Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 23, 2017

Хөгжмийг өөрөөр мэдрэх Silent Launch Party-г зорих 4 шалтгаан

Монголд өмнө нь болж байгаагүй, маш сонирхолтой нэгэн парти маргааш буюу 6 сарын 24-нд болох гэж байгаа юм. Ulaanbaatar Passport-ийн 1 жилийн ойг тохиолдуулан болж байгаа энэ арга хэмжээ дөрвөн зүйлээр бидний анхаарлыг татсаныг өнөөдрийн нийтлэлээр онцоллоо.

1. SILENT DISCO/CLUBBING - ЧИМЭЭГҮЙ ПАРТИ

Хэрвээ та энэ парти болж байгаа газрын дэргэдүүр явбал хэн ч парти болж байна гэж бодохгүй байх. Ямар ч хөгжим сонсогдохгүй юм чинь аргагүй шүү дээ. Гэвч хөгжимгүй хэр нь янз бүрийн хөдөлгөөн хийж бүжиглэх залуусыг олж харна. Үнэхээр гайхмаар шүү. Харин хөгжим тэдний чихэнд байгаа юм. Тэд чихэвч зүүж байгаа. Зохион байгуулагчид энэ зуны туршид 4 "чимээгүй" партиг зохиохоор тусгай чихэвчийг захиалж авчруулсан аж. Зүгээр чихэвчээр сонсоод ч зогсохгүй 3 шилдэг DJ-ийн хөгжмөөс, 3 өөр жанраас өөрт таалагдсан хөгжмөө сонгон сонсох боломжтой аж. Эдгээр чихэвчүүд нь bluetooth биш радио долгионоор хөгжмөө дамжуулдаг болохоор 100-500 метрийн зайнд дуугарах хүчин чадалтай.

Дэлхийд сүүлийн үед тренд болж буй энэ төрлийн партинаас монгол залуус ч хоцрохгүй байгаад Ulaanbaatar Passport-д талархъя.

2. ХӨГЖИМ

Сайн DJ-гүй сайхан үдэшлэг гэж үгүй. Монголд анх болж энэ партид дараах 3 DJ-г сонгосон нь санаандгүй хэрэг биш ээ. Өөрсдийн өнгө төрх, арга барилаар нэгэнт ялгарч хүлээн зөвшөөрөгдсөн энэ гурван DJ-г чихэвчний улаан, ногоон, хөх товчийг ашиглан хялбархан ээлжилж сонсох боломжтой. Таалагдахгүй хөгжим яваад байна гэж бухимдах цаг ард хоцорчээ.

DJ Bodikhuu (Ногоон): INSTRUMENTAL HIP HOP - Youtube суваг
DJ HENZA (Улаан): ELECTRO TECHNO - Youtube
DJ ENKOOLON (Хөх): HOUSE - Youtube суваг

3. ХҮМҮҮС, ОРОЛЦОГЧИД

Энэ арга хэмжээний нэг онцлог нь 250 оролцогчийг Ulaanbaatar Passport-ийг эзэмшигчдээс зөвхөн урилгаар оролцуулж буй юм билээ. Тэгэхээр Ulaanbaatar Passport-ийг хэрэглэгч шинэлэг, сайхан газруудыг турших дуртай, цоглог залуучууд байх нь. Хүссэн болгон нь ирээд байхгүй гэдгээрээ онцлог.

Олон залуу хүмүүс нэг дор цугларч байгаа болохоор олон хүнтэй танилцана, ярилцана. Энэ үед "уламжлалт" парти дээр байгаа юм шиг хашгичаад байхгүй, чихэвчээ аваад л ярилцаж болох нь бас том давуу тал шүү. Энэ оролцож чадаагүй Ulaanbaatar Passport эзэмшигчид гуниглах хэрэггүй, яагаад гэвэл энэ зун цаана нь дахиад яг ийм 3 парти болно!

4. БОЛОХ ГАЗАР

Асем Виллад болно гэдэг нь нэлээд онцлогтой санагдлаа. Тэнд очиж "партидаж" амжаагүй, үзээгүй залуус биднээс аваад олон байна. Шинэ газар, ер нь бүх л талаараа шинэ энэ арга хэмжээ огт өөр мэдрэмжийг өгч, энэ зуныг гайхалтай эхлүүлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.

Нэмэлт мэдээллийг: Silent Launch Party

17148   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.