Мэдүүштэй   12 сарын 21, 2017

National Geographic: 2017 оны шилдэг гэрэл зургууд

Дэлхийд алдартай National Geographic сэтгүүл 2017 оны шилдэг гэрэл зургын цомгоо саяхан дэлгэлээ. Сэтгүүлд хэвлэгдсэн энэ оны нийт 2 сая гаруй зургуудаас 112 ялгаатай түүхийг өгүүлэх 88 зурагчны хөдөлмөр шингэсэн 57-хон зургийг онцолжээ. Эдгээрээс бид 15-ыг сонгон авч өнөөдрийн "Мэдүүштэй" булангаараа та бүхэнд хүргэж байна.

1. гэрэл зурагчин - Томас песчак

Мексикийн Сан Игнасиогийн арлын ойролцоо авсан энэхүү гэрэл зурган дээр нэгэн жуулчин саарал халимыг илэхээр гараа сунгаж буй харагдана. Урьд өмнө олон хүмүүсийг айдаст автуулдаг байсан эдгээр амьтад одоо арлын нэгээхэн хэсэг болж эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулагчид болсон аж.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

2. гэрэл зурагчин - рЕНАН ОЗТУРК

Гималайн нурууны өндөрт орших онцгой бүтэцтэй зөгийн бал бүхий үүрийг авахын тулд Маули Дан хэмээх Непал эрийн дээш мацаж буй дүрс онцлох зургийн нэгээр тодорчээ. Шатаасан өвсний утаа зөгийнүүдийг төөрүүлж түүнийг хатгахаас бага ч болтугай сэргийлдэг байна. Хагас кг нь 60-80 долларын үнэтэй энэхүү зөгийн балыг авах замд нэг л буруу гишгэвэл үхэх эрсдэлтэй.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

3. гэрэл зурагчин - эми тонсинг

Бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот хэмээн алдаршсан Энэтхэгийн Вриндаван дахь асрах газарт энэхүү зургийг буулгажээ. Баруун талд суух Лалита хэмээх эмэгтэй нэгэн цагт бэлэвсэн эмэгтэйчүүдийн заавал өмсөх ёстой байсан цагаан ороолтыг зүүж үсээ хуссан харагдана. Харин зүүн талд залуухан бэлэвсэн эмэгтэй Ранжана уламжлалт байдалд үл баригдсан байдалтай зогсох аж.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

4. гэрэл зурагчин - эми витали

Кени улсад байрлах амьтдын асрах газарт өнчин зааны зулзагануудыг хооллож буй нь. Нутгийн ард иргэд энэхүү газрыг өнгөрсөн жил байгуулсан бөгөөд эдгээр бяцхан амьтдыг тэнхрүүлсний дараагаар эргэж зэрлэг байгальд нь буцаах зорилготой аж.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

5. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - роберт кларк

Өндөр нь анааштай ойролцоо, далавч нь F-16 байлдааны онгоцтой дөхөж очихуйц "Quetzalcoatlus northropi" нь дэлхий дээр оршиж байсан хамгийн том жигүүртэн амьтдын нэг юм. Зурган дээрх түүний бодит хэмжээгээр хийсэн моделийг Кувейтийн соёлын төвд байрлуулах аж.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

6. гэрэл зурагчин - андреа брюс 

Зурагт 2016 оны 10 сард Гайтиг дайрсан хар салхины дараагаар гэрээс нь үлдсэн нурангийг 85 настай Роуз Дена цэвэрлэж буй харагдана.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

7. гэрэл зурагчин - томас песчак

Фернандина арал дээрх далайн игуана гүрвэлүүд дэргэд нь үхсэн харагдах игуанагийн цогцсыг тоох ч үгүй шинжтэй байх аж. Эдгээр амьтдын гол хоол тэжээл нь бүлээн усанд тэсдэггүй далайн замаг тул дэлхийн дулаарлын хор уршигт нэрвэгдэх хамгийн эхний төрөл зүйлийн нэг юм.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

8. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - сирил жазбек

Хүүхдүүддээ компьютерын талаар заах гэсэн эдгээр эмэгтэйчүүд Найробийн нэгэн ангид цугларч таблет хэрхэн ашиглахыг сурч байгаа аж. Хиймэл дагуулын тусламжтай интернетэд холбогддог эдгээр таблет нь мэдлэг олгох програмуудтай очсон бөгөөд Африкийн алслагдсан бүсүүдэд технологийн хөгжил, дэвшил нэвтэрч байгаагийн тод илрэл юм.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

9. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - уиллиам даниелс

2016 онд Ангол улсыг чичрэг өвчний халдвар нөмрөн авсан бөгөөд эмнэлгийн ажилчид тэдэнд байсан хомс нөөцийг ашиглан 350,000 гаруй оршин суугчдыг вакцинжуулах шаардлагатай байв. Ийнхүү ачааны машины ард өөрсдийн клиникийг үүсгэн үйлчилгээ үзүүлж байгааг зурагчин буулгаж авжээ.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

10. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - лаурент баллеста

Бяцхан далайн хав камерийг сонирхон ойртож ирж буй нь. Далайн биологич Пиеррегийн хэлж буйгаар энэ нь түүний анхны сэлэлт байх магадлалтай аж.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

11. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - макс агилера-хелвэг

Зурган дээрх бүсгүй ажил дээрээ бэртэл авсны улмаас өвчин намдаах эм ууж эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг герионд донтоход хүргэсэн аж. Өнгөрсөн жил түүнийг Сиатлын хурдны замын доор байрлах орон гэргүй хүмүүсийн түр байрлах газарт амьдарч байхад нь энэхүү зургийг даржээ.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

12. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - диане күк, лен женшэл

Зурган дээрх модыг Энэтхэгийн ард түмэн Шитала бурхны хувирсан дүр хэмээн үзэх бөгөөд бүхий л өвчин, зовлонг анагаах чадвартай хэмээн итгэдэг аж. Модыг хувцаслаж, бурхны алчуур хүртэл зүүлгэжээ.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

13. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - мухаммед мухейсэн

16 настай Хамид хүү Сербийн нэгэн орхигдсон газарт хоол хийж байгаа нь. Серб дахь ЮНИСЕФ-ийн төлөөлөгч Мишел эдгээр хүүхдүүдийг аюултай газруудаар хэсэн тэнэхийн оронд дүрвэгсдийн хорогдох газарт амьдраасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

14. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - евгения арбугаева

Хөшгөөр даашинз хийж, цаасан титэм зүүсэн Кристина охин Хар тэнгис орчим байрлах туйлын уугуул иргэд болох Ненэй хүмүүсийн хувьд "тундрийн гүнж" юм. Зун түүнийг сургуулиас нь нутаг сэлгэн нүүж буй Ненэй хүмүүсийн байгаа газарт нисдэг тэргээр хүргэж өгдөг учраас түүний хамгийн дуртай улирал аж.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

15. ГЭРЭЛ ЗУРАГЧИН - девид гутенфелдэр

Өмнөд Солонгосын цэргүүд болон жуулчдыг "Цэрэггүй бүс"-тэй хамгийн ойр орших галт тэрэгний буудал руу хүргэж өгч байгаа нь. Кабин бүр энх тайван, хайр гэх мэт итгэл найдварыг бусдад өгөх зорилготой нэртэй аж.

Зураг орсон нийтлэлийг бүрэн эхээр

8307   0


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.