Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 15, 2018

3 сарын 18: Хайртай эрчүүд, хамт олондоо барих онцлох 8 бэлэг

Цэргийн баяр буюу бидний тэмдэглэж заншсанаар "Эрчүүдийн баяр" удахгүй тохиох гэж байгаа болохоор хэн хүнгүй л хайртай эрчүүд, хамт олноо хэрхэн баярлуулах вэ хэмээн бодож суугаа байх. Тэгвэл бид та бүхний ажлыг хялбарчлах үүднээс төрөл бүрийн бэлгийн санаа, гоёмсог бэлэг болж чадах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

чандмань - ЧАМИН БЭЛЭГ

Эрэгтэй хүн болгонд байх ёстой, өгвөл зохих чамин бэлэг Чандманийн зангиаг бид санал болгож байна. Тэд цэвэр хөвөн даавуу, торго, ноосон даавуу, хамба хилэн материалтай төрөл бүрийн тод өнгө, цэцэг навчтай загваруудыг худалдаалдаг. Эх орны бүтээгдэхүүн, дэгжин, тансаг, чанартай эдгээр зангиа, аксессуарууд нь эрчүүдийн чамин гангараа болох болно.

Хаяг: Gumuda дэлгүүр: Хүүхдийн 100, Диор дэлгүүрийн баруун талд.Tulipano Tailoring дэлгүүр: Ривэр Гарден хотхон, Tulipano Tailoring дэлгүүр
Дэлгэрэнгүйг: Chandmani Mongolia, 8806 9428

ТАВАН НҮДЭН БРЭНД - ӨВ БОЛОН ӨВЛӨГДӨХ БЭЛЭГ

ТАВАН НҮДЭН брэндийн бүтээгдэхүүнийг www.shoppy.mn онлайн дэлгүүрээр захиалж, хүргүүлэн авах боломжтой.

Монгол угсаатны соёлын өв, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан, өнөө цагийн сор технологиор урлан бүтээж энэ зууны эрхэм хүмүүн танаа өв болгон өргөн барих Монгол брэнд - ТАВАН НҮДЭН.
“АВ” хутганы алтан загвар - Монгол ав” сэдэвтэй зургийн дүрслэл, “ТАВАН НҮДЭН” бэлгэдэл болон “АВ” калиграф сийлбэрт бичээсийг энэ л чимэглэл урлалаараа дэлхийд гайхагдсан Златоустын дархчуудын ураар өндөр нарийвчлалтайгаар сийлбэрлэн 999.9 сорьцтой алтаар шарж буулгасан нь энэхүү бүтээгдэхүүний гол онцлог юм. Өндөр их эцэг өвгөдийн үеэс хүндлэн дээдэлж бэлгэдэж ирсэн буган чулууны уран гоёмсог бугын дүрслэл, хээг гуулиар цутган ховор нандин модон ишний ангилалд ордог хушны ургацгаар хослуулан ишилсэн нь “АВ” хутганы АЛТАН загварыг илүү уран тансаг болгожээ.

Утас: 9080 5555
Хаяг: Улаанбаатар хот, Зайсангийн тойруу, Гэрэлт Хотхон, Хас банктай байрны 3 дугаар давхарт
Дэлгэрэнгүйг: www.tavannuden.com, Таван Нүдэн

ХУР - чанарын дээд арьсан бэлэг

Монгол арьсан эдлэлийн Хур брэндээс та бүхэн хайртай дотны буюу хамт ажилладаг эрчүүддээ өдөр тутмын хэрэглээний чанартай бүтээгдэхүүн сонгон авч өгөөрэй. Хоёр өнгөөр зүүх боломжтой чамин арьсан тэлээ, түрвийвчийг бэлэг болгон өгвөл баярлах нь гарцаагүй.

Хаяг: Шангри-Ла Моллын 3-р давхар
Дэлгэрэнгүйг: Хур, 9904 1216

МB CUSTOMIZED DESIGN - ДАВТагдашгүй бэлэг 

Та эрчүүдийн баяраар цорын ганц давтагдашгүй бэлэг өгөхийг хүсэж байна уу? Тэгвэл МB-ийн өргөн сонголт бүхий чанартай бүтээгдэхүүнүүдээс бэлэг сонгоорой. Мэдээж хайртай хүмүүсийнхээ буюу бэлэг өгөх хүнийхээ нэрийг, эсвэл өргөн сонголт бүхий эможиноос сонголт хийн тамгалуулах боломжтой.

Утас: 8910 9020
Дэлгэрэнгүйг: MB Customized Design /хүргэлт үнэгүй/

L'OCCITANE - АНХИЛУУН БЭЛЭГ

Та эргэн тойрон дахь эрчүүдээсээ сайхан үнэр үнэртэхийг хүсдэг л биз дээ. Тэгвэл баяраар өгөх бэлэг тань үнэртэн байж болох юм шүү. L'Occitane брэндийн модлог ангиллын Cade сүрчгийг санал болгож байгаа бөгөөд толгой нотууд нь бергамот ба хуурай цэцэгтэн, зүрхэн нотууд нь хуш ба ягаан перец, суурь нотууд нь арц ба лабданум давирхайны үнэртэй бөгөөд дулаан мэдрэмж төрүүлнэ. #loccitane #CadeEau De Toilette

Хаяг: 1. Сэнтрал Тауер, 2-р давхар L'Occitane en Provence 7010-1070,
Улсын Их дэлгүүр, 1-р давхар L'Occitane en Provence, Утас: 9304-0110
Дэлгэрэнгүй: L'occitane Mongolia

ЭХЛЭЛ - эх орны электроникс

Цөөн тоогоор урьдчилсан захиалга авах тул та захиалгаа 2018 оны 3 сарын 17 өдрөөс өмнө өгөөрэй

Эх орны электроникс - Эхлэл брэндийн эрчүүдэд зориулсан цэргийн баярын бэлгийн хоёр төрлийн багцыг мөн санал болгоё. Энэхүү бэлгийн багцуудад 100% эх орны бүтээгдэхүүн болох Эхлэл брэндийн утасгүй чихэвч, Эхлэл брэндийн хурдан цэнэглэгчээс гадна Гоо брэндийн морьтой тос, Golden Gobi брэндийн шоколад зэрэг багтжээ.

Утас: 77111959, 89199933
Хаяг: Юнион Бюлдинг А блок 804.2 тоот
Дэлгэрэнгүйг: Ehlel

АЗ ХУР - ухаанлаг бэлэг 

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эрчүүддээ зориулсан оюунлаг бэлгийн багцуудыг Аз Хур номын их дэлгүүрээс санал болгож байна. Бэлгийн багцууд нь сүүлийн үеийн шинэ, шилдэг номуудаас гадна цаг төлөвлөлтийн Монгол менежер дэвтэр болон бусад дагалдах бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд бэлгийн боолтын үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжийг олгож байгаа аж.

Захиалгын утас: 7000-4343, 8802 7333
Дэлгэрэнгүй: Аз Хур номын их дэлгүүр

"БИ ХЭрхэн ажилладаг вэ?"  НОМЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛ

"Би хэрхэн ажилладаг вэ?" номыг 20 мянгаар авах боломж

Манай Unread сайтын зүгээс харин алдаж боломгүй нэг урамшууллыг санал болгож байна. Бид "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагуудын эмхтгэл бүхий "Би хэрхэн ажилладаг вэ?" номоо нэгийг авбал 40 => 25 мянга, гурваас дээш ширхгээр авбал бүр 50 хувь хямдруулж 40 => 20 мянган төгрөг болгож хямдруулна. Энэ урамшуулал зөвхөн 3 сарын 16, 3 сарын 17-нд хүчинтэй болно.

Хаяг: Өргөө 2 кино театрын дэргэд, Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн 203 тоот
Утас: 9911 8236, 8810 4222

43686   4


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.