Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 05, 2018

Unlock Podcast #32: "Positive Discipline" номын тухай

Подкастын өнөөдрийн дугаарт хөтлөгч Дээгий, зочин Майкагийн хамт хүүхдийн хүмүүжлийн сонгодог бүтээл болох "Positive Discipline" буюу "Эерэг хүмүүжил" номын тухай  ярилцлаа. 1981 онд анх хэвлэгдэж үе үеийн эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдийн гарын авлага болсон энэ бүтээл өнөөг хүртэл хэд хэдэн удаа шинэчлэгдэж, цуврал болон өргөжсөн юм. АНУ-д амьдарч, энэ л номын агуулгыг барьж ажилладаг цэцэрлэгт охиноо явуулж буй зочинтой сонирхолтой яриа өрнүүлсэн өнөөдрийн подкаст та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна.

НОМЫН ТУХАЙ

Уг номын зохиогч Жэйн Нелсен бол 18 номын зохиогч, нэртэй сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч хүн юм. Тэрээр 7 хүүхдийн ээж, 22 ач зээтэй аж.

Хүүхдийг "эерэг хүмүүжил"-тэй болгон өсгөх гол арга бол шийтгэл биш харилцан хүндлэл гэсэн санааг зохиогч энэ номдоо дэлгэрүүлэн өгүүлжээ. Др.Нелсен эх эхчүүд, багш нар хүүхдүүдэд эелдэг найрсаг бөгөөд шийдвэртэй чанд хандах хэрэгтэйг сэнхрүүлэн таниулах бөгөөд энэ арга барилын үр дүнд гурван настай балчраас эхлээд өсвөр насны дэггүй хүүхдүүд ч эцэг эх, багш нартайгаа сайн ойлголцдог, бие биеэ хүндлэх соёлд, сахилга батад суралцдаг талаар бичжээ.

Хүүхэд чинь өглөөний цай уухгүй байвал яах вэ, ямар нэг юмыг сонирхон учрыг нь олох гэж асуувал ямар хариулт өгч харилцан ярилцах вэ, хүүхдийг хэрхэн магтах вэ, хэрхэн зөв дадал суулгах вэ гээд хүүхэд өсгөхөд тулгардаг олон асуудлын шийдлийг бодит жишээнд тулгуурлан дэлгэснээрээ энэ ном эцэг эхчүүд, багш нарын нэн чухал сурвалж болжээ.

Айлын том, эсвэл дундах, эсвэл бага хүүхдийг өсгөх, хоорондоо муудалцах гээд байдаг ах дүү нарыг эвтэй найртай байлгах талаар өгүүлсэн гээд энэ номд хүүхдийн хүмүүжлийн талаар санаж сэрж явах бүх л зүйлсийг хамруулан өгүүлсэн байна. Мэдээж, хүүхэд гэдэг аавын ээжийнхээ тусгал байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсөдтэйгөө ажиллах, өөрсдөө ямар хүмүүжлээр өсөж том болсноо эргэн санах нь хүүхдээ өсгөхөд ямар чухал болох талаар ч багтаажээ.

Ингээд, цагаан цаас шиг хүүхдийн оюун ухаанд эерэг хүмүүжлийн үрийг хэрхэн тарьж ургуулах талаар өгүүлсэн энэхүү номтой подкастаараа дэлгэрэнгүй танилцацгаая.

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

17261   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.