Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   03 сарын 29, 2018

Шинэ эвент: "Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?"

Бидний өнгөрсөн оны 10-р сард Монголын Банкны Холбоо, Цэцээ Гүн Ротаракт клубтэй хамтран зохион байгуулсан "Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?" сэдэвт нээлттэй арга хэмжээ маш амжилттай болж, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлд хүрч, эерэг үнэлгээ авсан билээ. Олон зочид анзаараагүй сэхээрээгүй зүйлсээ мэдэж авснаа бидэнд дуулгаж, сурсан мэдсэн арга техникүүдээ хэрэглэн санхүүгийн сахилга батдаа онцгой өөрчлөлт оруулж байгаагаа байнга илгээсээр байв. Ийм ч учраас бид энэхүү арга хэмжээгээ 2 дахь удаагаа хийхээр зориг шулуудаж, 3-р сарын 31-нд The Corporate Hotels & Convention Centre-д зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний үндсэн илтгэлийг АФА академийн гүйцэтгэх захирал, багш Ш.Амартүвшин тавина. Лекцэнд хамрагдсанаар өдөр тутмын үргүй зардлыг бууруулах, амьдралын түвшин, чанараа бууруулахгүйгээр хуримтлалтай болох, санхүүгээ өөрийн ирээдүйд зориулан хэрхэн төлөвлөх, хөрөнгөтэй болох энгийн аргуудад, түүнчлэн санхүүгийн төлөвлөгөөтэй амьдрахад суралцах учиртай. Амралтын өдрийнхөө хэсэгхэн цагийг энэ арга хэмжээнд зарцуулснаар ирээдүйд хэрэгтэй алтан зөвлөгөө, амьдралын сургамж сонсож, цаашид санхүүгийн хувьд итгэлтэй, урам зоригтой, төлөвлөгөөтэй алхах болно гэдэгт итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ нийгэмд үлгэр дууриал үзүүлж буй бизнес, банк санхүүгийн салбарын төлөөлөгчид “Би хэрхэн хадгалдаг вэ?” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон, өөрийн үнэт туршлагаас хуваалцаж, лекцийн оролцогчидтой нээлттэй ярилцлага өрнүүлэх юм. Хэлэлцүүлэгт Вагнер Ази Автомотивийн гүйцэтгэх захирал Г.Вилсон, Lhamour-ийн үүсгэн байгуулагч Д.Хулан, AFA-ийн үүсгэн байгуулагч А.Фишер, Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагч нар оролцоно.

Мөн арга хэмжээний үеэр та хадгаламжийн данс нээлгэх, хадгаламжиндаа мөнгө нэмэх, хадгаламжийн бүтээгдэхүүний мэдээлэл авахаас гадна бусад нетворкинг арга хэмжээнд оролцох боломжтойг дуулгая.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгүүлэх, бүртгэлийг баталгаажуулах
1. Бүртгэлийг https://goo.gl/1wo9nT линкээр орж, мэдээллээ оруулж бүртгүүлнэ.
2. Арга хэмжээнд оролцох төлбөр болох 5,000 төгрөгийг холбогдох дансанд шилжүүлснээр бүртгэл баталгаажих болно. Бүртгэл баталгаажсан мэдээллийг таны бүртгүүлсэн имэйл хаягаар хүргүүлнэ.
3. Арга хэмжээний зохион байгуулалттай холбоотойгоор бүртгэл нь баталгаажсан оролцогч бүрт имэйл хаягаар БҮРТГЭЛИЙН ДУГААР олгогдоно.
4. Арга хэмжээ зохион байгуулагдах газарт таны бүртгэлийн дугаарыг шалгаж оруулах тул БҮРТГЭЛИЙН ДУГААР-ыг тэмдэглэж авна уу.

Төлбөр төлөх:
- Арга хэмжээнд оролцох төлбөр 5,000₮
- Төлбөрийг ХААН банкны Монголын Банкны Холбооны 5163161705 тоот дансанд шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр нэр, утасны дугаарыг заавал бичнэ.

Удахгүй уулзацгаая :)

21966   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.