Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   01 сарын 13, 2018

Unlock Podcast #24: "The Industries of the Future" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Наги, Дээгий хоёр "Ирээдүйн салбарууд" хэмээх сонирхолтой бүтээлийн талаар ярилцлаа. Хиллари Клинтоны инновацийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжилтний бичсэн энэхүү ном нь биднийг ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудыг өгөх болно. 

НОМЫН ТУХАЙ

Уламжлал ёсоор номын зохиогчийг товч танилцуулъя. Алек Росс бол Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн дарга байх үед инновацийн ахлах зөвлөх хийж байсан, технологи, инновацийн салбарын нөлөө бүхий эксперт юм. Тэрээр Хиллари Клинтоныг дагалдан Дэлхийн 41 орноор аялж, технологийн сүүлийн үеийн ололт, дэвшлүүдтэй танилцаж, олон олон бодлого тодорхойлогчид, гарааны бизнесийнхэнтэй уулзжээ. Улмаар энэ туршлагадаа үндэслэн дэлхий ирээдүйн 10-20 жилд хаашаа чиглэн хөгжих, ямар салбарууд аль улсуудад давамгайлах талаар томоор зураглан харуулахыг зорьсон байна.

Роботчлол, генийн салбарын хөгжил, цахим технологийн мөнгөнд үзүүлэх нөлөө, кибер аюулгүй байдал, их өгөгдөл гэх мэт эдийн засгийн ирээдүйг тодорхойлох сэдвүүдийг тэр гүнзгий шинжилж, Кени дэх стартап хөдөлгөөнөөс эхлээд Өмнөд Солонгос дахь R&D лабораториуд хүртэл олон сонирхолтойг гарган тавьжээ.

Зохиогч ярьж буй салбар бүртээ "Бид тэгвэл хэрхэн дасан зохицох вэ, хэрхэн бэлдэх вэ?" гэх хэцүүхэн асуултыг тавьж, хариулахыг зорьсон аж. Мэдээж хэрэг номд яригдсан зүйлс бол ойлгоход тийм ч хялбар биш. Энэ ярвигтай сэдвүүдийг зохиогч аль болох энгийн ойлгомжтойгоор, баримт судалгаатай хослуулан өгүүлэхийг зорьсон байна.

"Улам бүр л эмх замбараагүй болсоор буй энэ дэлхийд Алек Росс бол эмх замбараагүй байдал дотроос загвар, хэв маягуудыг олж харж чаддаг, улмаар урагшлах заавар зөвлөмж өгч чаддаг тун цөөхөн хүмүүсийн нэг юм. Олон талт мэдлэг нь түүнд томоохон сорилт бэрхшээлүүдийг тал талаас нь харж, дэлхийг өөрчлөх инновацилаг шийдлүүдийг гаргаж ирэх боломжийг олгодог юм."
Google-ийн өмнөх CEO Эрик Шмидт

"Роботуудаас бүрдсэн, даяарчлагдсан, цахимжсан зах зээлтэй дэлхий ертөнцөд бид өөрсдийгөө болон хүүхдүүдээ хэрхэн бэлдэх вэ? Энэхүү номд, хэрхвэл энэ их өөрчлөлтөд тэсэж үлдэх төдийгүй хөгжиж дэвшиж болох талаар зохиогч задлан шинжилсэн байна. Ирээдүй хэдийн биднийг хаалгыг тогшиж байна. Ирээдүйг айж эмээж биш баяр хөөртэй угтахыг хүсвэл энэ номыг уншаарай."
"Стив Жобс", "Шинийг санаачлагчид" номуудын зохиогч Уолтер Айсоксон

ПОДКАСТЫГ СОНСОХ

iTunes дээр Unlock Podcast-ийг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

12684   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.