Апп Тойм

Апп тойм: Youth Opportunities - Олон улсын тэтгэлэг, хөтөлбөрүүдийн мэдээлэл

06 сарын 13, 2017


НИЙТЭЛСЭН:

Unread Today
@Unread


14739  




Залуусын хувьд тэтгэлэг авах, олон улсын хурал, сонирхолтой хөтөлбөрт хамрагдах нь цааш цаашдаа улам их үр өгөөж өгөх том боломж байдаг билээ. Тэгвэл амжилтанд хүрэхэд чухал нөлөөтэй, амжиж шүүрч авах хэрэгтэй эдгээр боломжуудын талаар бид хаанаас, хэнээс, ямар аргаар олж авах боломжтой вэ?. Энэ асуултын хариулт болгож бид өнөөдөр, дэлхий даяар залууст зориулсан зуу зуун тэтгэлэг, хурал, семинар, тэмцээн, хөтөлбөрүүдийн зарыг нийтэлдэг Youth Opportunities хэмээх апп-ийг танилцуулж байна

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хүний хожим хойно аливаа юманд үзээд алдаагүйдээ хамгийн их харамсдаг гэдэг. Тэгэхээр сонирхолтой боломжуудыг алдахгүйн тулд, дараа нь хугацаа нь дууссан хойно олж мэдэхгүй тулд энэ апп-ийг та хэрэглээрэй. Үнэхээр үзээд туршаад алдсан ч тэр бол алдаа биш, сурах үйл явц юм.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Нүүр хэсэгтээ хамгийн сүүлд нэмэгдсэн, эрэлттэй болон хугацаа нь дуусах дөхөж буй боломжуудыг хувааж ангилсан байдаг. Хүссэн хүн бүр шинээр зар нэмэх боломжтой учраас мэдээллийн сан нь байнга шинэчлэгддэг гэсэн үг. Түүнчлэн, Google Calendar луу автоматаар нэмж бүртгэл дуусах хугацааг сануулах тохиргоотой шүү.
Ирээдүйд энэ апп улам өргөжиж, ашигладаг залуусын хүрээллийг үүсгэж, апп-ийнхаа нэг хэсэг болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тун удахгүй шинэ хэсгээ танилцуулах биз ээ.

Бас аппаар байнга зочлох боломжгүй бол фэйсбүүк дээр Youth Opportunities гэсэн хуудсыг нь дагаж мэдээллийг хоцролгүй авч болно.

Ямар сул талтай вэ? 

Аппликейшн нь одоогоор зөвхөн Play Store дээр л тавигдсан. Гэхдээ энэхүү апп нь YouthOp.com хэмээх вэбсайт дээр үндэслэсэн учир та ийшээ ороод мэдээлэл авч болох тул санаа зоволтгүй. Вэбсайт дээрээс төрөл, бүртгэл дуусах хугацаа, тэтгэлгийн хэмжээ зэргээр нь шүүж өөрт хэрэгтэй боломжоо олоход тун хялбар.
Апп нь гараад удаагүй байгаа тул вэбсайттайгаа адил улсаар болон тэтгэлэгтэй эсэхээр нь шууд шүүх боломжгүй байгаа нь жаахан асуудалтай. Хайлтын хэсэг дээр түлхүүр үгээ бичиж болох ч хугацаа нь дууссан зар их гардаг тул тэр дундаас ялгана гэдэг бас хэцүү.

БОНУС

Youth Opportunities апп-д мэдээж бүх боломжуудыг хуримтлуулсан гэж ойлгож болохгүй. Үүнд багтаагүй бусад сонирхолтой боломжуудтай вэбсайтуудыг дурдвал:

http://opportunitydesk.org/: Youth Opportunities-тай өрсөлдөгч вэбсайт бөгөөд сардаа л гэхэд 600,000 хандалт авдаг аж. Тэд зөвхөн эдгээр тэтгэлэг, хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргээд зогсохгүй өөрсдөө зөвлөгөө, тусламж залууст өгдөг гэдгээрээ онцлогтой.

http://www.mladiinfo.eu/: Македон залуусын үүсгэн байгуулсан энэхүү вэбсайт нь Европын залууст хамаарагдах боломжууд ихтэй ч сан нь нэлээд баялаг. Мөн бакалавр, магистр, докторын зэргүүдэд хамаарах тэтгэлгүүдийг харах тусдаа хэсэгтэй ба энэ талаар сонирхож буй хүмүүст хэрэг болно.

http://youth-time.eu/: Залуусын дунд онлайн хэлэлцүүлэг өрнүүлж, зөв мэдээлэл түгээх зорилготой энэ сэтгүүл боловсрол ба карьер хэсэгтээ залууст зориулсан олон боломжийг нийтэлсэн байдаг ба тэдгээр нь бусад вэбсайтынхтай тэр бүр давхцаагүй байдаг.

Нийтлэлийг бичсэн О.Бүтэд

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.