Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   09 сарын 19, 2017

Гэр бүлээрээ ашиглавал зохих 4 сонирхолтой апп

Гишүүн бүр нь гар утастай тул орчин цагийн гэр бүл гэдэг нэг нэгэнтэйгээ хэзээ хэзээнээс илүү холбогдох боломжтой болсон. Зөв, тохирох аппаа л олж авч чадвал нөгөөдүүлтэйгээ мэдээлэл хуваалцах, хаана юу хийж явааг нь мэдэх шиг хялбар зүйл үгүй. Өнөөдөр бид эдгээр үүргийг гүйцэтгэж чадах 4 апп-ийг танилцуулж байна.

1. CHOREMONSTER

"Хүүхдүүд тань гэрийн ажил хийхээр хошуурах болно" хэмээх уриатай ChoreMonster апп нь гэрийн ажлуудыг тоглоом болгон хувиргасан аж. Дотроо 2 төрөлтэй ба нэг нь аав ээж нарт, нөгөө нь хүүхдүүдэд зориулсан байна. Аав ээж нар энэхүү аппаар дамжуулж хүүхдүүдэд өгөх ажлын жагсаалтыг тус бүрийнх нь оноо, дуусгах хугацаатай хамт оруулах боломжтой. Харин хүүхдүүд тань даалгавруудыг гүйцэтгэсэн бол оноогоо цуглуулан шагнал авах юм. Шагнал нь онооноос шалтгаалж янз бүр, зайрмагнаас авахуулаад зуслан явах хүртэл байж болно. Түүнчлэн аливаа ажлыг дуусгасны дараа шалгах функцтай тул хэрвээ ажлаа муу хийсэн бол заавал оноо өгөх албагүй.

Мөн илүү сонирхолтой болгох үүднээс явцын дунд янз бүрийн мангасын дүр авах боломжтой болгожээ. Хэрвээ завгүй үедээ ч гэсэн хүүхдээ гэрийн ажлаа хийж байгаа эсэхийг шалгах, тэр бүрт нь урамшуулж явахыг хүсвэл ChoreMonster-ыг хэрэглээд үзээрэй.

Татах: iOS, Android

2. LIFE360

"Хаана явж байна?" Энэ асуултыг бид өдөр тутам гэр бүлийн гишүүдээсээ асуух нь элбэг. Тэгвэл асуухын оронд хариултыг нь утсаа нээгээд шууд хардаг болчихвол амар биш үү?

Life360 хэмээх апп нь гэр бүлийн, дотны хүмүүстэйгээ байршлаа хуваалцах, хоорондоо харилцахад хамгийн тохиромжтой апп юм. Апп-ийг суулгасан хүмүүс хоорондоо нэг "хүрээлэл" үүсгэх бөгөөд үүн доторх бүх хүн бие биенийгээ газрын зураг дээрээс хаана байгааг харах боломжтой. Мөн байнга зочилдог газрууд болох гэр, сургууль, ажил гэх мэтэд "check-in" хийдэг үйлдэлтэй тул таныг тэдгээр газрууд очих бүрт нөгөөдүүл чинь notification хүлээж авах болно. Хүүхэд тань гэр рүүгээ аюулгүй харьсан эсэхэд санаа зовох шаардлагагүй болох нь ээ.

Гэхдээ мэдээж байршлаа хуваалцах эсэхээ та шийднэ. Хүсвэл унтрааж болно. Унтраасан тохиолдолд таны хүрээллийн хүмүүст notification очих тул тэдэнд аюулгүй байгаа гэдгээ урьдчилан мэдэгдэх нь зүйтэй. Нэмж хэлэхэд Life360 нь байршил шаарддаг хэдий ч батэрэй бага иддэг аппуудын нэг аж.

Татах: iOS, Android

3. MEDISAFE

Статистикаас үзэхэд 3 эмийн жор тутмын нэгийг хэзээ ч дагадаггүй аж. Энэ асуудлыг Medisafe шийдэх болно. Минимал дизайнтай энэхүү апп нь уух ёстой эмийг тань хянаж, давхар сануулж явах юм. Хамгийн гол онцлог нь нэг эмийн жорыг олон хүн зэрэг орж харах боломжтой тул зөвхөн өөрийнхөө эмийг хянах биш бусдын эмээ ууж буй эсэхийг шалгаад явж болно.

Хүүхэд тань эрүүл мэндийн ямар нэг асуудалтай, эсвэл эмээ зайлшгүй тогтмол уух шаардлагатай үед Medisafe таны утсан дээр заавал байх ёстой аппуудыг нэг юм. Хүүхэд тань апп дээр уусан гэж тэмдэглээгүй бол танд notification ирэх тул эм уухаа, уулгахаа мартана гэж айлтгүй.

Татах: iOS, Android

4. COZI

"The TODAY Show"-наас заавал суулгах ёстой аппаар нэрлэгдсэн Cozi Family Organizer нь гэр бүлийн гишүүдийн хуваарийг ойлгомжтой, хялбар болгож, дундын календарь, худалдаж авах болон хийх ёстой зүйлсийн жагсаалт гэх мэт олон функцыг өөртөө багтаасан "супер" апп юм.

Гэр бүлийн календарь нь гишүүн тус бүрийн хуваарийг өнгөөр ялган тэмдэглэсэн байх ба ингэснээр хэний ажил хэзээ болох, хэн хүүхдээ очиж авах зэргийг хялбархан зохицуулж өгч байгаа юм. Мөн шинээр календарьт ямар нэгэн үйл явдал, ажил нэмэхдээ гэр бүлийн гишүүдээс хамааралтай нэгнийг давхар нэмэх боломжтой. Ингэснээр хэн нэгэн нь тухайн ажлыг мартах, мэдэхгүй өнгөрөхөөс сэргийлж байгаа юм.

Үүнээс гадна олон хүмүүсийн ашигладаг худалдаж авах зүйлсийн жагсаалтыг мартаж болохгүй. 7 хоног бүрийн эхэнд та эдгээр жагсаалт болон календарийг имэйл хэлбэрээр авах боломжтой бөгөөд тухайн ажлуудыг амжилттай дуусгахад туслана гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн гар утас гэлтгүй компьютерээсээ Cozi-г ашиглах боломжтой нь бас догь байгаа биз.

Татах: iOS, Android

Нийтлэлийг бичсэн: О. Бүтэд (twitter)

27957   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.