Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 01, 2018

Мартын 8: Хайртай хүмүүс, хамт олондоо барих онцлох 8 бэлэг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу Мартын 8-ны баяр удахгүй тохиох гэж байгаа болохоор хэн хүнгүй л ойр дотны, хайртай эмэгтэйчүүдээ хэрхэн баярлуулах вэ хэмээн бодож суугаа байх. Тэгвэл бид та бүхний ажлыг хялбарчлах үүднээс төрөл бүрийн бэлгийн санаа, гоёмсог бэлэг болж чадах бүтээгдэхүүнүүд, хамтдаа очих газруудыг санал болгож байна.

FLOWER FAIRY - АЗ ЖАРГАЛТАЙ ХОРОМ БҮРТ ХАМТ

Март 8-ны бэлгийн салшгүй нэг хэсэг болсон гоёмсог цэцгийн баглааг та ойр дотнын эмэгтэйчүүддээ барихыг хүсвэл Flower Fairy цэцгийн дэлгүүрийг зориорой. Үйлчлүүлэгчийн сэтгэлийг илэрхийлсэн зохиомжтой цэцэг эзэндээ очиж аз жаргал бэлэглэх болно. Хэрэглэгчийн сонголтоор төрөл бүрийн цэцгийн баглаа гарахаас гадна мөнхжүүлсэн улаан сарнай, 99 ширхэг сарнайн багцаар үйлчилж байгаа ажээ.

Дэлгэрэнгүйг: Flower Fairy
Утас: 80094555, 88106618 /50,000-с дээш хүргэлт үнэгүй/
Хаяг: Улаанбаатар зочид буудлын зүүн хойно, Спортын төв ордны замын эсрэг талд

МОНОС КОСМЕТИКС - СҮРЧИГНИЙ ҮНЭРТЭЙ ГАРЫН ТОС

Саяхан нээлтээ хийгээд буй тансаг үнэртнээс бүрдсэн Biomon гарын тосыг баяраар бэлгэнд өгвөл цаад хүн тань баярлах нь гарцаагүй. Хаврын улирал ирсэн болоод ч тэр үү, энэхүү шинэ тос охид, бүсгүйчүүдэд нэн хэрэгцээтэй бэлэг болох бөгөөд өнгө үзэмж ч сайтай. Түүнчлэн Монос Косметикс-ийн төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс та өөрөө сонгож багцлан бэлэглэх боломжтой.

Дэлгэрэнгүйг: Монос косметик
Утас: 99950604
Хаяг: Моносын эмийн сангийн бүх салбарууд болон сүлжээ дэлгүүрүүдээр

ULAANBAATAR PASSPORT - ДУЛААХАН БЭЛЭГ 

25,000 төгрөгний үнэтэй паспортыг "UNREAD" код ашиглан 20% хямдралтай авах боломжтой

Хамгийн дулаахан, өдөр бүрийн хэрэглээнд ашиглаж болохоор бэлэг гэвэл бид мэдээж UB Passport-ийн Sip& See-г онцолно. Сонгогдсон хамгийн шилдэг 20 гаруй кофе шоп, төрөл бүрийн үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийг та хайртай дотны хүмүүсдээ бэлэглэж болох юм. Паспортоо www.ubpassport.mn-ээс захиалахдаа хөнгөлөлтийн код хэсэгт UNREAD гэж бичин 20%-ийн хямдралтайгаар худалдаж аваарай.

Дэлгэрэнгүйг: Ulaanbaatar Passport
Захиалах: www.ubpassport.mn (хүргэлт үнэгүй)
Утас: 8809 0303

Онцлох бизнес: UB Passport - Хийх юм байна, гарцгаая!

LHAMOUR: ХАМГИЙН СОДОН БЭЛЭГ - МОДОН САРНАЙ

Гоо сайхны чанартай бүтээгдэхүүнээс бүсгүйчүүд хэзээ ч татгалздаггүй. Та энэ төрлийн бэлэг өгөхөөр шийдсэн бол үндэсний органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Lhamour-аас бэлэг сонгоорой. Бүсгүйчүүдийн дуртай цэцгийн баглаа, тэр дундаа өвөрмөц модон сарнайг Lhamour та бүхэнд шинээр санал болгож байна. Та илүү шинэлэг, урт настай Модон сарнайг эрүүл мэндэд тустай 100% байгалийн гаралтай, чанартай бүтээгдэхүүнтэй хослуулан бэлэглэх боломжтой аж.

Дэлгэрэнгүйг: Lhamour
Утас: 9801-0256, 7712-0256
Хаяг: Shangri-La Mall, LHAMOUR - нэрийн дэлгүүр, УИД-ийн 1 давхрын баруун урд жигүүр (50,000₮ худалдан авалтад хүргэлт үнэгүй)

Онцлох бизнес: Lhamour - Эмэгтэйчүүдийн төгс хэрэглээ

СҮҮ - ЦЭЦГЭН ХЭЛХЭЭ БАГЦ

Ээж, эмээ, эхнэр, эгч, охин, дүү, найз бүсгүй буюу үргэлжлэх амьдралын цэцгэн хэлхээс үзэсгэлэнт бүсгүйчүүддээ барих өвөрмөц бөгөөд өнгөлөг нэгэн бэлгийг Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-аас өргөн барьж байгаа аж. Та бүхэн эргэн тойрныхоо "амьд цэцэгс"-ийг “Сүүгээр ивлэсэн цэцгэн хэлхээ” сүү, таргийн багцаар баярлуулаарай.

Дэлгэрэнгүйг:
Сүү Хувьцаат Компани
Утас:77072222
Хаяг: Макс супермаркет, Номин, Миний Дэлгүүр, Оргил, Сансар, Абсолют, И-Март зэрэг сүлжээ дэлгүүрүүд болон бүх жижиглэн дэлгүүрүүд

ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД

CERAMIC ART STUDIO - СЭТГЭЛИЙН ГАРЫН БЭЛЭГ + БЭЛГИЙН КАРТ

Бэлэг бэлгийн дотроос өөрийн гараар урласан, бүтээсэн бэлэг хүнд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Тэгвэл өөрөө бэлэг урлахын тулд хаана очих ёстойг бид судалж, хамгийн тохиромжтой газрыг олсон нь Керамик Арт Студи юм. Та тус студид ирж өөрийн гараар бэлэг урлан бэлдэх боломжтойгоос гадна эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан гаргасан бэлгийн картыг авч, цааш өгөх бэлгэндээ дагалдуулах боломжтой ажээ.

Дэлгэрэнгүйг
: Ceramic Art Studio
Утас: 77109093, 99221104
Хаяг: Хан-Уулын Home Plaza-гийн дэргэдэх Khansville хотхон, 101-р байр, 1-р орц

Онцлох бизнес - Ceramic Art Studio: Урлагийн бүтээлийг өөрийн гараар

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР - “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ”

Тасалбарын үнэ 10,000- 25,000 төгрөгийн хооронд, 03.11-ийг дуустал (ажлын өдрүүд 19:00, амралтын өдрүүдэд 18:00 цагаас)

Улсын драмын эрдмийн театр-ын шинэ бүтээл "Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг баярын өдрүүдээр та хайртай хүмүүстэйгээ хамт үзэж болох нь. Уг зохиолыг 1958 онд төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, найруулагч Э.Оюун бичсэн бөгөөд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан УДЭТeатрын уран бүтээлчид анх удаа тайзны уран бүтээл болгон 2-р сарын 27-ны өдөр нээлтийн тоглолтоо амжилттай хийсэн юм. СТА О.Гэрэлсүх, СТА Б.Одончимэг, СТА Н.Баярмаа нарын жүжигчдийн гол дүрүүдэд нь тоглож буй энэ жүжгээс та гэр бүл, үнэнч хайр сэтгэлийн тухай гайхалтай мэдрэмжийг мэдрэх болно.

Дэлгэрэнгүйг: Улсын Драмын Эрдмийн Театр
Тасалбар авах: УДЭТ-ын касс, www.ticket.mn
Утас: 1900-1800 утсаар захиалж үнэгүй хүргүүлнэ

ROUTE 22 - ТАВ ТУХТАЙ ОРЧИН + МАРТЫН ОНЦГОЙ БАГЦ

Нээлтээ хийгээд удаагүй, тав тухтай шинэхэн орчин бүхий Route 22 Restaurant & Wine Lounge эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан тусгай багц менюг гаргажээ. Мэргэжлийн тогооч нарын тусгайлан бэлдсэн бууцайтай тахианы махан зууш, үхрийн гол махан стейк болон амтат макарон байгаагаас гадна дэлхийд алдартай төрөл бүрийн дарсаар үйлчилж байна. 3-р сарын 7, 8, 9-ны гуравхан өдөр урьдчилсан захиалга авч тусгай менюгээр үйлчлэх тул хамт олон, баярлахаар төлөвлөж буй бүсгүйчүүд Route 22-ийг зориорой.

Дэлгэрэнгүйг: ROUTE 22
Захиалга авах утас: 8810 7957, 8808 9064
Хаяг: Тагнуулын ерөнхий газрын эсрэг талд , M-100 байр

67258   4


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.