Манай ээлжит дугаарт хөтлөгч Наги подкастын идэвхтэй сонсогчдын нэг, мэдээллийн технологийн "Эмпасофт" компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэгийг урьж Emotional Intellingence номын тухай ярилцлаа. Энэ ном бол өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах чадварыг илтгэдэг EQ хэмээх ойлголтыг олон нийтэд анх дэлгэрэнгүй танилцуулсан бүтээл юм. Хувь хүний оюуны чадамжийг зөвхөн IQ-гаар илэрхийлдэг байсан цагийг улирааж, ухаантай байх тухай ойлголтод цоо шинэ хэмжүүрийг гаргаж ирсэн жинтэй бүтээл гэж хэлж болно. Ингээд орчин цагт ажил амьдралдаа амжилт гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг EQ-ийн талаар илүү сайн танин мэдэцгээе.
НОМЫН ТУХАЙ
Даниэл Голман энэхүү номыг бичих үедээ Нью Йорк Таймс-д шинжлэх ухааны сурвалжлагч байжээ. 1995 онд бичсэн, өнөөдөр танилцуулж буй энэ ном амжилтын үүдийг түүнд нээж, үүнээс хойш бичсэн номууд нь байнга бестселлер болох болсон юм. Хэвлэлийн мэдээллийн салбарт амжилттай ажиллаж, олон зуун нийтлэл бичсэн түүнд Америкийн Сэтгэлзүйн Холбооноос Lifetime award шагналыг хүртээж байжээ. Мөн хоёр ч удаа алдартПулитцерийн шагналд нэр дэвшиж байсан нэгэн юм.
Тэрээр 1990 онд Жон Мэйер, Питер Саловей хэмээх хоёр сэтгэл зүйчийн emotional intellingence гэх ойлголтыг томьёолсон судалгааны бэсрэг нийтлэлийг олж үзээд, түгээн дэлгэрүүлэх ёстой санаа байна гэж итгэжээ. Энэ үед IQ хүний оюуны чадамжийг илтгэх гол үзүүлэлт байлаа. Улмаар зохиогч хувь хүний амжилтын шалтгааныг цоо шинээр харах нөхцөлийг бүрдүүлэх энэ ойлголтыг илүү лавшруулан судалж, бидний тархинд сэтгэл хөдлөлүүд хэрхэн бүрэлдэж, бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг дэлгэрүүлэн энэхүү номоо бичжээ.
Ном гарсан даруйдаа л бестселлер болж, EQ хэмээх ойлголт хурдтай түгэн дэлгэрэв. Улмаар боловсролын байгууллагууд EQ-г сургалтын хөтөлбөрүүддээ оруулж эхэлсэн байдаг. 2002 онд ЮНЕСКО нэг ёсондоо EQ-г илэрхийлж буй social and emotional learning (SEL)-ийг дэлгэрүүлэх дэлхийн дахины санаачилгыг дэвшүүлж, сургалтад хэрэглэх 10 үндсэн зарчмыг 140 орны боловсролын яамдад илгээж байжээ.
Даниэл Голман
Номонд EQ гэж юу болохыг өөрийгөө мэдрэх, өөрийгөө удирдах, өөрийгөө хурцлах, бусдыг ойлгох, бусадтай харилцах гэсэн 5 шинжээр тайлбарладаг. Подкастыг сонсонгоо эдгээр 5 шинж өөрт тань ямар хэмжээгээр байгаа, аль шинжээ илүү хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг бодоод үзвэл сонирхолтой үр дүн гарч мэдэх юм шүү.
EQ нь амьдралд хэрхэн илэрч гарч ирдгийг зохиогч гэр бүлийн харилцаа, бизнес ба манлайлал, анагаах ухаан гэсэн гурван салбарт харуулж, олон сонирхолтой жишээ дагалдуулсан байна.
Жишээ нь, эмэгтэй хүний EQ үзүүлэлт эрэгтэй хүнийхээс илүү байдаг гэх сонирхолтой дүгнэлтүүд бий. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх арга барилаас үүддэг байна. Хүүхдүүдийг багаас нь EQ сайтай болгохын тулд хэрхэн өсгөх вэ гэдгийг мөн номонд дэлгэрэнгүй өгүүлдэг. Хосууд маргасан үед асуудлаа хэрхэн зохицуулах вэ, юун дээр анхаарах вэ гэдгийг зөвлөсөн нь ч тун сонирхолтой.
Тэгвэл EQ нь бизнесийн салбарт чухал үзүүлэлт болон хөгжиж байгаа юм. Хуучин цагт өөрөө шийдвэр гаргадаг, түрэмгий маягийн зан чанар нь лидер хүний шинж гэж үнэлэгддэг байсан бол сүүлийн хоёр арваны хугацаанд өөрийгөө болон бусдыг мэдэрч ойлгож, бусдыгаа уриалж идэвхжүүлж чаддаг, хамтын ажиллагааг эрэлхийлдэг лидерүүд илүү үнэлэгддэг болж байна. Үүнийг илтгэх мэт The Harvard Business Review сэтгүүлээс EQ-г "хуучныг эвдсэн нээлт хийсэн санаа" хэмээн тухайн арваны бизнест хамгийн гүнзгий нөлөө үзүүлсэн ойлголтуудын нэг болгон үнэлжээ.
Түүнчлэн EQ нь хүний дархлаатай холбоотой байдаг, хүний EQ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлсэн нь сонирхол татна. Ингээд IQ-аас ч илүү чухал байж магадгүй гэгдэж буй EQ хэмээх ойлголтыг танилцуулсан, сэтгэл зүйн салбарын хамгийн даацтай бүтээлүүдийн нэгийг сонсоцгооё.
ПОДКАСТ СОНСОХ
Энд дарж сонсох: Emotional Intelligence #19
iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.
Z Zochin 2017.12.21 104.50.234.104
Ih goy podcast baina. Nomiig huranguilan ih goy hun oilgomjtoi yarij baina. Hotlogch ih zov zalaad hoyulaa goy yarilaa. Sonsohod ih amar bailaa. Saihan bailaa. Mergejiliin bainooo. Amjilt husye!
J Jargalsaikhan 2017.12.14 202.9.40.40
Mash sonirholtoi bailaa. Sonirhon sudlaj bgaa sedveeree heregtei medeeleluud avlaa. ene nom Mongol hel deer hevlegdsen biluu? Bayarllaa bugded n amjilt husie.
N Nyamaagiin Tungalag 2017.11.13 66.181.176.44
Enehuu ugloo nomiin saikhan toim sonsloo. Bayarlalaa. EQ g udirdagcid manlailagcid maani medeesee bilee. Dani ulsiin Parliamentiin gishuuded humuustei yaaz zuv haricah geed setgel zui , filosofiin cigleleer setgel zuic emegtei tuhain sedviin daguu ungo uzemztei goyomsog huvtsasllasan zaluu emegtei setgel zuic filosofc, utga zohiol urlag sudlaac emegtei lekc unshiz helelcuuleg yavuuldag gesen. Nomiin tailbartaa bas bidnii amdrald tohiolddog zishee , hundreliig yaaz shiidej bgaa gadaad dotoodiin turshlagaas yarival bas sonirholtoi bolov uu. Er n internetiin nomiin ene sonirholtoi tailbariig caash n ulam urgojuulz hugzuuleh n mongolcuud bidend tuiliin ih shaardlagatai bna. Uuniig sanaacildan, tailbarlasan humuustee bayarlalaa. Manaid haa saagui burocrat baidal, feodalism, chinges khaanii uieiin baildan daguulal, hucirhiileliig baharhaad bgaa yumuu gemeer baidal ih bna. Medleg medeelel bidniig zuv tiish n handuulahad mash ih nuloolno gedegt itgeltei bna.
L Lili 2017.11.08 139.5.218.212
Unlock Podcast sonsoh durtai nevtruuleg mini boljee. Buur ihiig sonsogchiddoo hurgeerei. Amiilt huseye!
H Hi 2017.11.06 49.199.99.116
goy dugaar boljee. Sonsohod taatai, oilgomjtoi baina. Hotlogch zaluu chihend zoolon, oilgomjtoi, uyangalag yarih yum. Shine zochin zochin l yum daa. Gehdee nom ih taalagdlaa.
k kkkk 2017.11.06 210.255.58.157
Nagi Tegshee 2iin podcast sonsoh durtai, yaria n ih onovchtoi, todorhoi, tovchhon, oilgohod amar bj chaddag. Degi bolon busad unshigch nurshuu, sunjraldsan, sanaagaa zuv helj dugnehdee taaruu sanagdsan. Yariagaa ulam saijruulah bh gej baidaj bna. Yamartai ch goy podcast shu bayarlalaa