Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   01 сарын 18, 2018

Мэдүүштэй: Википедиагийн 2017 оны хамгийн эрэлттэй хуудсууд

Хүн төрөлхтний мэдлэг, мэдээллийн их уурхай, цахим нэвтэрхий толь Википедиа жил бүр хамгийн их уншигдсан буюу эрэлттэй 50 хуудсын жагсаалтаа зарладаг. Энэхүү жагсаалтаас тухайн онд хамгийн анхаарлын төвд байсан, олны сонирхлыг татсан сэдвүүд ил болж, гол үйл явдлуудыг эргэн нэг тольдох боломжийг олгодог билээ. Unread та бүхэнд 2017 онд Википедиа дээр хамгийн их уншигдсан 10 хуудсын жагсаалтыг онцлон хүргэж байна. 

1. 2017 онд НАС БАРСАН ЭРХЭмҮҮД

2017 оны Википедиагийн хамгийн их уншигдсан хуудас нь "2017 онд нас барсан алдартнууд" хуудас байлаа. Улс төр, нийгэм, соёл, спортын ертөнцөд мөрөө үлдээсэн олон алдартнууд өнгөрсөн онд биднийг орхин одсон. Энэ бүрт хэрэглэгчид тухайн хүмүүсийн намтрыг уншиж, эргэн дурсах зорилгоор эдгээр хуудсууд руу нэвтэрч байсан нь гарцаагүй. Хамгийн сонирхолтой нь, энэ хуудасны хандалт 11-р сарын 20-нд буюу Helter Skelter-ийн загалмайлсан эцэг, цуврал алуурчин Чарлз Мэнсоны үхлийн дараа оргилдоо хүрчээ.

Чак Берри, Том Петти, Честер Беннингтон, Хью Хефнер гээд олон одод биднийг орхин одов

2. Доналд Трамп

Мэдээж Трамп! 2016 онд ерөнхийлөгчийн сонгуулийн ид халууны үеэр 75 сая хандалт авч байсан түүний хуудас энэ жил 29 сая хандалттай байсан чамлахаар санагдаж магадгүй. Түүний өдөр бүр олныг гайхшруулах жиргээнүүд, хурц мэдэгдлүүд, хачирхалтай шийдвэрүүд олон хүнийг намтар, түүхийг нь уншихад хүргэжээ.

3. Хатан хаан II Элизабет

66 жилийн турш Их Британийг тэргүүлж буй Хатан Хаан II Элизабетийн хуудас жагсаалтын 3-р байрт бичигдэв. 12-р сарын 10-нд Netflix-ийн түүний түүхээс сэдэвлэн бүтээж буй The Crown цувралын 2-р бүлэг нээлтээ хийх үед түүний хуудас оргил хандалтаа авсан гэнэ. Магадгүй хашир уншигчид баримтуудыг нь нягтлан шалгасан биз.

4. Хаан ширээний тоглоом /7-р улирал/

Энэ жилийн телевизийн хамгийн оргил бүтээл, HBO-ийн Хаан Ширээний Тоглоом цувралын 7-р улирал үнэнч фенүүдийнхээ урмыг хугалсангүй. Магадгүй арай хурдан өрнөлтэй байсан байж болох ч үйл явдлуудын цар хүрээ, киноны үйл явдалд үзүүлэх нөлөө ямар ч маргаангүй энэ улирлыг хамгийн шилдэг гэж тооцоход хүргэсэн билээ. Өвлийг авчирсан ангиуд 4-р байрт бичигджээ.

5. Меган маркл

Олон олон охидын мөрөөдлийг булаасан Меган Маркл гэж хэн бэ? Тэр яаж яваад хунтайж Харриг "урхидчихсан" гэж? Эдгээр асуултууд түүний хуудас руу нэвтрэх болсон гол шалтгаануудын нэг гэдэг нь гарцаагүй. Америк мөрөөдлийн жишээ болж, гүнжийн зэрэгт хүрсэн түүний хурим ирэх 5-р сард дэлхийг донсолгоно.

6. хаан ширээний тоглоом

Жорж Р.Р Мартины энэ бүтээл дэлхийн энтертэйнмент ертөнцийг хэрхэн байлдан дагуулж байгаагийн гол баталгаа бол энэ. Викигийн хамгийн эрэлттэй 10 хуудсын 2 нь "Хаан Ширээний Тоглоом"-той хамаатай байлаа. Энэ жил цувралын шинэ ном хэвлэгдвэл ирэх жил энэ тоо улам өсөх нь гарцаагүй.

7. 2017 онд гарсан болливудын кино жагсаалт

Энэтхэг хэрэглэгчид интернетийг эзэлжээ. Тэрбум илүү хүн амтай улсын киноны салбар дэлхийн хамгийн олон кино үйлдвэрлэж буй гэдэг утгаараа энэ жагсаалтыг байн байн шалгах хэрэгтэй болдогт нь гайхах зүйл үгүй. Сонирхуулахад, жагсаалтын 14-т хамгийн өндөр орлого олсон энэтхэг кино гэсэн хуудас орсон байсан шүү.

8. АНУ

Шинэ ерөнхийлөгчийн удирдлаган дор АНУ ганцхан жилийн дотор огцом өөрчлөлтүүдтэй нүүр тулав. Эрх чөлөөний оронд өрнөсөн үйл явдлууд дэлхийн медиагийн хамгийн халуун сэдэв байсан гэдэгтэй маргах зүйлгүй. Гол хандалт Трампын тангараг өргөх ёслолын дараа орж иржээ.

9. БИТКОЙН

Энэ жагсаалтанд биткойн багтаагүй бол үнэн эсэхэд нь эргэлзэх гэж байлаа. Дэлхийн технологийн ертөнцийн онцлох сэдэв байсан биткойн, түүний ханшийн өсөлт, олон нийтийн эргэлзээ болон итгэл үнэмшил олон нийтийг нэг хэсэгтээ л амраахгүй нь тодорхой.

10. 13 reasons why

Өсвөр насны хүүхдүүдийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн 13 Reasons Why нийгэмд үзүүлсэн нөлөө, өгсөн санаагаараа үнэхээр хүчтэй бүтээл болж чадлаа. Netflix-ийн энэ цуврал олон сургууль, олон эцэг эхчүүдэд мэдрээгүй, анзаараагүй байгаа сэтгэл гутрал, амиа хорлолтын аюул ямар ойрхон байгааг мэдрүүлсэн нь гарцаагүй.

онцлох хуудсууд

12. IT
Бүх цаг үеийн хамгийн амжилттай аймшгийн кино
15. Гал Гадот
Wonder Woman-ий дүрээрээ олон хүний хайрыг татав
19. Stranger Things
Итгэл алдаагүй 2-р улирал
24. Элон Маск
Ээлжит том мэдээнүүд, том танилцуулгууд, том бүтээлүүд
26. Криштиану Роналду
Спортын хамгийн эрэлттэй алдартан
29. Миллениалс
Тайлбаргүй

41. Пабло Эскобар
Наркоз кино бидэнд цуутай дээрэмчнийг өөр нүдээр харах боломж олгов


БҮТЭН ЖАГСААЛТЫГ ҮЗЭХ

23149   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.