Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   02 сарын 27, 2018

Апп тойм: Hitlist - Хямд нислэгийн ухаалаг хөтөч

Олон хүний амьдралдаа заавал хийж үзэх жагсаалтанд сонирхолтой, содон газруудаар аялах хүсэл багтдаг шүү дээ. Гэсэн хэдий ч энэхүү хүслээ гүйцэлдүүлэхэд бидэнд мөнгө, цаг, боломжоос шалтгаалаад олон саад бэрхшээл гардаг. Тэгвэл өнөөдөр бид онгоцны хямд тасалбар олоход тань туслах Hitlist хэмээх апп-ыг онцолж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Онгоцны тасалбарууд гэнэт хямдрах үеүүд бий ч тэр боломжуудын талаар цаг тухайд нь мэдэх хэцүү. Яг энэ асуудлыг Hitlist шийдвэрлэж өгсөн бөгөөд та өөрийн очихыг хүсэж буй газруудаа апп-д тэмдэглэн тийшээ явах онгоцны тасалбар хямдрах тутамд сонордуулга хүлээн авна.

Апп-ыг суулгасны дараа та өөрийн явах онгоцны буудал болон вальютыг сонгож өгөх бөгөөд тэр мэдээлэл дээр үндэслэн тасалбарыг санал болгодог. Ингэснээр та аялахыг хүссэн газруудаа дараа больё гэж хойшлуулахын оронд нөхцөл байдал таатай үеийг алдалгүй ашиглаж чадах юм.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Хайлт хийх явцдаа хэдэн онгоц дамжихаа эсвэл аль агаарын тээврийн компаниар үйлчлүүлмээр байгаагаа, хэзээ явахаа нарийвчлан оруулж болдог. Мөн санал болгож буй үнийг дундаж, гайхалтай гэх зэргээр тэмдэглэсэн байх нь сонголтоо хийхэд улам хялбарчилж өгчээ.

Апп-ын "explore" цэснээс та сонирхолтой аялж болох газруудыг харж болох ба үүнд Жэймс Бонд киноны зураг авалт хийсэн газрууд, эцсийн мөчид аялахаар шийдсэн бол гэх зэргийн сонирхолтой багцууд багтжээ.

Мөн Фэйсбүүкээ холбоод ашиглавал өөрийн найзуудын очсон эсвэл очихыг хүсэж буй газруудыг харж хамтдаа аялалаа төлөвлөх ч боломжтой шүү.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Энэхүү апп нь Skyscanner-ыг ашиглан датагаа цуглуулдаг тул заримдаа аялалын үнэ таалагдаад сонгох үед илүү үнэтэй болсон эсвэл аль хэдийн тасалбар дууссан байх тохиолдлууд гарах магадлалтай.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Очихыг хүссэн газрууд олон ч "тохиромжтой цагийг" хүлээгээд суух нь олонтаа над шиг хүнд лав үнэхээр таалагдлаа. Өөрийн аялах хугацаагаа эртхэн оруулаад боломжийн үнэтэй тасалбар захиалчихаас гадна аялах хүслээ байнга хойш тавихаас минь сэргийлж чадах юм шиг санагдав. Дэлхийгээр аялахыг хүсдэг хүн бүрийн утсандаа суулгаад үзэхэд буруудахгүй энэ апп-д 6 оноо өгье.

Татаж авах

19562   1


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.