Номын хэсгээс   02 сарын 10, 2018

Unlock Podcast #26: 'Sapiens' номын тухай

Сонсогчдын зүгээс тоймлож өгнө үү гэсэн хүсэлтийг олноор ирүүлсэн нэгэн номыг Тэгшээ, Наги, Дээгий нар өнөөдөр хүргэж байна. Энэ бол "Sapiens: A Brief History of Humankind" буюу "Сапиенс буюу Хүн төрөлхтөний товч түүх" юм. Йерусалемын Хебрю Их Сургуулийн түүхийн профессор Юваль Ноа Хараригийн эх хэл дээрээ хэвлүүлсэн энэ ном 2014 онд англи хэлээр орчуулагдсанаасаа хойш олон улсын бестселлер болж, шуугиан тарьж эхэлсэн юм.

НОМЫН ТУХАЙ

100 мянган жилийн өмнө дэлхий дээр 6 төрлийн (species) хүн амьдардаг байжээ. Тэгвэл өнөөдөр тэдний нэг нь л дэлхий дээр байгаа билээ. Тэр нь хомо сапиенсчууд буюу бид.

Хүний энэ төрөл хэрхэн шалгарч үлдсэн юм бэ? Бусад төрлийн хүмүүст юу тохиолдов? Тэд хэрхэн нэгдэж хот улсууд, эзэнт гүрнүүдийг байгуулав? Яаж яваад бурханд итгэж, мөнгийг бий болгож, хууль цааз, бичиг номыг бүтээв? Гэх мэт олон асуултад хүн төрөлхтний үүслээс эхлээд хувьсал хөгжлийг өгүүлсэн энэ ном хариулт өгөх болно.

Түүхийн ихэнх номууд хэвшмэл байдлаар бичигдсэн байдаг бол Др.Харари орчин үеийн танин мэдэхүйд нийцүүлэн шинэлэг сонирхолтой хэлбэрээр бичсэн байна. Дэлхийн эко системд хүний хувьслын үзүүлж буй үр нөлөөг судлахаас эхлээд хүмүүсийн хүлээн зөвшөөрч ирсэн ойлголтуудыг эргэн харж, түүхийн улбааг орчин үеийн үзэл баримтлалтай холбон хүүрнэснээрээ онцлогтой. Бүтцийн хувьд түүхийг танин мэдэхүйн, хөдөө аж ахуйн, шинжлэх ухааны хувьсгалуудаар задлан тайлбарлажээ.

Мөн энэ номын нэг онцлог бол ирээдүйг ихэд онцолсон. Өнгөрсөн түүхийн туршид байгалийн хүчинд захирагдаж ирсэн хүн өдгөө маш хүчирхэгжээд буй. Энэ нь биднийг хааш хөтлөх вэ, хүний түүх цааш яаж бичигдэх бол гэдэгт тэр уншигчдын анхаарлыг хандуулахыг хичээжээ. Ингээд олныг үл өгүүлэн гурван хөтлөгчийн сонирхолтой ярианд анхаарлаа хандуулцгаая.

"Түүх сонирхдог, ирээдүйг сониучирхдаг бүх л хүнд би "Сапиенс"-ийг уншихыг зөвлөнө."
Билл Гейтс

"Сонирхолтой бөгөөд сэхээрүүштэй. Бид энэ дэлхий дээр бий болоод ямархан бага хугацааг туулаад байгааг энэ ном танд мэдрүүлэх болно" Барак Обама

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

10804   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.