Апп Тойм

Апп тойм: Sherpa - Гоёмсог зургуудаар дэлхийг тольд

06 сарын 06, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


13931   2




Аялах хүслийг бадраах сурвалжууд олон. Pinterest, Google Destinations, аяллын блогууд, World Wanderers апп гээд л. Харин өнөөдөр танилцуулах, Хималайд авирагчдын хөтчөөр бэлгэдэн нэрлэсэн Sherpa бол Инстаграмтай холбогдон, тус платформ дахь дэлхийн өнцөг булан бүрт авсан гайхалтай зургуудыг санал болгож, аялах урам зоригийг тань бадраах юм. Тус апп Инстаграмын шилдэг зурагчдын авсан зургуудыг хөтөч болгож, Foursquare, Wikipedia зэрэг сайтын мэдээллийг хавсарган баяжуулдгаараа онцлогтой.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та сайхан гэрэл зураг харах дуртай бол, Инстаграм ашиглах дуртай бол, аялах сонирхолтой бол энэ апп танд тус болно. Үнэнийг хэлэхэд бараг хүн бүр л аялах юм сан гэж хүсдэг ч олон хүн өдөр тутмын ажилдаа түүртээд, эсвэл зүгээр л зориглохгүйгээс тэр бүр аялж чаддаггүй. Харин Sherpa-г үе үе харж суудаг бол өөрийн эрхгүй зарим газраар заавал явмаар санагдах хүсэл төрж, ямар нэг зорилт тавих вий.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Тус стартап өдгөө 90 гаруй улсад буй Инстаграмын 2000 орчим гэрэл зурагчидтай хамтран ажиллаж буй аж. Эдний дунд Andrew Kearns, Roman Koenigshofer, Marianne Hope, Sean Byrne, Kirsten Alana, Irina зэрэг нөлөө бүхий хүмүүс бий. Sherpa саяхан нээгдсэн ч хэдийнэ 500,000 гаруй гэрэл зургийн сантай байгаа юм.

Та хайлт хэсэгт сонирхсон газрынхаа нэрийг бичин холбогдох зургуудыг үзэхээс гадна нүүр хуудсанд буй Trending хотууд, газруудыг тольдож болно. Тухайн газрыг газрын зураг дээр харуулж, Wikipedia-гийн бичил текстийг санал болгох ба гэхдээ хамгийн гол нь гэрэл зургаар таныг ховсдох болно.

Та хүссэн газар, байршлуудаа хадгалж, холбоотой мэдээллүүдийг цаашид авахаас гадна байнга аялж явдаг хүмүүсийг дагаж, бусдыг дагуулж, өөрийн гэрэл зургуудыг оруулж болох юм.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Инстаграм хаягтай байхыг шаардахаас гадна iOS дээр л бий. Тус апп аялал төлөвлөхөд тохиромжгүй ба бусад аппуудтай хослуулж хэрэглэвэл зүгээр. Гэхдээ хэтдээ аялал төлөвлөхөд тусална, захиалга хийнэ гэж байсан шүү.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Олон таван нэмэлтгүй, тодорхой зорилготой, нүд баясгах Sherpa-д 7 оноо өгч байна.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.