Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   09 сарын 05, 2017

Бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах 5 апп

Хүний бүтээмжээ нэмэгдүүлэх юм сан гэх хүсэл хэзээ ч арилдаггүй. Бүтээмжийг нэмэгдүүлэх зориулалттай апп-ууд ч тоолж баршгүй олон. Энэ удаа бид эдгээр олон апп-аас тавыг нь сонгон танилцуулж байна. Та эдгээрийг туршаад үзээрэй.

BASECAMP 3

Багаар ажиллах үед хүн бүрт үүрэг оноох, дуусгах хугацааг нь тодорхойлох, бичиг баримтууд хавсаргах, гишүүдийн харилцаа холбоог хангах гэх мэт олон ажлыг хийх шаардлагатай болдог. Тэгвэл эдгээрийг хялбарчилж багаар илүү үр дүнтэй ажиллахад тань туслах Basecamp 3 апп-ыг санал болгож байна. Уг апп нь хэрэгжүүлж буй төслөө цогцоор харах болон багуудыг тусд нь удирдах боломж олгодог. Trello-той төстэй Basecamp 3-ыг ашиглан мэдээллийг хурдан солилцож, харилцаа холбоогоо сайжруулаарай.

Татах: iOS, Android
Холбоотой: Мэдүүштэй вэб: Trello - Төслөө ухаалгаар удирд

STRIDES

Өдөр тутмын хэрэгтэй дадал хэвшлийг бий болгохыг хүсдэг хүмүүст Strides тохирно. Уг апп-ыг ашиглахдаа өөрийн хүсэж буй, эсвэл апп-ын санал болгож буй зорилтыг сонгож, тодорхой хугацааг зааж өгөн зорилтдоо хүрэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэйг бичнэ. Үүний дараа Strides өдөр, долоо хоног, сар, жилээр таны дадлаа хэрэгжүүлж буй үйл явцыг ажиглан ахиц дэвшлийг нь харуулдаг. Өөрөөр хэлбэл уг апп нь таны бий болгосон зуршлыг хадгалан эцсийн том зорилгодоо хүрэхэд тань туслах хөтөч юм.

Татах: iOS

BE FOCUSED

Их ажлыг хийхдээ амралтгүйгээр удаан хугацаагаар хийх нь ажлын бүтээмж бууруулдаг болохыг олон судалгаа харуулсан байдаг. Тиймээс тодорхой хугацаанд төвлөрөн өндөр бүтээмжтэй байхад тань туслах Be Focused апп-ыг санал болгоё. Уг апп-ын тусламжтайгаар та хийж буй ажлаа олон хэсэгт хуваан дунд нь завсарлага авах гэх мэт тохиргоог хийх боломжтой.

Татах: iOS

INSIGHT TIMER

Их ажлын ачааллаас үүдсэн ядаргаа таны ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна уу? Тэгвэл бид танд Insight Timer апп-ыг танилцуулж байна. Апп-ыг ашигладаг хүмүүс өөрсдөө бясалгал нэмж оруулах боломжтой. Тийм ч учраас бясалгалын сан нь тун баялаг ба унтахад туслах, бүтээмж нэмэгдүүлэх, анхаарал төвлөрүүлэх гэх мэт янз бүрийн хичээлүүдтэй. Эдгээрээс хүссэнээ сонгож үзэх боломжоос гадна бясалгалын турш сонсох аяаа өөрөө тохируулах гэх мэт давуу талуудтай аж.

Татах: iOS, Android

ASTRO

Өдөр тутам ирэх олон төрлийн имэйлүүдийг цэгцэлж амжихгүй явсаар нэг л мэдэхэд таны инбокс хөл толгой нь мэдэгдэхгүй болчихсон байна уу? Ийм үед Astro танд туслана. Анх өөрийн имэйлийг оруулахаас эхлээд бүхий л үйл явцыг уг апп-ын чатбот гүйцэтгэх бөгөөд түүнд ямар үйлдэл хиймээр байгаагаа хэлэхэд л хангалттай. Энэ апп нь таны имэйл явуулах зүй тогтлыг шинжин имэйл явуулах үйл явцыг хувь хүнд нь тохируулан тааруулдгаараа бас нэг онцлогтой. Жишээ нь, хэрвээ та зарим хүмүүс рүү зөвхөн ажил тарсны дараа л имэйл бичдэг бол Астробот нь үүнийг танин эдгээр хүмүүсээс ирсэн имэйлүүдийг ажил тарсны дараа үзэх горимыг санал болгодог аж.

Татах: iOS

Нийтлэлийг бичсэн: Ө. Насанбаяр

30644   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.