#Random   12 сарын 01, 2017

UNREAD AWARDS 2017: Стартап хөдөлгөөний шилдгүүдийг алдаршуулах нь

Шилдэг үүсгэн байгуулагч

Өөрийн бизнесээ амжилттай үүсгэн байгуулж, зах зээлд үлгэрлэн яваа шилдэг энтрепренер, үүсгэн байгуулагчдыг бид онцолж байна. Өнгөрсөн жил "Болор Толь"-ийг үүсгэн байгуулагч С.Бадрал шилдгээр нэрлэгдэж байсан билээ.

1. С.Дөлмандах
2. Д.Хулан
3. Ж.Энхжаргалан
4. Ч.Янжиндулам & Ч.Нямханд

Шилдэг стартап

Цаг хугацаатай уралдан улам өргөжин тэлсээр буй гарааны бизнесийн экосистемд тэргүүлэгч шилдэг стартапуудыг бид онцоллоо. Өнгөрсөн жилийн шилдэг стартапаар Lhamour тодорч байсан билээ.

1. UB Passport
2. Naad
3. Woovoo
4. Tagtaa Publishing

Шилдэг апп

Монгол залуусын хөгжүүлсэн ухаалаг утасны аппликэйшнүүдээс хамгийн онцлох, хамгийн шилдгийг нь бид нэрлэж байна. Хамгийн шинэлэг шийдлүүдтэй, онцлох зах зээлүүд дээр өрсөлдөж буйгаас гадна тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээр нь бид шүүлтүүр хийлээ.

1. Lendmn
2. Onefit
3. Songo
4. Uyach

Шилдэг эвент

Энэ жилээс эхлэн Unread Awards-д шинээр нэмэгдсэн төрөл бол "Шилдэг эвент". Бид залуучууд руу чиглэсэн, илүү сайн зохион байгуулалттайгаар шинэлэг хэлбэрээр явагдсан арга хэмжээнүүдийг онцолж байна.

1. TEDxUlaanbaatar
2. Hack UB
3. Хөрөнгө Оруулагч Үндэстэн
4. Startup Weekend: Women's Edition

Шалгаруулалтын журам

Өнгөрсөн жилээс эхлэн олгогдож буй Unread Awards шагналын эздийг бизнес, технологийн сэдвээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид саналаа өгдөг. Сэтгүүлчдийн санал өгсөн байдлыг ил тод зарладаг нь нээлттэй, шударга байдлыг хангаж байгаа явдал хэмээн бид итгэж байгаа билээ. 2016 онд нийт 16 сэтгүүлч санал өгч байсан билээ.

2016 оны Unread Awards-ийн шилдгүүдтэй танилцах

10082   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.