Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 09, 2018

Франц, Швейцарь, Итали улсаар аялсан фото тэмдэглэл

Гэрэл зурагчин Х.Хантүшиг маань өнгөрсөн сард Франц, Итали, Швейцариар аялаад ирсэн юм. Үүх түүх арвинтай, гоёмсог хийц бүхий барилга байгууламжууд, шүүрс алдам байгаль хосолсон эдгээр улсууд бол зурагчин хүний хувьд диваажин гэлтэй. Өнөөдөр түүний аяны богцыг яаран яаран задалсу.

Ялалтын хаалган дээрээс Парисыг тольдохуй

Алдарт Луврын музейг хүнгүй, амар жимэр байгаа мэтээр патиардана гэдэг тэвчээр шаардсан ажил

Орчин үеийн шил толин барилгууд сүндэрлэсэн Шинэ Парис

Францын умард эрэг. Хадан цохионы цаагуур нар жаргах үес.

Парисын сүр жавхлан - Эйфлийн цамхаг.

Парисын Champs-Élysées-ийн өргөн чөлөөнд бороо орж байна

Үлгэрийн орон мэт Швейцарь. Байгаль, цаг агаар нь үнэхээр итгэмгүй.

Альпийн нурууны үргэлжлэл Эйгер уул Швейцарийн Гринделволд тосгоны дээрээс өнгийн байна.

Швейцарь, Интерлэйкен тосгоны тэнгэрт

Швейцарийн Гринделволдод цана чаргаар гулгагсдын цуваа үл тасарна

Усан дээрх Венец нар жаргасны дараахан

Венецийг сүлжих усан гудамж

Италийн эртний сүмүүд бол хүн төрөлхтөний ур авьяасын охь дээж билээ.

Италийн хамгийн том, дэлхийн гурав дахь том сүм Milan Cathedral. Бүрэн баригдаж дуусах хүртлээ зургаан зууныг элээсэн нь зүгээр л гайхамшиг.

Дэлхийн анхны их дэлгүүр (shopping mall) Galleria Vittorio Emanuele II аль эртнийх гэдгээ илтгэн сүрдэл бишрэл төрүүлнэ

Швейцарийн Спиез хотын эрэг. Битүү манантай өдөр байлаа.

Инстаграм: Х.Хантүшиг

32423   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.