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Ур чадвар, технологи дээр тулгуурласан үйлчилгээний салбар болохоор аль аль талаа адил хэмжээнд дээшлүүлж явах ёстой. Ур чадвар сайжраад байдаг, хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хоцрогдсон байвал ямар ч үр дүн гарахгүй. Жишээ нь гудамжаар нэг өргөн хиймэл шивээстэй эмэгтэйчүүд явж байна. Энэ бол аль хэдийн хоцрогдчихоод байгаа технологи. Хүнийг яг байгаагаар нь харагдуулж чаддаг нууцлаг бөгөөд гоёмсог технологиуд аль хэдийн гарсан. Хөл нийлүүлэхийн тулд гадаад хэл сайтай байх ёстой. Хятад, англи, солонгос хэлээр энэ салбараа маш сайн ойлгодог байх нь наад захын шаардлага болоод байна. Маш тууштай шаргуу ажиллах шаардлагатай салбар гэсэн үг юм даа.

АЛЬ НЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ОНЦЛОН УНШИГЧДАД СОНИРХУУЛБАЛ?

Их хотын ядаргаа, алжаалаа тайлахад бид арома эмчилгээг санал болгож байна. Арома эмчилгээ нь Essential Oil буюу ургамлын анхилуун үнэрт охь, тосны тусламжтайгаар хийгддэг. Арома буюу ургамлын үнэр нь хүний сэтгэл хөдлөл, зан араншин, удаан хугацааны ой тогтоолт болон үнэрлэх мэдэрхүйг хариуцдаг дээд мэдрэлийн систем болох тархины лимбийн системд эергээр нөлөөлж* улмаар дархлааг сайжруулж, өвчин намдааж, сэтгэл санаа тайвшруулдаг ид шидтэй. Алжаал ядаргаагаа тайлан, дархлаагаа сайжруулах шаардлагатай хаврын улиралд бид арома эмчилгээгээ санал болгож байна.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

29535   1


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.