Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   01 сарын 27, 2018

Unlock Podcast #25: "What I Know For Sure" номын тухай

Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфригийн 2014 онд гаргасан "What I Know For Sure" буюу "Миний сайн мэдэх зүйлс" ном бол Unlock подкастын 25 дахь дугаарын онцлох ном. 1998 онд өөрийн тоглосон Beloved киноны сурталчилгааны хүрээнд телевизийн шууд ярилцлаганд оролцож байхад нь алдарт шүүмжлэгч Ж.Сискелийн "Та юуг хамгийн сайн мэддэг вэ?" гэж асуусан нь энэ номын эхлэл болсон юм. Тухайн үед тодорхой хариулт өгч чадалгүй хоцорч, эргэлзээгээр дүүрэн үлдсэн Опра үүнээс хойш 14 жилийн турш сар бүр энэ сэдвийг хөндөн, нийтлэл бичих болсон гэдэг. Тэрээр өөрийн эрхлэн гаргадаг Oпрагийн сэтгүүлийн хамгийн алдартай булан "Миний сайн мэдэх зүйлс"-ийн эсээ цувралуудаа эмхэтгэн нэгтгэж, шинэчлэн найруулж, ном болгон хэвлүүлсэн нь энэ ажээ.

2016 оны эхээр Монгол хэлнээ орчуулагдан гарсныг тоймлон хүргэж байсан бидний нийтлэлийг та бүхэн эндээс уншаарай.

"Хэрвээ өнөөдөр таны амьдралын сүүлчиийн өдөр гэвэл та яг одоо юу хиймээр байна вэ?" энэ асуултыг Опра Уинфри танаас асууж байна. Яг өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж цэгнэн, хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаа эсэх, утга учиртай амьдралыг өрнүүлж чадаж байгаа үгүйг тань чиглүүлж чадах энэ асуултыг байнга өөрөөсөө асуухыг тэр танаас хүсэж байна. Энэ бол уг номын турш танд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах боломж олгох олон олон гайхалтай асуултуудын зөвхөн нэг нь. Зурагтаар үздэг шиг, сэтгүүлийн хуудаснаас уншдаг шигээ энгийн атлаа адармаатай асуултуудаар тэр таныг булж, өөрийнхөө үзэл баримтлал, амьдралын туршлагаасаа бүрэлдсэн хариултуудаар таныг цэнэглэх болно. Тэр өөрийн эгэлгүй амьдралын замналаас суралцсан зүйлсээ тантай хуваалцана.

Та энэ номыг уншсанаар Опраг илүү өөр нүдээр дахин нээх болно. Бидний нүдээр медиа могул, тэрбумтан, хүчирхэг лидер, нөлөөтэй бүхий эмэгтэй, үлгэр дууриал, зохиолч, жүжигчин, нэвтрүүлэгч, сэтгүүлч, филантрофичийн дүрээр тодрох Опра Уинфри энэ номоороо дамжуулан өөрийн хувийн амьдрал, дадал зуршил, дуртай дургүй зүйлс, дурсамж түүхүүдээ илэн далангуй хуваалцаж, танд өөрийгөө шинээр нээх болно.

Аз жаргал-баяр баясгалан, айдас-гуниг, талархал-харилцаа холбоо, боломж-бэрхшээлийн тухай шимтэн уншихугүй байхын аргагүйгээр өгүүлсэн энэ номын талаар Unlock-ийн Тэгшээ, Дээгий 2 маань тун сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэн яг одоо сонсоорой.

iTunes дээр Unlock Podcast-ийг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

Unlock-ийн өмнөх дугааруудыг сонсох

Unlock Podcast #24: "The Industries of The Future" номын тухай
Unlock Podcast #23: "How Will You Measure Your Life?" номын тухай
Unlock Podcast #22: "How Not To Die" номын тухай
Unlock Podcast #21: "Nudge" номын тухай
Unlock Podcast #20: "Machine Platform Crowd" номын тухай

20666   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.