Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   03 сарын 13, 2018

Апп тойм: iCoke Mongolia - Ундаагаа уугаад бэлэг авъя

Зүгээр ундаа уусаар байгаад л төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бэлгэнд авах боломжийг олгох iCoke Mongolia апп-ийг бид өнөөдөр танилцуулж байна. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн олон жил хэрэгжүүлж ирсэн урамшууллын хөтөлбөр орчин цагт улам төгөлдөржиж, хэрэглэх улам хялбаршин, гар утсанд маань апп болж хөгжсөн байна. Зүгээр суухаар зүлгэ гэдэг шиг зүгээр л ундаа уухаар зүйл бүрийн бэлэг хожих энэ апптай танилцъя.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэглэгчийг урамшуулах энэхүү апп нь бидний байнгын шахуу хэрэглээ болсон Coca-Cola, Fanta, Sprite, Schweppes, Bonaqua 3+, Fuze Tea, Punch, Minute Maid зэрэг ундааг уугаад давхар бэлэг авах боломжийг олгодог. Ашиглахад ч тун хялбар бөгөөд ердөө бөглөөн доторх кодыг iCoke.mn эсвэл iCoke Mongolia апп-ийг ашиглан оруулахад л хангалттай.

Код тус бүр 15 оноотой бөгөөд өдөрт нэг хэрэглэгч 5 хүртэлх код оруулах боломжтой. Тэгэхээр 400 онооны "selfie stick"-ийг 5 өдрийн дотор л авах боломжтой гэсэн үг.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Хамгийн түрүүнд бэлэгнүүд тэнгэрт тулсан өндөр оноотой биш нь таалагдав. Бэлэгнүүд дунд хамгийн их үзсэн, оноо багаас их, хямдарсан гэх мэтийн туслах филтэрүүдтэй бөгөөд сонголтоо хийхэд нэлээд хялбар юм. Угаасаа оноо зарцуулах эрх нь хязгааргүй тул цуглуулж чадаж л байвал сонжоод сонгоод яваад байх нь ээ. Миний хувьд 1000 онооны зөөврийн цэнэглэгчийг авна гээд өөртөө зорилго тавьчихлаа.

Зөвхөн бөглөөний кодоос гадна нэмэлт оноо цуглуулах өөр боломжтой тул яаралтай оноо хэрэгтэй үед тун давгүй. Жишээ нь, зохион байгуулагчийн мэдээлэлд like дарах, share хийхэд оноо нэмэгдэнэ.

Түүнчлэн iOS, Android апп-тайгаас гадна вэб хувилбартай, дээр нь англи, монгол 2 хэлтэй тул олон хүнд хүртээмжтэй санагдлаа.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Өдөрт нийт 5 удаа код оруулах боломжтой тул заримдаа илүү ундаа уусан бол дараагийн өдөр хүртэл хүлээх нь. Кодыг мөн шилжүүлэх боломжгүй тул кодын хугацаа дуусах дөхсөн, мөн оноо нь бэлэг авахад хүрэлцэхгүй байвал яалт ч үгүй үхүүлэхээс өөр сонголтгүй.

UNREAD-ЫН ҮНЭЛГЭЭ

Урамшууллын энэхүү апп-д бид 7 оноо өглөө. Апп-ийн бэлгийн сан одоохондоо хараахан арвижиж амжаагүй болно. Гэхдээ ирээдүйд олон бэлэгтэй болох биз ээ.

Татаж авах

21701   2


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.