Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   11 сарын 23, 2017

Мэдүүштэй: Tix.mn - Тасалбар захиалах улам л хялбар боллоо + Unplug 2017-д бүртгүүлэх нь

Өнөөдрийн нийтлэлээр нэгэн шинэ вэб/aпп-ийг танилцуулж байна. Энэ бол онлайнаар төрөл бүрийн үзвэр, арга хэмжээний тасалбарыг борлуулах Tix.mn юм. Та бүхэн уян хатан нөхцөл, вэб апп-ийн хослол, онцгой санал зэргээрээ ялгарах энэхүү шинэ платформтой танилцахын зэрэгцээ Unplug 2017-ийн тасалбарыг хэрхэн захиалах талаар мэдээлэл аваарай.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үзвэр үйлчилгээ, арга хэмжээний тасалбарыг биеэр очиж авдаг цаг өнгөрөөд байгаа билээ. Интернэт байхад л онлайнаар хүссэн тасалбараа захиалах боломж хэдийнэ бүрдсэн. Манайд онлайн тасалбар борлуулалтын үйлчилгээ эхлээд удаагүй энэ үед тус салбарт шинэ тоглогч гарч ирж байгаа нь хэрэглэгчдэд хожоотой байх нь гарцаагүй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Tix.mn нь нэг цэгээс урлаг, спорт, конференц зэрэг бүх л төрлийн үзвэр үйлчилгээний тасалбарыг захиалж болно. Тэд зохион байгуулагчдад төдийгүй худалдан авагчдад илүү уян хатан, ашигтай нөхцөлийг санал болгож байгаа аж.
Үүнээс гадна Tix.mn-ийн нэг гол онцлог бол вэбтэйгээ хавсарсан гар утасны аппликэйшнтэй анхны борлуулагч болжээ.

Мөн хэрэглэгчийн удирдлагын хэсгээ тун боловсронгуй болгох төлөвлөгөөтэйгээ бидэнд дуулгасан юм. Тэд одоо байгаа Tix.mn-ийг төслийн нэгдүгээр шатандаа яваа, цаашид 3 шат болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй гэнэ.

UNPLUG 2017-ИЙН ТАСАЛБАР ЗАХИАЛАХ

Бид энэ жилийн Unplug-ийн тасалбараа Tix.mn-ээр борлуулж, тус платформын анхны үйлчлүүлэгчдийн нэг болоод байгаа юм.

Тасалбар авахын тулд эхлээд Tix.mn сайтад имэйлээрээ бүртгүүлэх, эсвэл фэйсбүүкийн мэдээллээрээ бүртгүүлэх ёстой. Үүний дараа үзвэрийн цагийг сонгон "Билет захиалах" товч идэвхжингүүт цааш дарж ороод суудлаа сонгоно. Нэг удаа дээд тал нь 10 билет захих боломжтой бөгөөд суудал сонгоод төлбөр хийгээгүй байсан ч 30 минут хадгалагдах аж.

Төлбөрөө Голомт, Төрийн банк, Хас, Худалдаа Хөгжлийн Банкны картуудаар төлж болно. Түүнчлэн QPay үйлчилгээгээр QR код уншуулан төлж болох тул та бусад банкны картгүй гэж санаа зовох хэрэггүй. Жишээ нь Хаан банкны аппликэйшнтэй бол та QPay ашиглан төлбөрөө хялбархан шилжүүлэх боломжтой.

Нэг зүйлийг сануулахад, картаар төлбөр хийж болохгүй байвал таны E-Pin код идэвхжээгүй байх магадлалтай. Тус кодыг хэрхэн идэвхжүүлэх талаар эндээс уншаарай: https://tix.mn/help

Unplug 2017-ийн тасалбарыг захиалахдаа та дараах холбоосоор ороорой: https://tix.mn/entertainment/detail?no=415

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Tix.mn хэдхэн хоногийн өмнө нээгдсэн тул одоогоор цөөн үзвэр, арга хэмжээний тасалбар борлуулагдаж байгаа. Зарим нэг функц нь ч идэвхжээгүй харагдсан. Гэхдээ үзвэрийн тоог нэмэх, сайтдаа шаардлагатай нэмэлтүүдийг хөгжүүлэхээр тэд шаргуу ажиллаж байгаа юм билээ. Хэрэглэгч та бүхэн ч тэдэнд санал сэтгэгдлээ хэлж, бүтээгдэхүүнээ илүү сайжруулахад нь хувь нэмрээ оруулаарай.

Татаж авах

13852   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.