Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 15, 2017

Нью Йорк Таймсын бестселлер номын нээлт: "Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл"

Шог зураач, зохиолч Жефф Киннигийн алдарт бүтээл, 52 орны хэл дээр хөрвүүлэгдээд буй “Diary of Wimpy kid” буюу “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зохиолыг "Цэнхэр гүзээлзгэнэ" компаниас албан ёсны эрхтэйгээр монгол хэлээр гаргахад бэлэн болжээ.
2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью Иорк Таймсын бестселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй энэ гайхалтай цувралыг "Цэнхэр гүзээлзгэнэ" компани монгол ба англи хувилбарыг зэрэгцүүлсэн байдлаар хэвлэсэн бөгөөд маргааш буюу 12 сарын 16-нд Төв цэнгэлдэхийн дэргэдэх "Наадам центер"-ийн хоёр давхарт байрлах "Дүрсгүй навч" хүүхдийн хөгжлийн дэлгүүрт 11 цагаас нээлтээ хийх гэж байгаа аж. Хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх туслах энэ номыг та үр хүүхэд, дүү нартаа шинэ жилийн бэлэг болгон өгөөрэй.

"ДҮРСГҮЙ ЖААЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ" НОМЫН ТУХАЙ

Энэ цуврал нь зохиолч Жефф Кинниг алдрын оргилд хүргэсэн юм. Түүнийг 2009 онд Тайм сэтгүүл "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ий нэгээр нэрлэж байв. Тэрээр мөн Тайм сэтгүүлээс тодруулсан шилдэг 50 вэбсайтын нэг Poptropica-ийн бүтээгч билээ.

1998 онд тэр өөрийн амьдралын талаар зурагт түүх бичдэг Грег Хефлей хэмээх хүүхдийн дүрийг бодож олжээ. Улмаар 2004 онд FunBrain вэбсайт энэхүү номын онлайн хувилбарыг анх нийтэлсэн нь дороо алдаршиж, 2007 он гэхэд сард 20 сая хандалт авдаг болжээ. Удалгүй зохиогч уншигчдынхаа хэвлэмэл ном болгох хүсэлтийг гүйцэлдүүлж, 2007 онд номоо хэвлүүлсэн юм. Энэ хүртэл тэрээр номон дээрээ 8 жил ажиллажээ.

Хөвгүүд өдрийн тэмдэглэл бичдэг гэж үү?

Хичээлийн жил эхэлж, Грег Хефлей дунд сургуульд ордог. Өөрөөс нь өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. Эхний ботид Грегийн найз Роули сургуульдаа алдарших ба тэр найзынхаа нэр хүндийг ашиглахыг янз бүрээр оролдох ч энэ нь тэдний нөхөрлөлийг шалгадаг.

Зохиогч энэ түүхээрээ хүүхэд байх сорилтыг даван туулж буй шинэ төрлийн "баатар"-ыг гаргаж ирэхийг зорьжээ.

НОМЫН НЭЭЛТ

Номын нээлт маргааш буюу 12 сарын 16-нд Наадам центрийн 2 давхар дахь"Дүрсгүй навч" хүүхдийн хөгжлийн дэлгүүрт болно.
Энэ үеэр та цувралын эхний 2 номыг худалдан авах, мөн 3, 4-р ботиудыг хямдралтай үнээр урьдчилан захиалах боломжтой юм.

"Diary of a Wimpy Kid Mongolia" албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Diary.of.a.wimpy.kid.53/

13825   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.