Мэдүүштэй

Мэдүүштэй: Энэ зун алдалгүй үзэх 6 телевизийн цуврал кино

06 сарын 15, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


15061   1




Үзэж амжаагүй, онцолж харсан, хойш тавьсан, найзуудынхаа санал болгосон кинонуудыг зуны амралтаараа гүйцээнэ гэж төлөвлөсөн л биз дээ? Тэгвэл бид танд энэ зун алдалгүй үзэх хамгийн онцлох, хамгийн сонирхолтой телевизийн цуврал кинонуудыг санал болгож байна. Энэ жагсаалтанд хаан ширээний төлөөх тэмцэл, гэлэнмаагийн нууцлаг үхэл, мөрдөгчдийн ээдрээтэй адал явдлаас эхлээд Ромьео Жульетийн түүхийн үргэлжлэл, супер баатруудын тулаан, бяцхан тосгонд тохиосон аймшиг бүгд багтсан. Энэ зуны У.Шекспир, Ж.Мартин, С.Кингийн бүтээлүүдэд өгүүлэгдэх луу, супербаатрууд, мангасын түүхийг Netflix, HBO, Look TV-ээр үзэх аялалд таныг урьж байна.  

The Keepers

Netflix-ийн оригинал цувралуудын нэг The Keepers-ийг хамгийн эхэнд санал болгоё. Гэхдээ энэ бол бодит түүх дээр сэдэвлэсэн 7 ангит баримтат кино. Одоогоос 47 жилийн өмнө амиа алдсан гэлэнмаагийн эцэслэгдээгүй түүх эргэн сөхөгдөж, толгой эргүүлсэн, эргэлзүүлж гэгэлзүүлсэн яриа, үйл явдалтайгаар танд хүрч байна. Энэ жилийн телевизийн салбарын хамгийн шилдэг эрэн сурвалжилсан бүтээлүүдийн нэгийг эхлүүлбэл салж чадахгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна шүү.

Хаанаас: Netflix
Хэзээнээс: 5-р сараас

Game of Thrones

Вестеросын дэндүү шударга, дэндүү хэрцгий ертөнцөд өвөл иржээ. Хаадын тоглоом өндөрлөх дөхөж, хамгийн сонирхолтой бас эгзэгтэй үе дээрээ ирээд байна. Жорж Мартины алдарт цуврал "Хаадын тоглоом"-ын 7-р улирал хэдийгээр цөөн ангитайгаар гарах болсон ч өгүүлэх түүхийнхээ цар хүрээ, агууламжаараа хэнийг ч уйдаахгүй нь тодорхой. Ахиад сар хүлээх зуураа зарим ангиудаа эргэн нэг үзэж, бүр тэсэхгүй бол номыг нь уншиж байхад ч илүүдэхгүй. Шинэ ангиуд нь дандаа ажлын цагаар, даваа гарагийн өглөө гарч таардаг асуудал энэ удаад бидэнд байхгүй болох нь. Учир нь та Юнивишний хэрэглэгч бол Look TV ашиглан гар утас, таблет, компьютер, зурагт гээд хаанаас ч шууд HBO-г үзэж, киногоо алдахгүй, хэн нэгнээс хоцрохгүй байх боломжтой. Үзэхээсээ өмнө ямар үйл явдлууд болсныг үзэхгүй гэж зугатаах хэрэг гарахгүй гэсэн үг.

Хаанаас: HBO, Look TV
Хэзээнээс: 7-р сарын 16

Top of The Lake: China Girl

Каннын фестивалын хамгийн нэр хүндтэй "Алтан навч" шагналыг хүртсэн цорын ганц эмэгтэй найруулагч, Оскарын шагналт Жэйн Чампионы нууцаар дүүрэн драма баахан хүлээлгэсний эцэст 4 жилийн дараа эргэн ирлээ. Хамгийн анх 2013 онд гарч, 12 настай охины учир битүүлэг үхлийн түүхээр үзэгчдийг байлдан дагуулсан тэр энэ удаад Сиднэйд далайн эрэг дээр амиа алдсан ази гаралтай бүсгүйн талаар өгүүлнэ. Хамгийн сонирхолтой нь энэ кинонд холливудын шилдэг жүжигчдийн нэг Николь Кидман тоглож байгаа. Гэмт хэргийн сэдэвт, триллер бүтээлд дуртай бол заавал сонирхож үзээрэй.

Хаанаас: BBC
Хэзээнээс: 7-р сар

The Mist

Алдарт С.Кингийн хамгийн цуут бүтээлүүдийн нэг телевизийн цуврал болон хүрэх гэж байна. 10 жилийн өмнө бүрэн хэмжээний кино болон гарч, чамгүй амжилт олж байсан The Mist-ийг энэ удаа 10 ангитай, илүү дэлгэрэнгүй бас "илүү аймшигтай" бүтээл болгожээ. Хэзээ С.Кингийн зохиолууд бидний урмыг хугалдаг байлаа даа, тийм үү?

Хаанаас:
Spikes
Хэзээнээс: 6-р сарын 22

Still Star-Crossed

Орчин цагийн үнэнч хайрын бэлгэ тэмдэг, хүн бүхний мэдэх хамгийн гунигт дурлалын түүх "Ромео Жульет" хэрхэн үргэлжилж болох байсан талаар та төсөөлж байсан уу? Тэгвэл Still Star-Crossed-ийг танд санал болгоё. Түүх Ромео, Жульет хоёр хайрынхаа төлөө амиа золиослосноос хойш үргэлжлэх болно. Эртний заналт гэр бүлүүд Монтекки, Капуеттийнхэнд тэдний үхэл хэрхэн нөлөөлөх бол? Нөхцөл байдал хэрхэн өрнөх бол? Once Upon a Time-аараа дамжуулан бидний мэдэх бараг бүх үлгэрийн баатруудыг нэг тосгонд бүгдийг нь цуглуулж гайхшруулсан ABC сонгодог гунигт түүхийг хэрхэн үргэлжлүүлэхийг сонирхож нэг үзээрэй.

Хаанаас: ABC
Хэзээнээс: 5-р сарын 20-оос

The Defenders

Netflix-ийн Daredevil, Jessica Jones, Luke Cage таалагдсан уу? Тэгвэл Марвелийн ертөнцийн эдгээр баатрууд нэг дор цуглаж, өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү аюултай, илүү нөлөөтэй "дайсантай" нүүр тулгарах гэж байна. Супер баатруудын тулаан биднийг хэзээ уйдааж байлаа даа?

Хаанаас: Netflix
Хэзээнээс: 8-р сарын 18-аас

Эцэст нь LookTV апп Юнивишнтэй холбогдсоныг уншигчдадаа дахин сануулъя. LookTV-ээр та дотоод, гадаадын ТВ-ийн 60 гаруй сувгийг шууд болон нөхөж үзэх боломжтой болсон ба Юнивишнээс түрээсэлсэн контентуудаа давхар гар утас, таблетаасаа үзэх, нөгөө талаас гар утсан дээр LookTV-ээс түрээсэлсэн контентуудаа Юнивишнээр үзэх боломж бүрдээд байгаа билээ. LookTV-ийг Юнивишнтэй холбоход гар утасны ямар ч операторын дугаар байж болох ба Юнивишнтэй айлд энэ үйлчилгээг ашиглах нэг эрх, мөн холболт хийсэн дугаараас гадна тухайн айлд Юнителийн дугаар байгаа бол тэр дугаарт мөн энэ жилийг дуустал Юнивишнтэй холбох эрх өгөх ажээ.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.