Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   07 сарын 10, 2017

АЙРАГ ФЕСТИВАЛЬ - Наадмын үеэр заавал очих газар

Монгол түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэн эхэлж буй энэ цаг мөчид бид та бүхэнд энэ жилийн хамгийн онцлох арга хэмжээг танилцуулж байна. Энэ бол "АЙРАГ ФЕСТИВАЛЬ". Урьд жилүүдэд Хүй 7 худагт очоод наадмын айраг, хуушуураа зооглон, морио үзээд, өөр хийх онцын "ажил"-гүй болдог байсан наадамчид энэ жил уйдахгүй нь ээ. Тус фестивалийг Mongol TV, Xyyp Мюзик, BRB, Brainstorm Branding Agency, Skinny Studio зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй учраас сонирхолтой, шинэлэг зүйлс биднийг хүлээж байгаа нь эргэлзээгүй.

Яагаад "Айраг"-ийг зорих хэрэгтэй вэ?

Урьд жилүүдэд "Хүй долоон худаг"-т зорин очсон олон хүнд уламжлал ёсоор наадмын хуушуур, айргаа амсаад ганц нэг таньдаг галаараа зочлохоос өөр сатаарах, хийх зүйл байдаггүй байв. Ихээхэн цагийг зарцуулж, урт түгжрээг даван ирсэн хүмүүст энэ бүхэн даанч хангалтгүй байдаг.

Тэгвэл энэ зун явагдах XMF 2017 хөгжмийн наадмын хүрээнд явагдаж буй "Айраг Фестиваль" энэ асуудлыг шийдэхийг зорьжээ. Та тухтай, цэвэрхэн орчинд наадмаа үзэж, энтертэйнмент хэрэгцээгээ хангаж, найз нөхөдтэйгөө тухлан суух боломжийг тэд олгох болно. Урьд өмнө наадмын талбайгаас огт мэдрээгүй шинэлэг уур амьсгал, шинэ орчныг эндээс мэдрээрэй.

Шар айрагны баяр Octoberfest-ийг олон хүмүүс зорин ирдэг шиг монгол наадмаар "айрагны баяр"-ыг яагаад хийж болохгүй билээ гэж бодсон хэмээн зохион байгуулагчид дурдаж байсан. Үнэхээр ч монгол түмний онцлог, соёлын давуу тал, уламжлалыг орчин үеийн шинэлэг технологи, шинэ санаачилгуудтай хослуулсан энэхүү фестиваль наадмын үеэр заавал очих ёстой газар тань байх болно.

Ямар онцлог давуу талтай вэ?

300 инчийн 4K LED дэлгэцээр наадмаа үзээд сууж байна гээд бод доо? Энэ бол "Айраг"-ийн олгож буй хамгийн том давуу тал. Та тавтай тухтай, цэвэрхэн орчинд эрийн гурван наадмаа том дэлгэцээр тольдон үзэх боломжтой. Хурдан морины уралдааны бариа, үзүүр түрүүний бөхийн шийдвэрлэх барилдаан, сурын тамирчдын эцсийн чухал харвааг 25м*35м-ийн хэмжээтэй том асарт үзэхийг санал болгож байна.

Үүнээс гадна наадмын гол нэрийн хуудас болсон хуушуур, айргаа авах боломжтой. Хурдан шуурхай үйлчилгээг амлаж буй "Айраг"-ийн асраас та шар айраг уух, хуушуураас өөр хоолнууд ч олж авч болно.

Түм бужигнасан наадмын талбайгаас "Айраг"-ийн асрыг олох их амархан. Хэрвээ та хүсвэл what3words апп-ийг ашиглан, ///дээр.буюу.боломжит гэсэн цэгээр газарчлуулан тэднийг олоорой. "Айраг Фестиваль" 7-р сарын 10-13-ны өдрүүдэд өглөөний 10:00 цагаас үдшийн 01:00 цаг хүртэл ажиллах аж.

Ямар хөтөлбөр таныг хүлээж байна вэ?

Харангын Б.Лхагваатай хамтдаа наадаж байна гэж төсөөл дөө? Сэтгэлийг огшоон хөдөлгөх түүний уран бүтээлүүд "Айраг"-ын асрыг доргиох болно. Мөн өнөө цагийн амьд хөгжмийн ертөнцийн өнгийг тодорхойлогч The Lemons асрын салхийг хагалж тоглолтоо хийх аж. Уг фестивалийг зохион байгуулагч "Монгол ТВ"-ийн нэрийн шоу "Авьяаслаг монголчууд"-ын шилдэг оролцогчдын үзүүлбэр мөн таныг уйдаахгүй.

Гэрийнхэнтэйгээ дэмбээддэг, байнга хождог юм биш биз? Хамгийн сайн айраг уудаг, айраг даадаг гэж таныг найзууд тань "хөөргөж" байна уу? Тэгвэл Айраг яг таны зорих газар. Хэрвээ та өөрөө энэхүү фестивальд идэвхтэй оролцогч байхыг хүсэж байвал өдөр бүр зохиогдох хөгжөөнт, сонирхолтой тэмцээнүүдэд хүчээ сорих боломжтой. "Дэмбээ Championship", "Айраг бүлэх тэмцээн", "Айраг уух тэмцээн", "Шагайн наадгай" гээд нэрнээсээ л анхаарал татах сонирхолтой тэмцээнүүд энд байна.

Үүнээс гадна Tigerfish, Jazz Train, Дуучин Наагий, Монголын шилдэг DJ нарын уран бүтээлүүд наадамчдын сонорыг мялаах ажээ.

Айраг Фестивалийн фэйсбүүк хуудас: Airag Festival (by XMF)

23858   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.