Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   09 сарын 12, 2017

Апп тойм: Фото зураг засдаг 5 шилдэг апп

Өдөр ирэх бүр гар утасны камерийн хүчин чадал нэмэгдэж, мэргэжлийн камерийн хэрэглээг бууруулах болов. Өнөөдөрхөн Time сэтгүүлийн нүүр хуудсыг iPhone-оор авсан зураг чимсэн мэдээ ч гарч байна. Ямар ч байсан та бид гар утастайгаа байхад өндөр чанартай зургуудтай болох боломжтой нь сайн мэдээ. Гэхдээ зураг авах нэг хэрэг, зургаа илүү гоё сайхан болгож засах нь өөр хэрэг билээ. Тиймээс өнөөдөр бид зураг засдаг шилдэг аппуудыг танилцуулж байна.

VSCO

VSCo бол инстаграм идэвхтэй ашиглагчдын дунд хамгийн алдартай апп юм. Учир нь ашиглахад маш энгийн, зураг янзлах “Tool” буюу хэрэгслүүд нь хэрэглэхэд хялбар бөгөөд хүчтэй, олон төрлийн өнгийн филтертэй байдгаараа онцлог. Мөн VSCo нь авьяаслаг гэрэл зурагчид, бүтээлч хүмүүсийн гайхалтай коммунитиг бүрдүүлж чадсан бөгөөд Инстаграмаас ялгаатай нь Like дарах, сэтгэгдэл бичих боломж байдаггүй. Хэрвээ та хүсвэл зураг засах нэмэлт хэрэгслүүдийг худалдан авах боломжтой.

Татах: IOS, Android

PS EXPRESS

Adobe сүүлийн жилүүдэд зураг засдаг аппуудаа илүү боловсронгуй болгоход анхаарч буйг Ps Express-ээс харах боломжтой. Ямар ч хүн хэрэглэхэд ойлгомжтой бөгөөд өнгө өнгийн филтер нэмэх, хурц өнцгүүдийг тэнцвэржүүлэх, автоматаар засварлах зэрэг энгийн бүтэцтэй юм. Express гэхээр л энэ апп-ийн давуу тал нь хурдан, хэрэглэхдээ хялбартаа байдаг гэдэг нь ойлгогдоно. Мөн хэд хэдэн зураг эвлүүлж нэгтгэн, түүндээ эффект оруулж болдог.

Татах: IOS, Android

LIGHTROOM

Хамгийн өндөр түшинд зургаа засах боломжийг Adobe-ийн илүү мэргэжлийн гэж хэлж болох Lightroom танд олгоно. Бусад апп-уудаас илүү нарийвчлалтайгаар тохиргоо хийж болдгоороо ялгардаг. Нэг товшилтоор зураг янзлах, зураг хайчлах, цагийн зүүний дагуу болон эсрэгээр эргүүлэх, гэрэлтүүлэг, өнгөний ялгарлыг тохируулах, зургийг бүдгэрүүлэх, тодруулах, сүүдэрлүүлэх зэрэг үйлдлүүдтэй. Эдгээр үйлдлээс гадна янз бүрийн филтерүүдийг танд санал болгоно. Та энэ апп-ийг утсандаа суулгасандаа харамсахгүй байх болно.

Татах: iPhone, iPad, Android

 4. PHOTOFOX

Хэрвээ та жирийн зургуудаас илүү уран сэтгэмжит зургийг илүүд үздэг бол энэ апп-ийг санал болгож байна. Та Photofox-ыг ашиглан хэд хэдэн зургуудыг хайчилж нийлүүлж, өөрийн хүссэн уран сэтгэмжийг гаргах боломжтой. Мөн бэлэн загваруудаас ч сонгох боломжтой. Хүрээ үүсгэх, зураг (sticker) наах, текст бичих зэрэг энгийн үйлдлүүдийг ч давхар хийж болдог онцлогтой. Гэм нь зөвхөн IOS дээр л ажиллана.

Татах: IOS

PRISMA

Бидний өмнө танилцуулж байсан Prisma бол хиймэл оюуны тусламжтайгаар фото зургийг хормын дотор уран зураг болгон хувиргадаг апп. Хэрэглэгч өөрийн ухаалаг утас, таблетан дээрх зураг эсвэл камераар шууд авсан зургаа 33 филтерээс сонголт хийн Пикассо, Моне, Ван Гог, Мюнх, Левитан, Кандинский гэх мэт зураачдын зурдаг стиль рүү хөрвүүлэх боломжтой. Мөн DC-ийн комик номын зураглал шиг болгосон ч болно.
Ер нь анх гарч ирэхдээ Призма шиг хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсан зураг засдаг апп байгаагүй гэхэд болно.

Татах: IOS, Android

Нийтлэлийг бичсэн Б.Цацрал

56931   5


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.