#Random   10 сарын 06, 2017

Андройд утасны олгодог 8 давуу тал

Өнгөрсөн сард Apple, Samsung хоёр хамгийн сүүлийн үеийн шилдэг гар утаснуудаа танилцуулсан билээ. Apple нэг зэрэг 3 утас танилцуулсан бол Samsung-ийн Note 8 есдүгээр сарын 15-нд нээлтээ хийсэн юм. Үүнтэй холбогдуулан бид шинэ гар утас сонгоход туслах нийтлэл бэлтгэлээ. iOS, Android утаснууд нь өөр өөрийн онцлог, давуу, сул талуудтай гэдгийг бид мэдэж байгаа бөгөөд өнөөдрийн тухайд андройд гар утасны олгодог боломжуудын тухай хүргэж байна.

1. ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ИЛҮҮ БОЛОМЖТОЙ

Андройд утасны нэг гол давуу тал бол яахын аргагүй өөрийнхөөрөө өөрчлөх боломж юм. Apple-ийн хувьд утсан дээр цаанаас суулгасан аппуудаа устгах боломжгүй гэх мэт асуудлууд гардаг бол андройдын хувьд энэ тал дээр танд хавьгүй илүү эрх чөлөө олгодог. Зөвхөн апп гэлтгүй нүүр зураг, товчлуур, цаашлаад шинээр РОМ буюу системийн бүх мэдээллийг хадгалдаг санах ойг хүртэл солих боломжтой. Зарим хүмүүс утсаа ингэж өөрчлөх шаардлага, хэрэгцээ олон хүнд байдаггүй гэж хэлж магадгүй ч Apple-ийн сүүлд гаргасан виджет болон товчлуураа өөрчлөх зэрэг сонголтуудад олон хүн дурласан нь харагдсан билээ. Зарим утасны хувьд эд ангиа сольж хүртэл болдгийг бас дурдууштай.

2. ЭД АНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Apple уу, Андройд уу? гэсэн маргаан дээр андройдод нэмэх оноо өгөх нэг зүйл бол эд ангийн (hardware) үзүүлэлт юм. Хүмүүс үйлдлийн систем нь ийм тийм гэж гоочилж болох ч илүү сайн, хурдан эд анги бүхий утас гэдэгтэй маргах аргагүй. Дээр нь хямд үнэтэй.

Илүү ойлгомжтой болгохын тулд хамгийн сүүлийн үеийн Apple болон Андройд утсыг харьцуулан авч үзэцгээе.

Дээрх хүснэгтнээс харахад Galaxy Note 8 нь iPhone X-ээс сар гаруйн өмнө гарч байгаа ч эд ангийн үзүүлэлт илүү байна. РАМ, дэлгэцийн нягтрал, камер гэх мэт гар утасны хувьд нэн чухал үзүүлэлтээрээ тэргүүлж байгааг онцлууштай. iPhone X-ын хувьд жингийн хувьд хөнгөхөн хэдий ч энэ нь Note 8 нь хэмжээгээрээ том юм.

3. БАГТААМЖАА НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ

Андройд утасны ихэнх нь мемори оролттой тул багтаамж дүүрэх вий гэсэн айдсаас холуур байж болно. Жишээ нь, та Samsung Galaxy Note 8 барьдаг байлаа гэж бодьё. Тэгвэл 64GB багтаамжтай энэ утсандаа 19$-ын үнэтэй 64GB-ын мемори хийхэд л 128GB-ын нэлээн багтаамжтай утастай болчих нь байна. Харин Apple-ын хувьд багтаамжаа нэмэгдүүлэх боломжийн оронд 100$-ыг төлөөд 16GB-ын багтаамжтай утсаа 32GB эсвэл 64GB болгон солихыг санал болгодог.

4. ВИДЖЕТҮҮД БОЛОН МУЛТИ-ТАСК ХИЙХ БОЛОМЖ

Андройд утасны iOS-оос ялгарах нэг онцлог нь үргэлж "Виджетүүд" байсаар ирсэн билээ. iOS 8-аас эхлэн Apple мөн виджетүүдтэй болсон ч энэ харьцангуй хязгаарлагдмал буюу зөвхөн "notification center"-дээ оруулах боломжтой. Харин андройдын хувьд цаг агаар, цахим шуудан, мессеж гэх мэт энгийн виджетүүдээс эхлээдолон апп-ийн нарийвчилсан виджетүүдтэй.

Андройд мөн олон ажлыг зэрэг хийх бололцоотой гэдгээрээ онцлогтой. Тэр дундаа маш хялбараар буюу дэлгэцний баруун талд байх "multi-tasking" хэсэг дээр даран шинэ ажлын цонх нээж болдог. Энэ функц нь багшийн лекцийн дууг хураангаа тэмдэглэл хөтлөх, Youtube бичлэг үзэнгээ фэйсбүүк ухах гэх мэт олон боломжийг нээж өгдөг юм. Apple-ийн хувьд сүүлд олон үйлдэл зэрэг хийх боломжийг танилцуулсан ч одоохондоо арай түүхий байна гэсэн шүүмжүүдийг араасаа дагуулсан юм.

5. ХЯМД, ОЛДОХОД ХЯЛБАР, НЭГ ТӨРЛИЙН ЦЭНЭГЛЭГЧ

Микро USB цэнэглэгч буюу Андройд утасны цэнэглэгч нь зөвхөн утас гэлтгүй олон төхөөрөмж дээр ашиглагддаг. Цэнэглэгчээ гэртээ мартчихсан уу? Санаа зоволтгүй дээ, нэгэнд нь таарах цэнэглэгч байж л таараа. Харин Apple-ын хувьд "lightning" буюу зөвхөн iPhone, iPad ашигладаг цэнэглэгчтэй билээ. Түүнээс гадна Amazon дээр эдгээр цэнэглэгчийн үнэлгээ нь 5 онооноос 1.5-2 байгаа нь тааруу дүн. "Lightning" цэнэглэгч нь 1mm 19$, 2mm 29$ байна.

6. ФАЙЛ СИСТЕМ 

iPhone-оос комьютер уруу файл шилжүүлмээр байна уу? Тийм бол эхлээд iTunes суулгаад, аккаунт мэдээллээ оруулаад зөвхөн медиа файлуудаа шилжүүлж болно. Харин андройдын хувьд USB комьютер уруугаа холбоход л утасны системийн болон бусад бүх файлууд фолдер хэлбэрээр харагддаг. Эндээс та хүссэнээрээ copy, paste хийгээд явж болно. Сүүлд iPhonе мөн "Files" хэмээх апп гаргасан хэдий ч энэ нь андройд шиг бүхий л файлыг харуулдаггүй байна.

7. ҮЗГЭЭР БИЧИХ БОЛОМЖ

iPad-тай бол Apple Pencil худалдаж аваад дэлгэцэн дээр нь зурж болох ч iPhone-тай үзэг ашиглая гэвэл бараг л сонголтгүй гэж хэлж болно. Мэдээж бичих бололцоотой үзэгнүүд байгаа ч тэдгээр нь таны хуруунаас нэг их сайнгүй тааруу байх нь олонтаа.

Андройдын хувьд энэ нь өөр хэрэг бөгөөд Galaxy Note 8 дээр гэхэд л та зураг зурах, мессеж бичих, тэмдэглэл авах гэх мэт ажлуудыг үзгээ ашиглан хийж болохоос гадна дэлгэцийг нь унтарсан байхад хүртэл эдгээрийг хийх боломжтой аж.

8. ҮНЭ

Хэрвээ iPhone авахыг хүсвэл танд 349$-ын iPhone SE-ээс авхуулаад 999$-ын iPhone X хүртэл найман сонголт бий. iPhone SE-ийг боломжийн үнэтэй гэж хэлж болох ч 349$-аас бага үнээр авч болох Андройд утасны сонголт олон.

Дээр дурдсан iPhone X болон Galaxy Note 8-ын харьцуулалтыг харахад хүртэл үзүүлэлтийн хувьд Note 8 илүү байсан ч 929$ буюу 70$-аар хямд байгаа юм. Note 8 Монголд саяхан нээлтээ хийж, Самсунгийн албан ёсны дэлгүүрүүдээр 2,490,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд ХААН Банк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Хас банкны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах таатай нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Хэрэглэгч ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр сард 207,500 төгрөг төлөөд Galaxy Note8 утастай болох боломжтой. Түүнчлэн Mobicom, Unitel-ийн салбаруудаас мөн авах боломжтой гэсэн шүү.

Самсунгийн Монгол дахь албан ёсны фэйсбүүк хуудас: Samsung Mongolia (Эндээс албан ёсны дэлгүүрүүдийн байршил болон бусад худалдан авах нөхцөлүүдтэй танилцаарай.)

13095   5


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.