Unread-ийн Тухай

Хүмүүсийн толгойд хором мөч тутам “Би яг одоо илүү хэрэгтэй, илүү үр дүнтэй зүйлийг хийх хэрэгтэй” гэсэн бодол эргэлддэг. Бид байнга л ийн бодсоор байдаг авч тэр болгон бодсоноо хэрэгжүүлж, өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй...

Магадгүй бид зүгээр л залхуурдаг байх. Магадгүй бид илүү хэрэгтэй, илүү үр дүнтэй юуг хийхээ мэддэггүй байх. Магадгүй бид юуг хийхээ мэдэж байвч яаж хийхээ мэддэггүй байх. Магадгүй бид юуг яаж хийхээ мэдэж байвч тууштай үргэлжлүүлэх тэвчээр, урам зоригоор дутдаг байх. Гэтэл бидэнд хийж хэрэгжүүлэх зүйлс дэндүү олон байгаад байдаг...

Тэгвэл бидний хэсэг залуус илүү ихийг хийж бүтээхийг хүсдэг хүмүүст зориулан Unread-ийг үүсгэлээ. Unread-ийн зорилго их энгийн. Өдөр бүр оруулах нэг контентоор дамжуулан таны ажлыг хөнгөвчлөх арга барилуудыг, шинэ тутам хийгээд шигшиж онцлууштай хүмүүс, бизнес, аппликэйшнүүдийг цэгцтэй, ойлгомжтой байдлаар танилцуулах болно. И-мэйлийг нэг бүрчлэн уншдаг шиг манай контент бүрийг уншаасай гэсэндээ, нийтлэлүүдээ унших ёстой и-мэйлтэй зүйрлэн бид вэбээ Unread гэж нэрийдсэн юм.

Түүнчлэн бид бусад вэбсайтуудад тавигдсан уншууртай, сонирхолтой нийтлэлүүдийн холбоосыг өдөр тутам оруулж байх болно.

Уншигч та манай булангуудаар зочилж, санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Сэтгэгдэл бичих соёлыг хамтдаа бий болгоцгооё.

Манай 7 булан

Даваа: Онцлох бизнес
Мягмар: Шинэ апп
Лхагва: Би хэрхэн ажилладаг вэ?
Пүрэв: Мэдүүштэй апп
Баасан: #Random
Бямба: Номын хэсгээс
Ням: Тойм

Бид хэн бэ?

Асуулт: Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?


Ширээний теннисний заал

Д.Ганзориг

Хөлбөмбөгийн талбайд

А.Ундрал

Хаа нэгтээ камертайгаа

Б.Батзаяа

Манай баг

IT

О.Тулга

Гэрэл зураг

Д.Ганзул

Шинийг эрэлхийлэгч

Та ч байх боломжтой...

Холбоо барих

Хаяг: Чингэлтэй Дүүрэг, 5-р хороо, 22-р байр, 1 давхар
Утас: +976-88104222, 976-11-330317
Имэйл: editor@unread.today

Фэйсбүүк www.facebook.com/UnreadToday
Твиттер: www.twitter.com/UnreadToday
Инстаграм: www.instagram.com/UnreadToday