Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 25, 2017

ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ХАДГАЛЖ ҮЛДЭХ 5 АСУУЛТ

Удирдах ажилтан байна гэдэг амаргүй. Та сайн багтай, сайн ажилтантай байхыг хүснэ. Гэвч авьяастай, чадварлаг хүмүүс өөр газар ажиллахыг хүсэж болно, өөрсдийн бизнес, төслийг эхлүүлж болно. Яагаад заавал тэд тантай ажиллах ёстой гэж? Хүмүүсийг удирдаж ажиллахад манлайллын чадвар, сайхан ажлын орчин хэрэгтэй. Заримдаа сайн ажилтнууд засчихаж болохоор зүйлсээс болж, эсвэл удирдах ажилтны анзааргагүй байдлаас болж ажлаас гарах нь бий. Юутай ч сайн ажилтан нь яваад өгөхөөс өмнө удирдах ажилтнууд тулж уулзах хэрэгтэй юм. Ажлаас гарах нөхцөлийг нь ярьж сууснаас үүнээс урьтан сэтгэлийг нь уудалж, харилцан ярилцаж, цаашын төлөвлөгөө хийгээд үйл ажиллагаан дээр санаа нэгдэж чадвал тэд үлдэх магадлалтай байдаг. Доор дурдсан 5 асуултыг 400-аад хүнтэй интернэтийн аюул байдлын чиглэлээр ажилладаг Webroot Software гэх компани ажилтнуудынхаа тоо цөөрүүлэх үедээ туршиж үзжээ. Тэдний хүний нөөцийн захирал Мелани Уиллиамс "Энэ ярилцлагаас олж авсан мэдээлэл хоёрдогч сурвалж авсан мэдээллээс илүү нарийн тодорхой болохоор дээр нь ажиллаж, эерэг тал руу нь эргүүлэх бүрэн боломжтой юм" хэмээж байна. Ажлаас гарч болзошгүй шилдэг ажилтантайгаа хийх ярилцлагын үеэр доорх 5 асуултыг заавал асуух хэрэгтэй ба харин ярилцлагыг албан бусаар, энгийн байдлаар илүү үр дүнтэй юм.

1. Чи ажлынхаа юунд нь хамгийн дуртай вэ?

Энэ асуултаас олон зүйлийн учгийг тайлж болно. Тухайн хүний ажил дээрх сэтгэл ханамжийг үнэлэхэд энэ асуулт ихээхэн тус болно. Хүн ажлаас гарахыг хүснэ гэдэг нь дуртай зүйлээ хийж чадахгүй байх, эсвэл хавьгүй бага хугацаанд хийхээс үүдэж байна гэсэн үг.

2. Сүүлийн үед хамгийн сэтгэл ханамжтай, бүтээмжтэй өнгөрсөн ажлаа өдрөө дүрсэлнэ үү?

Ой санамжийг нь уудалж, таатай дурсамжууд, үйл явдлуудыг мэдэж авахад энэ асуулт хэрэгтэй. Ажлын өдөр нь хэрхэн өнгөрвөл сайхан санагддагийг мэдсэнээр яаж энэ байдлыг өдөр бүр "хувилахыг" удирдах ажилтан бодох учиртай юм.

3. Ажил дээр ур чадвар чинь бүрэн дүүрэн ашиглагдаж байна уу?

Ингэж асуухад тухайн ажилтанд байдаг, гэхдээ компани юм уу удирдах ажилтны мэддэггүй ур чадвар илэрч гарч ирэх магадлалтай байдаг. Үүнийг мэдсэнээр аль тал нь хожно. Ажилтан өөрийг нь урамшуулдаг идэвхжүүлдэг ур чадвараа ашиглана. Удирдах ажилтан давуу талуудад нь таарсан шинэ боломжуудыг санал болгож, улмаар энэ нь компанид эергээр нөлөөлнө.

4. Хийж байгаа ажлыг чинь зохих ёсоор үнэлж байна уу?

Удирдах ажилтан энэ асуултыг зоригтойгоор асуун ажилтны бухимдлын шалтгааныг тогтоож, хариултыг нь нээлттэйгээр хүлээн авах хэрэгтэй юм. Хэрвээ хариу сөрөг байвал хамтдаа ярилцаж, асуудлыг шийдлийг хайх нь зүйтэй. Gallup-ийн судалгаанаас үзэхэд, ажлыг амжилттай хийснийг нь хүлээн зөвшөөрч, сайшаах нь ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллахтай ихээхэн холбоотой байдаг гэнэ. Та ажилтнуудтайгаа хэрхэн ойр ойрхон ярьдаг вэ? Долоо хоногтоо ядаж нэг удаа сайшаах хэрэгтэй шүү.

5. Бусад чинь чамайг хүндэлж харьцаж байна уу?


Удирдах ажилтнууд багийнхаа эв найртай байгаа эсэхийг шалгахын тулд энэ асуултыг асуух хэрэгтэй. Хэн нэгийгээ ямар нэг байдлаар буруутгасан, бусад руугаа хуруу чичилсэн явдлууд байгаа юм биш биз? Тусдаа фракцалсан, улс төржсөн, бусдадаа саад тээг болсон хүмүүс байхгүй биз? Иймэрхүү хортой үзэгдлүүд нь бие биеэ хүндэтгэх үзэлд, компанийн соёлд муугаар нөлөөлдөг. Судалгаанаас үзэхэд хүндлэл гэдэг ажилтнуудын идэвх оролцооны гол хүчин зүйл байдаг. Энэ зүйл байхгүй бол ажилтнууд ажлаасаа гарахад хүрнэ.

24201   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.