Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   08 сарын 25, 2017

UNREAD: АЖИЛД АВНА

Та инновацилаг, хурдтай, бүтээлч хамт олны нэг хэсэг болмоор байна уу?
Та Монголын шилдэг медиа стартапын анхны ажилтнуудын нэг болмоор байна уу?
Та өөрийгөө хөгжүүлэнгээ бусдад эерэг нөлөө үзүүлмээр байна уу?
Та контентийн салбарт өөрчлөлт хийхээр зориглох уу?
Та Монголд таатай стартап орчныг бий болгоход хувь нэмрээ оруулмаар байна уу?
Та асар хурдтайгаар хөгжиж буй медиа салбартай хөл нийлүүлэн алхмаар байна уу?

Хэрвээ эдгээр асуултын аль нэгэнд тийм гэж хариулж байвал Unread таны эрмэлзэх газар мөн. Контентийн агуулга, хэлбэр, дизайн, шинэлэг байдлаараа медиа салбарт цахиур хагалан гарч ирсэн бид үргэлж шинэ шинэ төслүүдийг санаачлан ажилладаг билээ. Одоо бид залуу мэргэжилтнүүд, стартап хүрээнийхний хамгийн том цугларалт болох UNPLUG 2017-д бэлдэж, Unread Plus, Unread Live, Hub Innovation Center зэрэг шинэ төслүүд дээр ажиллаж байна. Та манай багт нэгдэж эдгээр сэтгэл хөдлөм төслүүдэд гар бие оролцоорой.

Санал болгож буй ажлын байрууд:

НИЙТЛЭЛЧ

Ажил үүрэг
- Бизнес, технологи, хувь хүний хөгжлийн чиглэлээр нийтлэл бичих, орчуулах
- Бичвэрүүдийг нягтлан засах
- Зочидтой ярилцлага хийх
- Контентийн төлөвлөгөө гаргах

Тавигдах шалгуур
- Бизнес, технологи, хувь хүний хөгжлийн чиглэлийг сонирхон судалдаг, уншдаг
- Монгол хэл, англи хэлний өндөр мэдлэгтэй
- Бичгийн болон аман харилцааны чадвар сайтай
- Санаачилгатай, шинэ санаа гарган хэрэгжүүлэх эрмэлзэлтэй
- Хариуцлага, сахилга баттай

МЕНЕЖЕР

Ажил үүрэг
- Бизнесийн уулзалтууд хийх, хамтын ажиллагааны боломжуудыг үүсгэх
- Контент борлуулах
- Арга хэмжээ зохион байгуулах, хариуцах
- Олон нийттэй харилцах

Тавигдах шалгуур
- Бичгийн болон аман харилцааны чадвар сайтай
- Санаачилгатай, шинэ санаа гарган хэрэгжүүлэх эрмэлзэлтэй
- Англи хэлний өндөр мэдлэгтэй
- Хариуцлагатай, сахилга баттай

МУЛЬТИМЕДИА ДИЗАЙНЕР

Ажил үүрэг
- Төрөл бүрийн дизайн гаргах
- Видео бичих, эвлүүлэх
- Гэрэл зураг авах, засварлах

Тавигдах шалгуур
- Дизайнераар ажиллаж байсан туршлагатай
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлагатай, сахилга баттай
- Санаачилгатай, шинэ санаа гарган хэрэгжүүлэх эрмэлзэлтэй

АЖЛЫН БАЙРНЫ ОНЦЛОГ

Дээрх ажлын байруудад:
- Туршилтын хугацаа: 3 сар
- Цалин тохиролцоно

Та эдгээр ажлуудыг сонирхож байвал, ажлын намтраа хийсэн ажлуудын хамт (Нийтлэлч: 1-2 нийтлэл/бичвэр, Мультимедиа дизайнер: дизайны ажлууд болон авсан гэрэл зургууд) 9 сарын 5-наас өмнө editor@unread.today хаяг руу илгээнэ үү. Ингэхдээ имэйлээр манайд яагаад өргөдөл гаргах болсон талаараа бичихийг хүсье.

34713   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.