Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   03 сарын 05, 2018

Онцлох бизнес: Cose Cosmetics - Гоо сайханд дурлагсдын их дэлгүүр

Үүдээ нээгээд нэг сар л болж буй “Cose Cosmetics” нь албан ёсны эрхтэй брендүүдийг нэгтгэсэн Монголын хамгийн анхны гоо сайхны их дэлгүүр юм. Гоо сайханд дурлагсдын зорих учиртай “COSE cosmetics” нь Япон, Солонгос, Монгол, Европын буюу дэлхийн шилдэг 80 гаруй брэндийг нэг дор цуглуулж, үнэртэн, гоо сайхан, эрүүл мэнд, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг чөлөөтэй тестэлж, харж, барьж, харьцуулах тав тухтай худалдан авах боломжийг бүрдүүлжээ. 

Бизнесийн нэр: "COSE Cosmetics" Гоо сайхны их дэлгүүр
Байршил: Хүннү Молл их дэлгүүрийн 1 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Гоо сайхны цогц худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Үүсгэн байлуулагч: С.Амуулай
Ажилтны тоо: 13
Сошиал хуудас: Cose Cosmetics, www.cose.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг нэгдсэн орчин бүрдүүлэхийг удаан бодсоор ирсэн, эмэгтэй хүмүүс бид эхнэр, ээж болоод дэргэд байгаа хүмүүсээ хайрлаж, халамжилсаар өөртөө зарцуулах цаг нь багасдаг шүү дээ. Тийм ч учир эмэгтэйчүүдэд бүхнийг нэг дор цогцлоосон, гоо сайхан, эрүүл мэндийн нэгдсэн үйлчилгээ авч болох, өөрийгөө хайрлах орчин шаардлагатай гэж бодсон юм.

Нэгдсэн гоо сайхны дэлгүүр бол гадаадын улс орнуудад түгээмэл байдаг концепт. Олон жил гадаадад сурахдаа Sephora, Watsons шиг гоо сайхны дэлгүүр Монголд яагаад байдаггүй юм бол гэж их боддог байлаа. Хувийн туршлагаас харахад өөртөө хэрэгтэй арьсны бүтээгдэхүүн авах, хүмүүст бэлэг авах үед олон дэлгүүр хэсэх шаардлага гардаг байсан. Ингэж явах нь цаг алдах, бараагаа олж чадахгүй байх зэрэг олон хүндрэлийг дагуулдаг шүү дээ. Тиймээс ерөөсөө ийм дэлгүүр нээе гэж шийдээд төслөө 2017 оны 3 сараас бичиж эхэлсэн. Одоо манай дэлгүүр Хүннү Молл Их Дэлгүүрт 500м2 гаруй талбайд Япон, Солонгос, Монгол, Европ арьс арчилгаа, нүүр будалт, амны хөндийн эрүүл мэнд, дэлхийн тансаг үнэртэн, хүүхэд ба ээж гэсэн нийт 6 том хэсэгтэй үйл ажиллагаа явуулж байна.

Cose гэдэг нь “cosmetics obsessed sales expert” буюу гоо сайханд дурлагсдын мэргэшсэн худалдаа гэсэн үгний товчлол юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Манайх олонд танигдсан Японы гоо сайхны бүтээгдэхүүн борлуулагч Mild Cosmetic-ийг оруулж ирдэг Амуулай ХХК компанийн охин компани. Дэлгүүрийн түрээс өндөр, олон мэргэшсэн ажилтан ажиллуулж байгаа учир нэлээд хэмжээний санхүүжилт шаардагдсан шүү.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай дэлгүүрийн хамгийн том давуу тал бол мэргэжлийн арьс оношилгоо, нүүр будалтын зѳвлөгѳѳ, бүтээгдэхүүнийг чѳлѳѳтэй тестлэх боломж, хэрэглэгч суурьтай урамшуулал чанартай бараа бүтээгдэхүүнүүдийн нийлбэр цогц юм. Эмэгтэйчүүд гоо сайхны бараа авахаар дэлгүүр хэсэхэд ихэнх тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө, тайлбар авах боломж багатай байдаг. Харин манай дэлгүүр дээр ирснээр үйлчлүүлэгчид өөрсдийн арьс, онцлогт тааруулан зөвлөгөө авч тохирсон бүтээгдэхүүнээ сонгох боломжтой. Мэдлэг дээр суурилсан худалдан авалт хийх боломжтой, дээр нь цаг хэмнэнэ гэсэн үг юм. Монголд хайгаад олддоггүй, ховор үсний, арьс арчилгаа, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнүүд манайд байдаг.

Эрэгтэйчүүд ч цагаа хэмнээд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой. Тэд ялангуяа манай массажны аппаратуудыг хэрэглэх дуртай байгаа нь ажиглагдсан. Нярай хүүхдийн тасаг байгаа нь мөн шинэлэг. Бид хамгийн органик, хамгийн найдвартай бүтээгдэхүүнүүдийг эцэг эхчүүдэд санал болгож байна.

Түүнчлэн манайх дэлгүүрээ аль болох төгс байлгахын тулд төлөвлөлт дизайнаас эхлээд бүх зүйл дээр мэргэжлийн түвшинд ажилласан. Дэлгүүрийн логоноос эхлээд тохижилт, тавилга зэргээ бүгдийг нь Монголд хийлгэснээрээ онцлогтой. "Саясанаа" компани манай дэлгүүрийн интерьер дизайныг хийж өгсөн.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манайд Mild, Nature & Republic, The Face Shop, L’oreal, Yves Rocher зэрэг дэлхийд алдартай гоо сайхны брэндүүдээс гадна Гоо, Lhamour зэрэг үндэсний брэндүүд ч бий. Монголчууд маань сүүлийн үед олон улсын стандартад нийцэх чанартай бүтээгдэхүүнүүдийг гаргадаг болсон байна.

Бидний хувьд гоо сайхны их дэлгүүрийн энэ концептоо жишиг болгож хотод хэд хэдэн салбар нээхээс гадна хөдөө орон нутагт хүртэл салбараа нээж, эмэгтэй хүн бүр өөрийгөө хайрлах "шинэлэг, тавтай, найдвартай, найрсаг" орчныг бүрдүүлэхийг зорих болно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Баримталдаг гол зүйл бол мэдлэгт суурилсан худалдан авалт, чадварлаг хүний нөөц юм. Ажилчдаа мэргэжлийн сургалтад суулгаж анхнаас нь маш сайн бэлдэж, хүний нөөцдөө онцгой анхаардаг.

Мэдлэгт суурилсан худалдан авалт гэхээр, хэрэглэгчидтэйгээ тулж харьцан тохирсон бүтээгдэхүүнийг санал болгоно гэсэн үг. Мөн мэдээж үйлчилгээний соёлыг дээд зэргээр дээдэлнэ.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоо байгаа брендүүдээр зогсохгүй олон шинэ брендийг оруулж ирж нэгтгэхийг зорьж байгаа. Ялангуяа манай зах зээлд танигдаагүй байгаа сайн газруудыг оруулж ирнэ. Түүнчлэн төдийлөн сайн танигдаж амжаагүй үндэсний брэндүүдээ ч дэмжиж ажиллана. Жишээ нь Увсын нэг эгч өөрийн гараар эрүүл мэндэд ээлтэй чамин саван хийгээд манайд зарж болох уу гэж хандахад бид маш нээлттэйгээр хүлээн авсан. Тэр бүтээгдэхүүн орон нутгийн хүрээнээс халих ёстой байсан юм.

Түүнчлэн арьс арчилгаа, гоо сайхан, эрүүл мэндийн талаар зөвлөгөө, чиг хандлага, салбарын мэдээллүүдийг цуврал контент болгон байнга хүргэж байна. Энэхүү чиглэлээр олонд танигдсан фитнессийн дасгалжуулагч, нүүр будагч артист болон төрөл бүрийн салбарын хүмүүсийг ярилцлагын буландаа урин контент бэлтгэж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Бэрхшээлтэй зүйлс бий бий. Хамгийн наад зах нь л гэхэд гоо сайхны бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулах, чадварлаг хүний нөөц бүрдүүлж мэргэшүүлэх зэрэг нь амаргүй, цаг хугацаа, хөлс хөдөлмөр их орно.

Гэхдээ сайн тал нь хавьгүй илүү байлгүй яахав. Манайх Хүннү Молл Их дэлгүүрт салбараа нээсэн шалтгаан нь Хүннү моллд ирэх хүний урсгал өдөрт дунджаар 15,000 байдгаас гадна гэр бүлээрээ дэлгүүр хэсэх, амралтын өдөрт зориулан тогтмол энтертайнмент хөтөлбөр явуулдгаараа бусад дэлгүүрээс ялгардаг.

Дулаараад ирэхээр гэр бүлээрээ ирэх хүмүүсийн тоо улам ч ихэснэ гэж бодож байна. Анх төслөө бариад явахад боломжгүй юм биш үү, чадах уу гэсэн хандлага зөндөө л байсан, одоо ч бэрхшээлүүд гарч ирсээр л байна. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа дуртай, тууштай, зорилготой хамт олон байхад ямар ч ажил бүтдэг шүү дээ.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Охид бүсгүйчүүдийн цаг завыг хэмнэсэн гоо сайхны нэгдсэн дэлгүүр нээгдсэнд хүмүүс их баяртай байна. Манайхаар үйлчлүүлсэн хүн болгон маш сэтгэгдэл өндөртэй байгаа, яагаад одоо л ийм дэлгүүр нээгдэж байгаа юм гэж гайхсан хүмүүс ч байна. Үнэхээр дутагдаж байсан зүйлийг эхлүүлсэн болох нь харагдаж байна.

Cose Drink - Тус дэлгүүрт үйлчлүүлэгч орж ирээд дунджаар 40 минут болно гэсэн тооцоо байгаа юм билээ. Үйлчлүүлэгчдээ ядраахгүйн үүднээс тэд Kagome ундаа, алое жүүс, цайг уун амрах орчныг бүрдүүлжээ.

ЭЦЭСТ НЬ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАНДАН ГОО САЙХНЫ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Аливаа бизнес ашигтай ажиллах чухал ч манай дэлгүүрийн гол зорилго бол эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, өөрийгөө таашаах орчинг бүрдүүлэх явдал юм. Үзэсгэлэнтэй байна гэдэг нь зөвхөн бусдаас цэцэг авч, хөөрхөн харагдахын нэр биш. Эмэгтэй хүн дотроосоо гэрэлтвэл гаднаасаа ч гэрэлтэнэ. Эмэгтэйчүүд маань өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлаасай гэж хүсэж байна. Дасгал хийх, кофе уух, дуртай ажлаа хийх, толинд хараад өөрийгөө хөөрхөн гэж бодох зэрэг өдөр тутмын жижиг зүйлээс л аз жаргалыг мэдэрдэг байгаасай.

Энэ ташрамд, Мартын 8-ны баярыг тохиолдуулан манай дээр арьс арчилгаа, эрүүл хооллолт, нүүр будалт, витаминжуулалт зэрэг танд хэрэгтэй бүхий л үйлчилгээ явуулах гэж байгаа ба Мартын 8-ны өдөр бүх бараа 10% хямдарч байгааг дуулгахад таатай байна.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

55499   5


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.