Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   12 сарын 21, 2017

Шинэ жилээр өгөх 10 бэлэгний санаа

Шинэ жилийн баярын хамгийн сайхан нь таны хувьд юу вэ? Өгөхийг тэсэн ядан хүлээсэн тэр л бэлгээ хайртай хүмүүстээ өгөөд тэднийхээ инээмсэглэхийг харах тэр мөч хамгаас жаргалтай байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү онцгой мөчийг тань төгс байлгах гайхалтай бэлгийн санаануудыг танилцуулья.

1. "SHISEIDO" бРЭНДИЙН АРЬСНЫ ДАРХЛАА СЭРГЭЭГЧ

Гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх нь хайртай хүндээ анхаарал халамж тавьж буйн илэрхийлэл юм. Тэр тусмаа Японы арьс арчилгааны Shiseido брэндийн 20 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд арьсанд өөрөө өөрийгөө хамгаалах чадварыг нь буцаан олгосон бүтээгдэхүүн болох арьсны дархлаа сэргээгч "Ultimune Power Infusing Concentrate" серум болон зовхины эргэн тойрны арьсны дархлааг сайжруулах зовхины серумыг хайртай ханьдаа, ээждээ бэлэглэвэл хамгийн ихээр баярлах нь гарцаагүй юм.

Үнэ: 272’000₮ /Багцаараа 320’000₮-өөс хямдраад/
Дэлгэрэнгүйг: Shiseido Mongolia

2. "MY BURBERRY BLUSH" ТАНСАГ ҮНЭРТЭН

Burberry брэндийн 2017 онд худалдаанд гарсан, цэцэгсийн сэнгэнэсэн үнэрийг өөртөө шингээсэн энэхүү гайхалтай үнэртэн нь сэтгэл санааг сэргээж яг л цэцэрлэгт хүрээлэнд буй мэт цэвэр агаарыг хайртай хүнд тань бэлэглэх ба бүсгүй хүн бүрийн сэтгэл догдлон авах бэлэгт яах аргагүй орно гэдэгт итгэлтэй байна.

Үнэ: 151’920₮ /189’900₮-өөс хямдраад-30ml/
Дэлгэрэнгүйг: Бишрэлт Их Дэлгүүр

3. Монаккогийн тансаг сувдны "Misaki" брэндийн сувдан гоёл

Эрт дээр үеэс Сувдан гоёл нь охид бүсгүйчүүдийн эрхэмсэг илэрхийлэл байсаар ирсэн. Монаккогийн Misaki брэнд нь сувдны классик хэв маягыг эвдэн өөр түвшинд хэрэглэгчдэд харуулж чадсанаараа онцлогтой.Бусдаас онцгой, хараа булаам харагдуулах шинэ загварын сувдан гоёлуудаас өөрийн хайртай хүндээ сонголтоо хийгээрэй.

Үнэ: 803’840₮ /1’004’800₮-өөс хямдраад/
Дэлгэрэнгүйг: Misaki Mongolia

4. "Mr Burberry" үнэртний сет

Ажил хэрэгч, өөртөө итгэлтэй их хотын залуу болгон сүрчигийг маш их голчилч анхаарч сонгодог болсон. Та хайртдаа хэрхэн, юу авахаа мэдэхгүй байвал хамгийн оновчтой сонголт бол үнэртэй ус юм. Тэр дундаа дэлхийд алдартай брэндийн тухайн оны сүрчиг болох Burberry брэндийнMr Burberry амтлагч модлог ангилалын сүрчгийн сет нь аав, ах, хайртдаа сонгох хамгийн гайхалтай бэлэг байх болно.

Үнэ: 251’000₮ /279’900₮-өөс хямдраад (Mr Burberry EDT-100ml & Deodorant Stick-75g)/
Дэлгэрэнгүйг: Бишрэлт Их Дэлгүүр

5. "Sisley" брэндийн шинэ коллекц /For her/

Хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай бүсгүйчүүдийн илэрхийлэл болсон SISLEY брэндийнFW2017 цоо шинэ коллекцоос ээлжит бэлгийн санаагаа танилцуулж байна. Ажил хэрэгч болон үдшийн, өдөр тутмын гээд л байнга хувцаслалтын стилээ өөрчилж, хувьсан өөрчлөгдөх дуртай бүсгүйчүүдэд SISLEY брэндийн бүрдүүлсэн дээрх имидж гарцаагүй таалагдана гэж найдаж байна.

Үнэ: Жакет 337’900₮, Юбка 252’900₮, Цамц 195’900₮
Дэлгэрэнгүйг: Sisley Mongolia

6. "Shiseido" брэндийн Залуу арьсны ЦОО ШИНЭ багц

Shiseido брэндийн WASO залуу арьсны багц нь Японы уламжлалт эрүүл хоолны философоос санаа аван бүтээгдсэн ба бүх найрлагуудыг ургамлын үндсэн шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр нарийн технологиор гарган авсан. Мөн эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүс хэрэглэх боломжтой тул та хайртай хүүдээ, эсвэл охиндоо ч бэлэглэхэд тохиромжтой юм.

Үнэ: 328'950₮ /387’000₮-өөс хямдраад/
Дэлгэрэнгүйг: Shiseido Mongolia

7. "Versace" Bright Crystal үнэртэн

Италийн загварын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг болох Versace брэндээс 2006 онд гаргасан Bright Crystal үнэртэн нь жимслэг цэцэгс ангиллын сүрчиг бөгөөд дэлхий даяар олон сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж, үнэртэнд дурлагсдын цуглуулганд зайлшгүй багтсаар ирсэн. Шинэ жилийн үдшийг тань онцгой болгож, хайртай эмэгтэйг тань маш ихээр баярлуулах хамгийн нандин бэлэг Bright Crystal үнэртэн байх болно.

Үнэ: 148’720₮ /185’900₮-өөс хямдраад-50ml/
Дэлгэрэнгүйг: Бишрэлт Их Дэлгүүр

8. "Sisley" брэндийн шинэ коллекц /For him/

Шинэ үеийн залуус эд хөрөнгө гэхээсээ илүү адал явдал, амьдралын туршлага эрэлхийлэх болсон. Ямар нэгэн дүрэмд баригдахыг хүсдэггүй, хором бүрийг сонирхолтой өнгөрөөхийг хүсдэг шинэ мянганыхан өөрсдийнх нь хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх өвөрмөц дизайнтай, чанартай хувцас сонгодог болсон ба та хүүдээ, эсвэл хайртдаа Sisley брэндээс сонголт хийж шинэ жилийн нандин мөчийг нь бэлэглээрэй.

Үнэ: Пиджак 535’900₮, Кет 202’900₮, Зангиа 82’900₮, Цамц 139’900₮, Жинс 224’900₮
Дэлгэрэнгүйг: Sisley Mongolia

9. "Montblanc" брэндийн тансаг цуглуулга /For him/ 

Montblanc брэндийн уран дархчууд тансаг зэрэглэлийн үзэг, цаг, үнэт эдлэл, арьсан эдлэлээ бүтээхдээ эд эс бүрийг нь гар ажиллагаагаар хийж, алт, мөнгө, титан, алмаз зэрэг хамгийн үнэ цэнэтэй эрдэнийн эдээр урлаж, 110 жилийн түүхтэй өв соёлоо шингээн бүтээдэг.Амжилттай яваа, ажил хэрэгч эр хүнд сайн чанарын үзэг, хэтэвч зэрэг хамгийн чухал нэр төрийн баталгаа болдог. Та хайртдаа, эсвэл аавдаа дээд зэргийн чанартай, тансаг бэлэг хайж байгаа бол Montblanc брэндийн үзэг болон арьсан эдлэл, хэрэглэлүүд гарцаагүй хэзээд үнэ цэнээ алдахгүй, эрхэм сонголт байна гэдэгт итгэлтэй байна.

Үнэ: Meisterstück Selection UNICEF 6cc Хэтэвч: 800’000₮
Meisterstück UNICEF Resin Le Grand Үзэг: 2’080’000₮
MeisterstückUNICEF Solitaire-Le-Grand Үзэг: 4’455’000₮
UNICEF blue, 50-ml Бэх: 105’000₮
Ханцуйны чагтан товч: 688’000₮
Дэлгэрэнгүйг: Montblanc Mongolia

10. "Montblanc" брэндийн дэвтэр ба бэх /For her/

Ажил хэргийн уулзалт, томилолтоор явах зэрэг үед үнэ цэнэтэй харагдах, байр суурийг тань илтгэх чанартай дэвтэр чухал гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл Montblanc брэндийн урчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн, тансаг хийцийн улаан өнгийн дэвтрийг улаан бэхийн хамт хайртай бүсгүй эсвэл ээждээ бэлэглэж болох юм.

Үнэ: Дэвтэр 90x140 mm: 125’000₮Улаан өнгийн Бэх 26’000₮
Дэлгэрэнгүйг: Montblanc Mongolia

Та дээрх бүх бэлгүүдийг Бишрэлт Их Дэлгүүр, Бишрэлт Бьютигийн салбарууд болон Shiseido, Sisley брэндийн салбар дэлгүүрүүд, Montblanc брэндийн boutique-ээс худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах фэйсбүүк хуудаснуудаас аваарай:

Бишрэлт их дэлгүүр
Shiseido Mongolia
Sisley Mongolia
Misaki Mongolia
Montblanc Mongolia

Утас: 70128977

23428   2


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.