Мэдүүштэй   11 сарын 30, 2017

Unplug 2017-ийн хүндэт зочдыг танилцуулах нь: Шинэ үеийн манлайлагчдыг нэгтгэсэн "Утга учиртай хэлэлцүүлэг"

12-р сарын 02-нд болох Unplug 2017 арга хэмжээний хэлэлцүүлгийн хүндэт зочдыг танилцуулж байна. Бизнесийн салбарын лидерүүд, тоглоомын дүрмийг өөрчлөгчид нэгэн тайзнаа чуулж, сурч хөгжих хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд үзэл бодол, үнэт туршлагаа хуваалцаж, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэн урам зоригоор тэтгэх болно. 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №1: ЭНТРЕПРЕНЕР СЭТГЭЛГЭЭ ЭХЛЭЛ ЦЭГ МӨН ҮҮ?

Хэлэлцүүлгийн тухай:

Хүн бүр төрөлхийн энтрепренер байдаг уу? Эсвэл энэ нь олдмол чанар уу? Бизнест амжилт гаргах гол нөхцөлүүд юу? Өрсөлдөх давуу, эрсдэлийг үүрэх зориг, дасан зохицох чадвар, боломжийг шүүрэх овсгоо, энэ бүхэн хангалттай юу? Чадвараас гадна тухайн хүний сэтгэлгээ, сэтгэл зүйд гол учир байна уу? Бидний нүүдэлчин уламжлал энтрепренер шинжийг тэтгэдэг үү? Ер нь Монгол Улс энтрепренер үндэстэн болж чадах уу? Эдгээр асуудлуудад энэ хэлэлцүүлэг хариулт өгөх болно.

Хэлэлцүүлгийн зочид:

Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч Б.Одсүрэн
Мон Бэйкери ХХК, Tous Les Jours Mongolia-ийн үүсгэн байгуулагч Д.Ариунбат
Хуур Мюзик Группийн үүсгэн байгуулагч С.Дөлмандах
SPS телевизийг үүсгэн байгуулагч, Microsoft Mongolia-ийн бизнес хөгжлийн захирал Н.Наранбат

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №2: БАЙГУУЛЛАГА/КОМПАНИД ИННОВАЦИЙН ДНХ-Г СУУЛГАХ НЬ

Хэлэлцүүлгийн тухай:

Ямар ч гарааны компани яваандаа дунд, том хэмжээний компани болдог. Тэгвэл эдгээр байгууллагууд хэрхэн шинийг санаачилдаг вэ? Энтрепренер сэтгэлгээний дараагийн шат бол инноваци хийх явдал. Байгууллагуудын том жижгийн хэмжээ нь инновацилаг байдалд нь хэрхэн нөлөөлдөг бол? Байгууллагын доторх энтрепренерүүд буюу интрапренерүүдийг хэрхэн бий болгож, тэтгэх хэрэгтэй вэ? Шинэ санаачилгыг дэмжсэн, ажилтнуудаа хөхиүлэн дэмждэг байгууллагын соёлыг хэрхэн бүрдүүлэх вэ? Эдгээр асуултуудад энэ хэлэлцүүлэг хариулт өгөх болно.

Хэлэлцүүлгийн зочид:

Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан
Юнител Группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат
Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  №3: ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ ЗАГВАР

Хэлэлцүүлгийн тухай:

Энтрепренер сэтгэлгээтэй байгаад, инноваци хийж чадвал дараагийн шат нь юу вэ? Монгол бизнес дэлхийн зах зээлд гарахын тулд ямар бодлого, бизнесийн моделийг барих хэрэгтэй вэ? Эхлээд заавал дотооддоо амжилт олох ёстой юу? Шууд гадаад зах зээлийг чиглэх боломжтой юу? Бидний өрсөлдөх давуу тал юу вэ? Энэ давуу талаа "чулуу болгох"-ын тулд ямар алхмуудыг хийх ёстой вэ? Эдгээр асуултуудад энэ хэлэлцүүлэг хариулт өгөх болно.

Хэлэлцүүлгийн зочид:

LendMN, Aнд Глобал ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар
Говь ХК-ийн гадаад худалдааны газрын захирал Л.Ариун
Woovoo app-ийг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр
Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан

UNPLUG 2017-Д БҮРТГҮҮЛЭХ

Та манай арга хэмжээнд бүртгүүлж амжаагүй бол дараах холбоосоор суудлаа захиалаарай: https://tix.mn/entertainment/detail?no=415

Бүртгэлтэй холбоотой лавлах зүйлсийг: 9982 9511, 9954 3057, 9911 8236

15493   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.