Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 22, 2017

Биткойн худалдаж авах нь зөв үү? - Дэлхийн банк санхүү, технологийн лидерүүд биткойныг дүгнэсэн нь

Биткойны “гэрлийн хурдтай” өсөлт нь банк санхүү, технологийн салбарынхан хийгээд засгийн газрууд ч үл тоох боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа билээ. Сүүлийн 12 сард 1,466 хувийн өсөлт үзүүлсэн биткойны тухайд олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн. Ер нь Сатоши Накамото хэмээх нууцлаг нэр энэ технологийг тайлбарласан 9 хуудас бичвэрийг 2009 онд нийтэлснээс хойш хүмүүс крипто валютын чадамжийн талаар мэтгэлцсээр байгаа юм. Ингээд өнөөдөр Билл Гэйтс, Уоррен Баффет, Кристин Лагарде, Питер Тиэл тэргүүтэй банк санхүү, эдийн засаг, технологийн салбарын лидерүүд, тэргүүлэх мэргэжилтнүүд биткойныг хэрхэн үнэлж дүгнэж байгааг хүргэж байна. Энэ ялдамд стартап хөрөнгө оруулалт, IPO, блокчэйн технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх “Үндэсний демо өдөр - 2017” арга хэмжээг танилцуулж байна.

1. НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭДИЙН ЗАСАГЧ МИЛТОН ФРИДМАН

"Засгийн газрын нөлөөг багасгах гол хүчин зүйл интернет болох болно. Одоогоор байхгүй ч ирээдүйд гарч ирэх нэг зүйл бол цахим мөнгө. Хаанаас хэнд шилжүүлж байгаа нь мэдэгддэггүй цахим мөнгө удахгүй бий болох болно."
-1999.06.21

Тухайн өдрийн биткойны ханш: 0

2. GOOGLE-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН: ЭРИК ШМИДТ

"Биткойн бол цахим ертөнцийн томоохон амжилт. Цахим ертөнцөд хуулбарлагдашгүй зүйлийг бүтээсэн нь маш том үнэ цэнийг авчирч байна."
-2014.03.03

Тухайн өдрийн биткойны ханш: $669.76

3. MICROSOFT-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БИЛЛ ГЕЙТС

"Биткойн үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Том хэмжээний гүйлгээ хийх, нэг газраас нөгөө рүү зөөх зэрэгт цаасан мөнгөтэй харьцуулахад биткойн хавьгүй давуу талтай."
–2014.10.02

Тухайн өдрийн биткойны ханш: $376.86

4. НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭДИЙН ЗАСАГЧ, ИЭЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР РОБЕРТ ШИЛЛЕР

"Эдийн засаг хөөсөрч буйн хамгийн том жишээ нь биткойн болж байна."
-2017.05.09

Тухайн өдрийн биткойны ханш: $4,458.44

5. ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ТЭРГҮҮН КРИСТИН ЛАГАРДЕ

"Бид саяхан л зөөврийн компьютеруудыг хүмүүс хэрэглэхгүй, таблетууд нэг их газар авахгүй гэж маргаж байсан. Тиймээс цахим валютыг шууд үгүйсгэх нь зөв зүйл биш. Ялангуяа муу засаглал, тогтворгүй үндэсний валюттай улс орнуудад цахим мөнгөний хэрэгцээ урган гарч ирэх магадлалтай."
-2017.09.29

Тухайн өдрийн биткойны ханш: $4,171.25

6. ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖЕР КОМПАНИ BLACKROCK-ИЙН ТЭРГҮҮН ЛАРРИ ФИНК

"Биткойн дэлхий дахинд мөнгө угаах хэрэгслийн тод жишээ болж байна."
-2017.10.03

Тухайн өдрийн биткойны ханш: $4,283.49

7. PAYPAL-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ВЕНч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ПИТЕР ТИЭЛ

"Биткойн бол мөнгөний нөөц хэлбэрээр буй хувилбар гэсэн үг. Өөрөөр хэлбэл алт шиг үнэ цэнийг нөөцөлж буй хэрэг. Үүнийг ашиглаж төлбөр төлөх шаардлагагүй. Ийм болохоор шүүмжлэгчид биткойныг дутуу үнэлж байна. Хэрвээ биткойн эцэстээ алтны цахим хувилбар болбол асар их нөөц боломжтой гэсэн үг."
-2017.10.26

Тухайн өдрийн биткойны ханш: $5,842.24

8. BERKSHIRE HATHAWAY-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ УОРРЕН БАФФЕТ

"Биткойныг бид үнэлж болохгүй, учир нь энэ бол ямар нэг үнэ цэн бий болгох хөрөнгө оруулалт биш. Биткойн бол хөөсрөлт."
-2017.10.29

Тухайн өдрийн биткойны ханш: $5,753.71

9. GOLDMAN SACHS GROUP-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЛЛОЙД БЛАНКФЕЙН

"Би биткойнд хөрөнгө оруулаагүй л байна, гэхдээ үгүйсгэж байгаа гэсэн үг биш. Гэвч алтыг цаасан мөнгөөр солиход хүн төрөлхтөн бас л эргэлзэж байсныг би мэдэж байна."
-2017.11.02

Тухайн өдрийн биткойны ханш: $7,057.82

10. КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭДИЙН ЗАСАГЧ ЖОЗЕФ СТИГЛИЦ

"Биткойн хүмүүсийн төөрөгдөл, засгийн газрын дутуу хяналтаас болж одоогоор амжилттай явж байгаа. Тиймээс биткойныг хууль бус болгох хэрэгтэй. Энэ зүйл нийгэмд ямар нэг хэрэгцээтэй үүрэг гүйцэтгэхгүй байна."
-2017.11.29

Тухайн өдрийн биткойн ханш: $10,193.45

11. ERSTE GROUP BANK-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АНДРЕАС ТРЕЙЧЛ

"Би биткойнд итгэдэггүй. Манай хүүхдүүд намайг тэнэг гэж боддог, тэд биткойноор их хэмжээний мөнгө олох боломжтой байсан ч би хөрөнгө оруулахыг нь зөвшөөрөөгүй. Биткойн төв банкнуудын мөнгөний хяналтыг алдахад хүргэж байгаа ч цаг нь болохоор, нэг биткойн 20, 25, 30 мянган доллар хүрээд ирэхээр хэн нэгэн одоо болно, одоо хангалттай гэж гарч ирэх л болно".
-2017.11.30

Тухайн өдрийн биткойны ханш: $9,653.92

12. ФРАНЦЫН SOCIÉTÉ GÉNÉRALE БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЛОРЕНЦО БИНИ СМАГИ

"Бид хэзээ нэгэн цагт биткойны эх үүсвэр магадгүй терроризмийг санхүүжүүлж байсныг олж мэдэх болно. Ямар ч байсан бид нэг өдөр сэрээд биткойн зүй бус байсан гэдгийг ухаарах л болно."
-2017.11.30

Тухайн өдрийн биткойн ханш: $9,653.92


Жич: Биткойны ханш яг өнөөдөр буюу 12 сарын 22-ны байдлаар 13,835 доллар байгаа болно.

Эх сурвалж: Bloomberg

ҮНДЭСНИЙ ДЕМО ӨДӨР 2017

Маргааш буюу 12 сарын 23-нд зохион байгуулагдах гарааны компаниудын хөрөнгө оруулалтын "PITCH" National Demo Day 2017 арга хэмжээний талаар танилцуулъя. 2017 он Монголчуудын хувьд ихээхэн сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрснийг онцлох нэгэн үйл явдал нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан Монгол HD телевизийн Шарк Танк нэвтрүүлэг байсан бөгөөд тус нэвтрүүлэгт гарааны бизнес, жижиг дунд бизнесүүд өөрийн хүсэл мөрөөдөл, бизнес санаагаа бизнесийн салбарын акулуудад танилцуулж хөрөнгө оруулалт авахаар зорьж, 8 нэвтрүүлгийн турш 8 төсөл амжилттай хөрөнгө оруулалт авч чаджээ. Харин энэ удаад Стартап Терминал болон Стартап Маркетинг Спэйсийн хамт олон Шарк танк нэвтрүүлгийг бодитоор нь үзэх боломжийг олгож “ҮНДЭСНИЙ ДЭМО ӨДӨР 2017” арга хэмжээг Корпорэйт Конвеншн Центрт зохион байгуулах юм. Тус арга хэмжээнд 100 хөрөнгө оруулагч, 10 бизнесийн акул, Монгол улсын шилдэг 10 гарааны компанийн бизнесийн санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлж хамгийн шилдэг гарааны компани 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах болно. Түүнчлэн, тус арга хэмжээнд "Стартап хөрөнгө оруулалт", Initial Public Offering (IPO), "Стартап ба Блокчэйн" гэх сэдвүүдээр сонирхолтой итгэл, хэлэлцүүлэгүүд өрнөх бөгөөд Монголдоо амжилттай гарааны компани бүтээсэн үүсгэн байгуулагчид өөрийн бизнес санаагаа хэрхэн олж, хөрөнгө оруулалт босгож, алдаж оносон сонирхолтой түүхээсээ хуваалцах болно.Та оролцохыг хүсвэл Tix.mn сайт болон Стартап Терминал, SMS төвүүдээс тасалбар авах боломжтой.
Фэйсбүүк эвент
Тасалбар авах
Холбоо барих утас: 77001981, 98113630


Нийтлэлийг бичсэн: Н.Халиунаа

33488   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.